Жил болгон л энэ асуудлыг сөхөж байна даа.. Төрийн далбаа, Сүлд соёмбо, Төрийн дуулал гээд Монгол улсын иргэн хүн бүр мэдэж байх ёстой эрхэм нандин зүйл.. Мэдэхгүй хүмүүс нь сайн харж аваарай. Гадуур алдаатай далбаа зарагдсаар хүмүүс авсаар л байна. харамсмаар байна.. Хэрвээ би америкийн далбаан дээрх зурааснаас нэгийг дутаагаад илүү од нэмээд хэвлэчихвэл алуулах байхдаа.. Аргагүй хүүхдүүддээ багаас нь эх оронч үзлийг суулгаж чаддаг улс. Харин манайд бол арай л дэндүү хэнэггүй юмаа. Та бүхэн гадуур явж байхдаа зарж буй далбаануудыг ажиглаад байгаарай. Хужаа нарын арга нарийсаад одоо цацагтай хийдэг болчихожж. Сайн харвал соёмбоны голын 2 загас урагш 15 хэм эргэсэн байгаа.
Нөгөө жаажгий шахсан нь ч багассан байна. Монголчууд мэддэггүй юм.
Алдаатай хийж биднийг доромжилж байгаа боловч тэрийг нь мэдэлгүй авч намируулаад та бас муухай байдалд өөрийгөө л оруулна. Удахгүй болох далбааныхаа өдрөөр мөн наадмаар зөв далбаагаа зүрх сэтгэлээсээ намируулаад хаялгүй хадгалж авч үлдээрэй гэж та бүхнээсээ захимаар байна. Өдий соёлжсон хүмүүс байж улсынхаа далбааг таниж чадахгүй онигоо болов доо...
Танд стандарт бүхий Далбааг PSD SVG хэлбэрээр хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код: 03.160
Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолоор батлав.
Энэхүү стандарт нь 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
1. Зорилго
Энэ стандартаар төрийн далбааны үндсэн хэмжээ, өнгө, соёмбоны хэмжээ, далбааны нэхмэл эдэд тавих шаардлагыг тогтооно.
2. Хамрах ба хэрэглэх хүрээ
2.1. Энэхүү стандарт нь төрийн далбааг “Монгол Улсын Үндсэн хууль”, “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуульд заасны дагуу бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед мандуулах, байрлуулах, төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээний үед дээдлэн хэрэглэх, энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, шошго бусад зүйл дээр дүрслэх, бэлэг, дурсгалын зориулалтаар үйлдэхэд (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах) хамаарна.
2.2. Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх (оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг заавал дагаж мөрдөнө.
3.Норматив ишлэл
Энэ стандартад ишлэл хийсэн дараах стандарт, баримт бичиг, тэдгээрт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны хэвлэлээс иш татаж хэрэглэнэ.
• Монгол Улсын Үндсэн хууль
• Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль
• MNS 1-1 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 1-р хэсэг:
Техникийн ажлын журам
• MNS 1-2 Монгол Улсын стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг:
Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм
• ГОСТ Р 51130 ОХУ-ын далбаа. Ерөнхий техникийн нөхцөл
• ГОСТ Р 30470 Тусгаар Улсуудын Хамтын ажиллагааны далбаа.
Техникийн нөхцөл
• MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
• MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
• MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
• MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт
тодорхойлох арга
• MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний
өөрчлөлт тодорхойлох арга
• MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд
тодорхойлох арга
• MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон
байдал үрэлтэнд тодорхойлох арга
• MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд
тодорхойлох арга
• ASTM D 6613-08 Нэхмэл бүтээгдэхүүн. Ерөнхий шаардлага
• Олон Улсын Өнгөний нийгэмлэгээс гаргасан өнгөний ангилал
The international Association of Colour (IAC)
4. Нэр томьёо тодорхойлолт
4.1. Өнгөний загвар (CMYK) – Үндсэн өнгөний нийлбэрийн бүдүүвч
C – cyan (aqua) – усан өнгө
M – magenta (pink) – ягаан өнгө
Y – yellow – шар өнгө
K – black – хар өнгө
5. Төрийн далбаанд тавих ерөнхий шаардлага
5.1. Далбааны өнгөнд тавих шаардлага
5.1.1. Төрийн далбааны харагдах байдал нь 1 дүгээр зурагтай нийцсэн байна.
5.1.2. Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна.
5.1.3. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь (C 100%, M 60%, Y 000%, K 000%) - ийн хөх өнгөтэй байна.
5.1.4. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй хоёр талын хэсэг нь (C 010 %, M 100%, Y 090%, K 000%) - ийн улаан өнгөтэй байна.
5.1.5 Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт байрлах соёмбо нь (C 000%, M 015%, Y 000%, K 000%) - ийн алтан шар өнгөтэй байна.
