Sunday, 2024-12-22, 8:46 PM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Flag Counter

Home » Mongolian History


Жил болгон л энэ асуудлыг сөхөж байна даа.. Төрийн далбаа, Сүлд соёмбо, Төрийн дуулал гээд Монгол улсын иргэн хүн бүр мэдэж байх ёстой эрхэм нандин зүйл.. Мэдэхгүй хүмүүс нь сайн харж аваарай. Гадуур алдаатай далбаа зарагдсаар хүмүүс авсаар л байна. харамсмаар байна.. Хэрвээ би америкийн далбаан дээрх зурааснаас нэгийг дутаагаад илүү од нэмээд хэвлэчихвэл алуулах байхдаа.. Аргагүй хүүхдүүддээ багаас нь эх оронч үзлийг суулгаж чаддаг улс. Харин манайд бол арай л дэндүү хэнэггүй юмаа. Та бүхэн гадуур явж байхдаа зарж буй далбаануудыг ажиглаад байгаарай. Хужаа нарын арга нарийсаад одоо цацагтай хийдэг болчихожж. Сайн харвал соёмбоны голын 2 загас ураг ... Read more »
Category: Mongolian History | Views: 1739 | Added by: Freedot | Date: 2015-08-21 | Comments (0)

Өнөөдөр нийслэлийн 374 жилийн ойн баярын өдөр. Эсгий хотоос түүхээ бичиж эхэлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын хамгийн том төв, монголчуудын эрхэм бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь болох Х ... Read more »

Category: Mongolian History | Views: 1305 | Added by: Freedot | Date: 2015-08-21 | Comments (0)

Төв Азийн өргөн уудам нутгаас нууц далд увидас чадлаар олон түмнээ удирдан дагуулсан жигтэй хүмүүс олон гарч байжээ.

Бид энэ удаа Жа ламын түүхийг XVIII зууны Өрнөд Монголын их жолоодогч Амарсанаагийн хойт дүр мөн үү, биш үү гэдэг талаа ... Read more »

Category: Mongolian History | Views: 765 | Added by: Freedot | Date: 2015-08-20 | Comments (0)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
 
 
Category: Mongolian History | Views: 560 | Added by: Freedot | Date: 2015-08-20 | Comments (0)

ЦААТАН-ТУВА

2010 оны хүн амын тооллогоор 282 цаатан иргэд бүртгэгджээ. Анх 1936 онд бичиг зохиолд цаатан гэж тэмдэглэх болсноос эл нэрээр нэрлэх болсон байна. Судалгааны бүтээлд XIX зууны сүүлч XX зууны эхэн үедУрианхайн хязгаарт Манж улсын захиргаанд Ойн, Сальджук, Тож, Та буюу Монгуш, Бэйс, Маат, Нибаз, Хозут, Шал гэсэн есөн хошуу захирагдаж байснаас Тож хошуунд Уйгур-цаатан иргэд нутагладаг байжээ.

Засаг захиргааны хувьд арван, сум, хошуу хэмээх бүтэцтэй бөгөөд нийт есөн хошууг “бүгдийн дарга” буюу (үзэр да) захирч, хошуу бүрийг “залан”, сумыг “занги”, арваныг “арваны дарга” захирдаг байв. Нийтээрээ Улиастайн жанжинд шууд харьяалагдаж байв.

... Read more »

Category: Mongolian History | Views: 627 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХОТОН

2010 оны хүн амын тооллогоор 11304 хүн бүртгэгджээ. Хотон гэдэг нь Халимагийн (Ойрадын) өгсөн нэр, бид өөрсдийгөө Уйгар гэж нэрлэдэг хэмээн эдүгээ хүртэл ярьдаг байна. Түүгээр ч үл барам Ардын хувьсгалын дараах 1920-1930 оны үед ч хотонгууд Дөрвөдийг “Халимаг”, дөрвөдүүд Хотонг “Уйгар” гэж нэрлэж байжээ.

Зүүнгарын хаант улсын Галдан бошигт 1678 онд Дорнод Туркестан, түүний баруун өмнөд этгээдийн Хотон хотыг харъяандаа оруулаад, Бага Бухарын буюу Нангиад улсын Нан лу мужийн зургаан хотын нийт хүн амтай нийлүүлэн нийтэд нь “Хотон” гэж нэрлэх болсоноос үүсжээ. Эл үеэс монгол, манж түүх шастирт “Хотон аймаг” гэж тэмдэглэх болсон байна.

