Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн бичиг, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэргийг нийтэд нь үнэт цаас гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл үнэт цаас гэдэг нь таныг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм уу зээл олгосон гэдгийг гэрчлэх баримт юм. Үнэт цаас нь банкны хадгаламжийг бодвол ашиг, эсрдлийн түвшин нь харьцангуй өндөр байдаг бөгөөд худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлэх боломжтой байдгаараа онцлогтой.
Манай улсын үнэт цаасны зах зээл дээр бонд болон хувьцаа гэсэн хоёр төрлийн үнэт цаас арилжаалагдаж байна.
Үнэт цаа
...
Read more »