Sunday, 2024-12-22, 8:50 PM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 19
ЦААТАН-ТУВА

2010 оны хүн амын тооллогоор 282 цаатан иргэд бүртгэгджээ. Анх 1936 онд бичиг зохиолд цаатан гэж тэмдэглэх болсноос эл нэрээр нэрлэх болсон байна. Судалгааны бүтээлд XIX зууны сүүлч XX зууны эхэн үедУрианхайн хязгаарт Манж улсын захиргаанд Ойн, Сальджук, Тож, Та буюу Монгуш, Бэйс, Маат, Нибаз, Хозут, Шал гэсэн есөн хошуу захирагдаж байснаас Тож хошуунд Уйгур-цаатан иргэд нутагладаг байжээ.

Засаг захиргааны хувьд арван, сум, хошуу хэмээх бүтэцтэй бөгөөд нийт есөн хошууг “бүгдийн дарга” буюу (үзэр да) захирч, хошуу бүрийг “залан”, сумыг “занги”, арваныг “арваны дарга” захирдаг байв. Нийтээрээ Улиастайн жанжинд шууд харьяалагдаж байв.

... Read more »

Category: Mongolian History | Views: 627 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХОТОН

2010 оны хүн амын тооллогоор 11304 хүн бүртгэгджээ. Хотон гэдэг нь Халимагийн (Ойрадын) өгсөн нэр, бид өөрсдийгөө Уйгар гэж нэрлэдэг хэмээн эдүгээ хүртэл ярьдаг байна. Түүгээр ч үл барам Ардын хувьсгалын дараах 1920-1930 оны үед ч хотонгууд Дөрвөдийг “Халимаг”, дөрвөдүүд Хотонг “Уйгар” гэж нэрлэж байжээ.

Зүүнгарын хаант улсын Галдан бошигт 1678 онд Дорнод Туркестан, түүний баруун өмнөд этгээдийн Хотон хотыг харъяандаа оруулаад, Бага Бухарын буюу Нангиад улсын Нан лу мужийн зургаан хотын нийт хүн амтай нийлүүлэн нийтэд нь “Хотон” гэж нэрлэх болсоноос үүсжээ. Эл үеэс монгол, манж түүх шастирт “Хотон аймаг” гэж тэмдэглэх болсон байна.

Хотонгууд гар усалгаа ... Read more »

Category: Mongolian History | Views: 541 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХОТОГОЙД

2010 оны хүн амын тооллогоор 15460 хүн бүртгэгджээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Их-Уул, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Тэлмэн суманд хотогойдууд амьдардаг.

Хотогойд нь XY-XYII зууны дунд үед Ойрад болон Халхчуудаас бүрэлдэн тогтсон угсаатны бүлэг юм. 1620 он гэхэд Ойрад-Хотогойд хоорондоо нэлээд тэмцэл зөрчилтэй байжээ. 1657 онд Ойрадын хунтайж Сэнгэ Хотогойдыг цэрэглэн дайрч эрхшээлдээ оруулжээ.  Дараа нь Галдан бошигт Халхад нөлөөгөө ахиулахын тулд Засагт хантай найрсаг харилцаа тогтоох үүднээс Хотогойдыг Засагт ханы мэдэлд өгчээ. Гэвч Хотогойдын ноён Лувсанринчен Засагт хан болон Ойрадын Галдан нартай эвээ олохгүй байсан учраас 1685 онд 1000 албат дагуулан ... Read more »

Category: Mongolian History | Views: 461 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХАМНИГАН

Судлаачид Хамниган Тунгус (Эвенк) гэдэг ойлголтыг адилханаар тунгаадаг. Хамниган гэсэн нэршил нь эртний Киданы нэгэн отгийн нэр байсан бололтой. Ононгийн Хамнигадын нутаг хад, мод ихтэй тул бусад монголчуудаас нэлээд тасархай оршиж байсан ч эртний монгол хэлээ удтал хадгалан үлдсэн, Байгал нуур орчмын Тунгус, Дагуур Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. Зарим эрдэмтэд Хамниганы гарал үүслийн талаар “олон мянган жилийн тэртээ Алтайгаас Усун улсын иргэд Хар мөрний адаг хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс” гэлцдэг.

Хамниган эхнэр хүний дээл, ууж Буриад эхнэрийн хувцасн ... Read more »

Category: Mongolian History | Views: 703 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ҮЗЭМЧИН

2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Булган суманд халхчуудтай хамт нутагладаг. Үзэмчин гэдэг нь үзэм хэмээх жимсний нэртэй холбоотой. Домгоор бол үзэмчин нарын өвөг дээдэс нь үзэм ургадаг нутагт амьдардаг байснаас тийм нэр үүссэн гэнэ. 

