Neobux-д мөнгө олох хэд хэдэн арга байдаг реклам үзэх Cугалаанд оролцох, бичлэг үзэх, судалгаанд оролцох, тоглоом тоглох г.м Элсэн орсон эхний 15 хоногтоо та зөвхөн өөрөө реклам үзэх болон, сугалаанд оролцох, бичлэг үзэх, тоглоом тоглох гэх мэт эрхүүд л нээлттэй байдаг. Тийм ч учраас элсэн орсон эхэн үеэсээ л ихэнх хүмүүс шантран гарч эхэлдэг Гол нь шантарж болохгүй шүү
Өдөр бүр танд 25 – 30 реклам өгөгдөж байх болно. Реклам бүр нь 0.001 $ байх болно 0.005 $ - 0.015 $ -ийн рекламууд байдаг ч төдийлөн олон гарч ирэхш. Иймд таны элсэн орсон эхний сар маш хүнд санагдах болно гэдгийг сануулья гэсэн ч бүү шантраарай! Таны хичээл зүтгэлээс л бүх зүйл хамаарна.
1. Neobux-д бүртгүүлэх
Одоо бид Neobux-д бүртгүүлнэ. энд дарж бүртүүлнэ үү
шууд Neobux-д бүртгүүлж болох ч дээрх link-ийг ашигласнаар та зарим нэг тэмцээнд оролцох давуу талтай болох болно. Мөн асууж лавлах зүйлсээ шууд надаас асуух боломжтой болох юм.
Дээрхи link-ээр орсны дараагаар иймэрхүү харилцах цонх гарж ирнэ эндээс REGISTER гэсэн товчин дээр дарна.
Үүний дараагийн цонхны
Username - Таны NeoBux-д хэрэглэх нэр.
Password - Нууц үг
Password confirmation - Нууц үгээ дахин бичих
Email - E-mail хаягaa буюу gmail хаягаа бичнэ.
Payza/PayPal Email - Paypal-д бүртгүүлсэн E-mail хаяг
Birth Year - Төрсөн он
Verification Code - Зураг дээрх кодийг бичнэ.
Доорх дөрвөлжин нүдийг чагтлан Continue товч дээр дарна.
Үүний дараагаар гарч ирэх цонхонд өөрийн E-mail (Gmail болон Yahoo бусад) хаягтаа ирсэн кодыг хуулж өгөөд, мөн зураг дээрх баталгаажуулаж кодыг харгалзах нүдэнд бичиж өгнө ингээд finish registration товчийг дар.
Ингээд та Neobux-ийн гишүүн боллоо.
За одоо Login хийж ор!!! Дараах зааврыг харна уу!!!
Хэрхэн ажиллаж мөнгө олох вэ?
NeoBux дээр мөнгө олох хэд хэдэн боломж бий. Энэ нь:
- Өөрөө реклам үзэж мөнгө олох
- Хонжворт сугалаанд оролцох, бичлэг үзэх, зарим даалгавар биелүүлэх замаар нэмэлт орлого олох
- Түрээсийн гишүүдийн төлбөр
- Таны элсүүлсэн гишүүдийн төлбөр зэрэг болно.
Хэдий хэрийн мөнгө олох боломжтой вэ?
Хэрвээ та өдөр бүр тодорхой хугацаа ( өдөр бүр 30 минут ) зарцуулан өгөгдсөн зааврын дагуу ажиллаж чадвал сард 1000 доллар олох боломжтой. Сард хэдэн мянган $ олдог хэрэглэгчид ч бий.
Гэхдээ ийм хэмжээний мөнгө зүгээр л алган дээр чинь буугаад ирчихгүй. Та тэвчээртэйгээр зүтгэж чадвал NeoBux-ийн олон хэрэглэгчийн адил зорилгондоо хүрэх болно.
Ингээд системийн дотор хэрхэн ажиллах зааврыг алхам тус бүрээр өгье.
1-р алхам - 0.60 $
Эхний 2 долоо хоног бол хамгийн шантарч мэдэх үе байдаг. Хэрэглэгч нэг бол системдээ үлдэж үргэлжлүүлэн ажиллана, нэг бол учраа сайн олоогүйгээс хаян гардаг.
Эхний 15 хоногт хэрэглэгч зарим талаар хязгаарлагдмал байна. Жишээ нь: гишүүн элсүүлж болохгүй, зүгээр л санал болгосон рекламыг үзэх эрхтэй. Хэрвээ та энэ хугацаанд 100-аас доошгүй реклам үзэж чадсан бол 15 хоногийн дараа хязгаарлалтыг хүчингүй болгоно.
Эхний үеийн гол зорилго бол гишүүн түрээслэх процессийг эхлүүлэх 0.60 $-ыг олж авах ажиллагаа юм. Та эхэн үедээ мөнгө олж шалихгүй нь үнэн. Ойролцоогоор өдөрт 0.04 $, 15 өдрийн дараа 0.60 $ болно. Энэ бол таны анхны зорилго. ( Хэрвээ тодорхой даалгавар биелүүлбэл энэ хэмжээний мөнгийг арай хурдан олж болно )
Сайтдаа амжилттай бүртгүүлсний дараа доорх зурган дээр улаанаар хүрээлсэн view advertisements гэсэн бичиг нь дээр дарна. Хажууд нь байгаа тоонууд нь танд одоогоор өгөгдсөн реклам юм.