1-р зураг. Төрийн далбааны харагдах байдал
5.2. Далбааны хэмжээнд тавих шаардлага
5.2.1 Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн, уртын 1: 2-ын харьцааг чанд баримтална.
5.2.1 Төрийн далбааг батлагдсан тэгийн дагуу 1:2-ын харьцааг баримтлан хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, дурын хэмжээгээр үйлдвэрлэнэ.
5.2.2 Төрийн далбааг үйлдэхдээ 2 дугаар зурагт заасан хэмжээсийг баримтална.
2-р зураг Төрийн далбааны үндсэн хэмжээ
Тайлбар: Зурагт үзүүлсэн А нь уртын хэмжээний дурын тоо.
А-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: А-г 1 см-ээр авсан тохиолдолд 3А нь 3 см, 1,5А нь 1,5 см-тэй тэнцүү гэх мэт.
Тайлбар: Далбааны бүч, ишинд бэхлэх хэмжээг далбааны үндсэн хэмжээнд тооцохгүй.
5.3. Соёмбонд тавих шаардлага
5.3.1 Далбаан дээр соёмбыг байрлуулахдаа 3-р зурагт заасан хэмжээсийг баримтална.
3-р зураг. Далбаан дээр байрлах соёмбоны байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 3 а нь 3 см, 1,5 а нь 1,5 см-тэй тэнцүү г.м.
5.3.2. Соёмбоны дөлийг 4 дүгээр зурагт заасны дагуу байрлуулна.
4-р зураг. Соёмбоны дөлний байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а-г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 0,5 а нь 0,5 см, 2,5 а нь 2,5 см, 5 а нь 5 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.3. Соёмбоны нар, сарыг 5 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
5-р зураг Соёмбоны нар, сарны байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1 см-ээр авсан тохиолдолд 1,5 а нь 1,5 см, 4 а нь 4 см, 6 а нь 6 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.4. Соёмбоны гурвалжин, тэгш өнцөгтийг 6 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
6-р зураг. Соёмбоны гурвалжин болон тэгш өнцөгтийн байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 2 а нь 2 см, 3 а нь 3 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.5. Соёмбоны зөрсөн 2 загасыг 7 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
7-р зураг. Соёмбоны зөрсөн 2 загасны байгуулалт
Тайлбар: Зурагт үзүүлсэн а нь уртын хэмжээний дурын тоо. а - г дурын тоогоор авч дүрсийн хэмжээг томруулж, жижгэрүүлэх боломжтой.
Жишээ нь: а-г 1см-ээр авсан тохиолдолд 0,6 а нь 0,6 см, 2,35 а нь 2,35 см-тэй тэнцүү гэх мэт.
5.3.5. Соёмбоны баганыг 8 дугаар зурагт заасны дагуу байрлуулна.
8-р зураг. Соёмбоны баганын байгуулалт
5.4. Далбааны эд, түүнд тавих шаардлага
5.4.1. Төрийн далбааг ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан хөвөн цаасан, нийлэг, холимог, торгон, полиэстр болон бусад эдээр хийнэ.
5.4.2. Төрийн далбааг үйлдэхдээ оёх, зурах, сийлэх, хэвлэх, хатгах, наах, цоолборлох, барлах зэрэг төрөл бүрийн хувилбараар технологийн янз бүрийн аргыг хэрэглэнэ.
5.4.3 ASTM D 6613-08 стандартын шаардлага хангасан нэхмэл эдээр хийсэн төрийн далбааны гадна орчинд байх эдэлгээний хугацаа 90 хоног байна.
6. Нэхмэл эдийг шалгах арга
6.1. Төрийн далбааны нэхмэл эдийг дараах стандартын дагуу шалгана. Үүнд:
• MNS 1835-2 Нэхмэл бүтээгдэхүүн. 1м2-ын жин тодорхойлох арга
• MNS 1835-3 Нэхмэл бүтээгдэхүүн. Зузаан тодорхойлох арга
• MNS 4010 Нэхмэл. Ширхэгтийн бүрэлдэхүүн тодорхойлох арга
• MNS 1835-5 Нэхмэл бүтээгдэхүүн. Тасрах үеийн даац, суналт
тодорхойлох арга
• MNS 1835-8 Нэхмэл бүтээгдэхүүн. Норгосны дараах хэмжээний
өөрчлөлт тодорхойлох арга
• MNS 4072 Нэхмэл материал. Будгийн тогтворыг угаалтанд
тодорхойлох арга
• MNS 4070 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хуурай, нойтон
байдал үрэлтэнд тодорхойлох арга
• MNS 4073 Нэхмэл материал. Будгийн тогтворыг хими цэвэрлэгээнд
тодорхойлох арга
Flag_of_Mongolia.svg |
Татах |
Mongolian Flag.psd |
Татах |
Эх сурвалж: Эндээс үзнэ үү
|