Хотонгууд гар усалгаа ... Read more »

Category: Mongolian History | Views: 541 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХОТОГОЙД

2010 оны хүн амын тооллогоор 15460 хүн бүртгэгджээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Их-Уул, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Тэлмэн суманд хотогойдууд амьдардаг.

Хотогойд нь XY-XYII зууны дунд үед Ойрад болон Халхчуудаас бүрэлдэн тогтсон угсаатны бүлэг юм. 1620 он гэхэд Ойрад-Хотогойд хоорондоо нэлээд тэмцэл зөрчилтэй байжээ. 1657 онд Ойрадын хунтайж Сэнгэ Хотогойдыг цэрэглэн дайрч эрхшээлдээ оруулжээ.  Дараа нь Галдан бошигт Халхад нөлөөгөө ахиулахын тулд Засагт хантай найрсаг харилцаа тогтоох үүднээс Хотогойдыг Засагт ханы мэдэлд өгчээ. Гэвч Хотогойдын ноён Лувсанринчен Засагт хан болон Ойрадын Галдан нартай эвээ олохгүй байсан учраас 1685 онд 1000 албат дагуулан ... Read more »

Category: Mongolian History | Views: 461 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХАМНИГАН

Судлаачид Хамниган Тунгус (Эвенк) гэдэг ойлголтыг адилханаар тунгаадаг. Хамниган гэсэн нэршил нь эртний Киданы нэгэн отгийн нэр байсан бололтой. Ононгийн Хамнигадын нутаг хад, мод ихтэй тул бусад монголчуудаас нэлээд тасархай оршиж байсан ч эртний монгол хэлээ удтал хадгалан үлдсэн, Байгал нуур орчмын Тунгус, Дагуур Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. Зарим эрдэмтэд Хамниганы гарал үүслийн талаар “олон мянган жилийн тэртээ Алтайгаас Усун улсын иргэд Хар мөрний адаг хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс” гэлцдэг.

Хамниган эхнэр хүний дээл, ууж Буриад эхнэрийн хувцасн ... Read more »

Category: Mongolian History | Views: 703 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ҮЗЭМЧИН

2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Булган суманд халхчуудтай хамт нутагладаг. Үзэмчин гэдэг нь үзэм хэмээх жимсний нэртэй холбоотой. Домгоор бол үзэмчин нарын өвөг дээдэс нь үзэм ургадаг нутагт амьдардаг байснаас тийм нэр үүссэн гэнэ. 

XYI зууны үеэс Өвөрмонголын нутгаас Халхын нутагт ирж суурьшин Монголын харъяанд багтаж 1637 оноос Манжийн эрхшээлд захирагдан хоёр хошуу болон хуваагдан Шилийн гол аймгийн чуулганд захирагджээ. Тэднийг зүүн үзэмчин, баруун үзэмчин хэмээн нэрлэдэг.

1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээдүүд нэгджээ. Эрт үед үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран ги ... Read more »

Category: Mongolian History | Views: 524 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

УРИАНХАЙ

2010 оны хүн амын тооллогоор 26654 иргэд бүртгэгджээ. Сяньби, Хятан нартай удмын холбоотой Монгол угсааны аймаг. Өвөг дээдэс нь монгол нутгийн хойд болон баруун хойд захын ой хөвчид эрт үед амьдран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас Ойн урианхай хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэднийг мянгат болгон хуваахад 5 хэсэг мянга болж байжээ. Тэдгээр таван мянганы нэг нь Хэнтий ууланд Монгол хаадуудын “Их хориг” газрыг хамгаалдаг байжээ. Урианхай нэрт аймгууд нь удам гарлын хувьд Монгол, Түрэг хоёр гаралтай байсны дээр Монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз байв.

Юан гүрэн мөхсөнөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багтаж, зарим нь Зүүн Монголын бүрэлдэхүүнд орж, хожим нь тэд Хал ... Read more »

Category: Mongolian History | Views: 513 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

1 2 3 »
Log In
Search
Calendar
«  December 2024  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Copyright MyCorp © 2024
uCoz