View advertisements -руу ороход доорх 20 - 30 реклам гарч ирнэ. Ихэвчлэн 0.001$ хөлстэй рекламууд гарч ирэх боловч хааяа 0.01$ цалинтай реклам ч гарч ирнэ. Рекламан дээр дарахад улаан цэг гарч ирэх бөгөөд тэр цэгэн дээр дарахад шинэ хуудас руу дамжиж орно.
Шинээр дамжиж орсон хуудас ачааллаж дуусахад дээд талд байх Neobux -ийн O үсэг шар тойрог гүйх бөгөөд дуусмагц Close гэсэн бичиг гарч ирж, түүн дээр дарна. Ингэж та өөрт чинь өгсөн рекламнуудыг бүгдийг нь үзэж дуусгах ёстой.
ич: Рекламны блокийн өнгөөр ялгагдах хэд хэдэн төрлийн зарлал байдаг. Хөх ягаан нь 0.001 $ үнэтэй тогтмол зар, хөх нь 0.005 $ үнэтэй уламжлалт динамик зар ( хаяадаа гарч ирдэг ), улбар шар нь 0.001 $ үнэтэй тусгай зар ( гишүүдээсээ орлого авахын тулд үүнийг заавал дарна ) байдаг. Харин саарал нь санал болгоогүй юм уу, эсвэл үзчихсэн зар юм.
Ингээд та бүртгүүлснээс хойш 15 хоногийн дотор эдгээр рекламнуудыг өдөр болгон үзэж 0.60$ заавал олох шаардлагатай. Харин 15 хоног өнгөрсний олсон мөнгөөрөө гишүүн түрээслэн авч гол ажлаа эхэлнэ.
2-р алхам – Гишүүн элсүүлж мөнгө олох
Дороо гишүүн элсүүэх 2 зам байдаг.
- Урилгаар дороо гишүүн элсүүлэх
- Түрээсийн гишүүд худалдаж авах
Эхний арга, урилгаар доороо гишүүн элсүүлэхдээ баруун талд байгаа Banner гэсэн бичиг дээр дарахад гарч ирэх Link гэсэн холбоосоор хүмүүсийг бүртгүүлж өөртөө элсүүлнэ.
2 дахь арга, та дансандаа 0.60 $-той болсон тул гишүүн түрээслэх эрхтэй болно. Аккаунтынхаа гол цонхонд байгаа "Referrals" товчийг дарахад хэдий тооны гишүүн түрээслэх шаардлагатайг сонгох цонх гарч ирнэ. Жишээ нь 3 гэсэн тоог дарахад түүний дор 3 гишүүний түрээсний үнэ 0.60 $ гарч ирэх бөгөөд таны үндсэн данснаас төлбөр хийгдэж баталгаажна. Баяр хүргэе! Одоо та дороо түрээсний гишүүдтэй боллоо.
Дороо гишүүдтэй болмогц тэдэнд зориулсан AutoPay тохиргоог заавал нээнэ. Түрээсний гишүүдтэй болмогц таны нэрний хажууд хамгаалалтын малгайтай ажилчны дүрс гарч ирдэг.
( Цэнхэр малгайтай нь тан шууд элсүүлсэн гишүүд, шар малгайтай нь түрээсийн гишүүд байх болно. )
Мөн түрээсийн гишүүд рүү ороод "AutoPay" гэснийг "Enabled" болгоход таны гишүүд реклам үзэх болгонд түрээсийг нь автоматаар 1 хоног сунгадаг болно. Ингэснээр идэвхтэй гишүүд өдөр бүр өөрсдөө төлбөрөө хийж эхлэх ба та бага зэргийн орлого олоод зогсохгүй биеэр хяналт тавьж байхад эвтэйхэн болно.
Ингээд таны 3 гишүүн идэвхтэй ажиллаж өдөр бүр заавал үзэх 4 улбар шар рекламаа үзээд байвал та үзэлт болгоноос 0.005 $ авна. 3 гишүүний нийлбэрээр өдөрт 0.06 $ дээр нь таны өөрийн 0.04 $ нэмээд та өдөрт 0.10 $ орлоготой болно.
7 хоногийн дотор та дахин 3 гишүүн түрээслэх орлого хуримтлуулж чадах бөгөөд ингэснээр өдөрт 0.16 $ олох боломжтой.
Дараагийн 7 хоногт дахин 5 гишүүн авна гээд бодвол өдөрт 0.26 $.
Дахин нэг 7 хоноход 10 гишүүн түрээслэх боломжтой болж орлого 0.46 $ хүрнэ.
4 дэх 7 хоногийн сүүлээр та дахин 19 гишүүн түрээслэх боломжтой болж (бүгд 40 гишүүн) өдөрт 0.84 $ олдог болно... гэх мэтээр цааш үргэлжилнэ.