XYI зууны үеэс Өвөрмонголын нутгаас Халхын нутагт ирж суурьшин Монголын харъяанд багтаж 1637 оноос Манжийн эрхшээлд захирагдан хоёр хошуу болон хуваагдан Шилийн гол аймгийн чуулганд захирагджээ. Тэднийг зүүн үзэмчин, баруун үзэмчин хэмээн нэрлэдэг.

1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээдүүд нэгджээ. Эрт үед үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран ги ... Read more »

Category: Mongolian History | Views: 524 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

УРИАНХАЙ

2010 оны хүн амын тооллогоор 26654 иргэд бүртгэгджээ. Сяньби, Хятан нартай удмын холбоотой Монгол угсааны аймаг. Өвөг дээдэс нь монгол нутгийн хойд болон баруун хойд захын ой хөвчид эрт үед амьдран сууж байсан ойн гөрөөчин аймаг юм. X зууны үеэс Баруун хойд урианхай, XII-XIII зуунаас Ойн урианхай хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэднийг мянгат болгон хуваахад 5 хэсэг мянга болж байжээ. Тэдгээр таван мянганы нэг нь Хэнтий ууланд Монгол хаадуудын “Их хориг” газрыг хамгаалдаг байжээ. Урианхай нэрт аймгууд нь удам гарлын хувьд Монгол, Түрэг хоёр гаралтай байсны дээр Монгол урианхай нь дотроо халх, ойрад хоёр янз байв.

Юан гүрэн мөхсөнөөс хойш Урианхай аймаг энд тэндгүй тархаж, зарим нь Дөрвөн Ойрадын дотор багтаж, зарим нь Зүүн Монголын бүрэлдэхүүнд орж, хожим нь тэд Хал ... Read more »

Category: Mongolian History | Views: 513 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

МАЛЧИН-ТУВА

2010 оны хүн амын тооллогоор 5169 тува бүртгэгджээ. Эдүгээ тувачууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Ховд аймгийн Буянт суманд оршин суудаг.

Тувачууд МЭӨ III-I зуунд Хүннү, YI-YIII зуунд Түрэг, YIII-IX зуунд Уйгур, IX-XII зуунд эртний Киргиз, XIII-XIV зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байжээ. МНТ-нд “Туулай жил (1207) Зүчи баруун гарын цэргийг авч... Ойрад, Буриад, Барга, Урсууд, Хабханас, Ханхас, Тубас аймгийг оруулаад...” хэмээн дурдсан байдаг бөгөөд эл “тубас” хэмээснийг “тува” мөн хэмээн үздэг.

Одоогийн Монгол улсад амьдарч буй тувачууд буюу Алтайн тувачууд Тагнын Тувагаас хэзээ тасран салж Алтайд нутаглах болсон асуудлыг судлаачид нэг мөр тодруулаагүй байна. Тухайлбал, доктор А ... Read more »

Category: Mongolian History | Views: 569 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ТОРГУУД

2010 оны хүн амын тооллогоор 14176 торгууд ястан бүртгэгджээ. Ховд аймгийн Булган суманд зонхилон суудаг. Торгууд нь ноёд вангуудын орд өргөө, бие хамгаалах торгон цэргээс үүссэн ажээ. XII зууны эцэст Хэрэйдийн Ван хан Тоорил торгон цэрэг бүрдүүлснээс үүдэж торгуудууд үүсч Их Монгол Улсын үед эзэн хааны торгон цэргийн отог овгийг бүрэлдүүлж явснаас тусдаа нэгэн ястан болжээ. Торгууд хэмээх нэрний учир нь, МНТ-нд дурдсанаар “Хэрэйдийн Ван хан 1000 турхагуудтай, Хамаг Монголын Тэмүжин хан 70 турагуудтай ...” хэмээсэн байдаг бөгөөд судлаачид “турхаг, тураг” гэдэг нь том биерхүү гэсэн утгатай монгол үг, хэлний хөгжлийн явцад турхагууд, турагууд нь “торгууд” болсон хэмээдэг.

1420-иод оны үед Тоорилын удмын ноён Амгалан өөрийн харъяат торгууд нарыг авч З ... Read more »

Category: Mongolian History | Views: 540 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ӨӨЛД

2010 оны хүн амын тооллогоор 15520 өөлд хүн бүртгэгджээ. Монгол улсад буй Ховдын Өөлд нь Манжийн ноёрхлын үед Ховдын газар, Богд хаант Монгол улсын үеэс Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт аймгийн харъяа Өөлд Үйзэн гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошуу нь сум, баг, аравт (арван гэр) гэсэн засат захиргааны нэгжээс бүрдэж байсан бөгөөд хошууг засаг ноёд, угсаа залгамжлан захирдаггүй, харин хошуу дотроос нэр хүнд бүхий тухайн төр ёсны төлөө үнэнч, ард олныг удирдах чадвартай хүнийг сонгон “Бүгдийн дарга” хэмээн нэрлэж байжээ.