Хэрэв түрээсэлсэн гишүүн 14 хоногийн турш идэвх муутай байвал систем өөрөө түүнийг өөр гишүүнээр үнэгүй солих болно. (Алтан гишүүний хувьд 14 биш, 7 хоног)
Хамгийн гол нь өдөр бүр зараа үз! Гишүүдээсээ орлого олохын тулд шинэ гишүүн түрээслэх боломж гармагц л түрээслээд байх хэрэгтэй. Түрээсний хугацаа нь дуусаж буй гишүүний төлбөрийг бүү мартаарай. Ялангуяа 7-оос бага хоног үлдсэн гишүүдийг сайн анхаарч байгаарай!
Гишүүдтэйгээ ажиллах тодорхой нэг өдөр, жишээ нь даваа гарагт гэх мэтээр гаргавал их амар байдаг. Тэгээд энэ өдрөө л гишүүдээ хянаж шалгаж, хэнийх нь түрээсийг сунгах, дахин хэдэн гишүүн түрээслэх боломжтой байгааг тооцоолох гэх мэтээр ажиллана.
3-р алхам – 90 $
Гишүүн түрээслэх ажлаа үргэлжлүүлсээр 300 гишүүнтэй болж авах хэрэгтэй. Мэдээж үүнд тодорхой цаг хугацаа зарцуулагдана. Гэхдээ бид өдөрт маш бага цаг зарцуулж идэвхгүй хөдөлмөрөөр мөнгө олж байгаагаа бодолцох хэрэгтэй шүү дээ. Ингээд 300 гишүүн өдөрт тус бүр 4 реклам үзнэ. Үзэлт бүрээс танд 0.005 $ буюу нийт 6 $ орж ирнэ. 300 гишүүнтэй (жирийн хэрэглэгч үүнээс илүү байх боломжгүй) болмогц энэ тоогоо алдахгүй барьсаар дансандаа 90 $ хуримтлуулна.
4-р алхам – Алтан гишүүн болох
Өмнөх алхамдаа бид жилд 90 $ хуримтлуулахыг зорьсон. Энэ зорилгыг хангаснаар “Алтан гишүүн” болно. Үүнийг системийн гишүүнчлэлийн шагнал гэж үзэж болох бөгөөд орлогоо эрс нэмэгдүүлэх боломжийг олгодог. Жишээ нь: түрээсний гишүүдийн үзэлт бүрд та 0.005 $ биш, харин 0.01 $ авна. 300 гишүүнээсээ өдөрт 12 $ авна гэсэн үг. Мөн өдөрт үзэх зар сурталчилгааны тоо хэмжээ, үнэ өртөг ч өөрчлөгдөнө.
Цаашид түрээсийг реклам үзэлт, зар мэдээ болон гишүүдийн төлбөр, бусад идэвх зүтгэлээс хамааран олгох оноогоор сунгах боломжтой болно. Жилд 30 000 хүртэл оноо өгч болно.
5-р алхам – Гишүүдийн баазыг өргөтгөх
Алтан гишүүн болмогц гишүүн түрээслэх ажлаа үргэлжлүүлнэ. Мэдээж мөнгөө гар дээрээ авахыг хүн бүр хүсэлгүй л яахав. Гэхдээ бүр их орлоготой болохын тулд бага зэргийн тэвчээр хэрэгтэй. Одоо 2000 тооны гишүүн түрээсэлж болно. Өдий тооны гишүүд өдөрт 80 $ орлогыг танд оруулах болно. Өөрөөр хэлбэл: 80 $*30 хоног=2400 $. Үүнээс гишүүдийн түрээсийг хасна: 2000*0,20=400 $. Ингээд сард 2000 $ орлоготой үлдэх нь, гэхдээ энэ бол эцсийн хязгаар биш шүү...
5. Paypal хаяг нээх
Neobux-d бүртгүүлэхийн өмнө бидэнд paypal хаяг хэрэгтэй. Зөвхөн Neobux-д гэлтгүй paypal-ийг интернэт-ээр дамжуулан мөнгө шилжүүлэх online худалдаа хийх гэх мэт олон зүйлсэд ашиглаж болно.
www.paypal.com хаягаар орно.
sign up гэсэн товчин дээр дарна.
Дараагийн цонхноос Personal эсвэл Premier гэсэн сонголтыг хийнэ.
Гарч ирэх цонхноос улаан цэгтэй хэсгүүдийг хоосон үлдээж болох ба үлдсэн хэсгийг заавал бөглөнө. Үүнд e-mail нь бидний өмнө нь нээсэн gmail байна. Postal code гэдэг нь шуудангийн хаяг ба 13280 нь Улаанбаатар хотын код юм.
Үүний дараа мөн зураг дээрх кодыг оруулснаар таны paypal хаяг идэвхжинэ.
идэвхжүүлсний дараа олон улсын картаа бүртгүүлэх цонх гарч ирэх ба байхгүй бол go to my account link дээр дарна.
Та paypal хаягтай боллоо. Дараа хүссэн үедээ олон улсын эрхтэй картаа бүртгүүлж болно.
Удахгүй мөнгө авах аргыг оруулах болно.
|