Бүгдийн дарга нь хошууны хэмжээнд мөрдөн явуулах бүх ажлыг ерөнхийд нь удирдан зохион байгуулах бөгөөд Ховдын сайдын газарт захирагдаж хошуу тамга хэрэглэж байв. Дээрх хошуунд бүгдийн даргаас гадна мээрэн, залан, занги, хүнд, зарлага, бичээч гэсэн албан ... Read more »

Category: Mongolian History | Views: 472 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

МЯНГАД

2010 оны хүн амын тооллогоор 6592 иргэд бүртгэгджээ. Мянгадууд нь Монгол угсааны бөгөөд тэдний овгийн бүрэлдэхүүнд түрэг овог тааралддаг. XYI зуунаас эхлэн мянгад гэдэг нэр тэмдэглэгдсэн бөгөөд тэдний дунд мянгад, басигид, хиргис гэсэн гурван үндсэн яс зонхилно. Эдүгээ мянгадууд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын адаг, Алтан Хөхий уул орчмоор нутаглаж, цөөн хэсэг нь Эрдэнэбүрэн суманд Өөлд, Дөргөн суманд Дөрвөдтэй хамт суурьшдаг. Мянгадын өвөг дээдэс нь Тагнын нуруу, Соёны уулсын ой тайгаар нутаглан цаа буга тэжээж, ан гөрөө хийж амьдардаг байсан ойн Урианхай иргэдийн тасархай ажээ. Тэд Монгол, Түрэг угсааны олон аймагт харъяалагдаж явсан тул бүрэлдэхүүнд нь уг удмын олон яс овгууд холилджээ. Мянгад нь Дөрвөн Ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянганаас бүрэлдсэн нэг түмэн болж байв.

Ховдын ... Read more »

Category: Mongolian History | Views: 553 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

КАЗАХ

2010 оны хүн амын тооллогоор 101526 казах иргэд бүртгэгджээ. НТ I зуунаас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт хүчирхэг байсан Сакы аймгаас гаралтай гэх ба түүний хойч үр удам нь түрэгүүд юм.

YIII зуунд Түрэгийг мөхсөний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Карахандын улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зуунаас Монголын эзэнт гүрний Алтан Ордны хаант улсад харъяалагдан зуутын зохион байгуулалттай болж их, дунд, бага зуут хэмээн хуваагджээ.

Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадайн байгуулсан улс нь Төмөрийн хаант улс, Казах ханлиг, Үзбек ханлиг, Киргиз ханлиг болон задрахад Барлас, Найманы казахууд нэгдэн шинэ улс байгуулах оролдлого хийж Казахын хаант улсыг байгуулжээ.

XY ... Read more »

Category: Mongolian History | Views: 773 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ЗАХЧИН

2010 оны хүн амын тооллогоор 32845 хүн бүртгэгджээ. Ховд аймгийн Алтай, Манхан, Зэрэг, Үенч сумуудад зонхилон суудаг. Захчингууд нь XYII зууны эхний хагаст Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг хамгаалж байжээ. Ойрадыг манжаас хамгаалахын тулд Торгууд, Дөрвөд, Өөлдөөс сайн эрсийг шилж гэр бүлээр нь зах нутагт шилжүүлэн суулгаснаас үүдэн Захчин ястан бий болсон бөгөөд 30 гаруй яс овгоос бүрэлдсэн байна.

Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Халхын Засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байсныг 1756 онд нэгэн хошуу, 4 сум болгон зохион байгуулж зайсан язгууртай Мамудыг хошуу захирагч болгожээ. Дараа нь манж нар зайсан Мамудыг барьж, 2000 орчим хүн ардын нэ ... Read more »

Category: Mongolian History | Views: 647 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ДӨРВӨД

2010 оны хүн амын тооллогоор 72403 хүн бүртгэгджээ. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Өлгий, Өмнөговь, Ховд сум, Ховд аймгийн Дөргөн суманд дөрвөд ард түмэн суудаг. Мөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Тариалан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд баяд, сартуул, хотон, хасаг нартай хамт аж төрөхөөс гадна социализмын үед хэрэгжүүлсэн атар газар эзэмших, аж үйлдвэр, сургууль соёлын нөлөөгөөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тархан суурьшжээ.

Монголчуудын дээд өвөг болох Дува сохор ноёны дөрвөн хүү Доной, Догшин, Эрх, Эмнэг нар эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авга ахаа гэж үзэхгүйгээр албатаа аван салж нүүн Дөрвөд овогтон болсон бөгөөд монголчууд цэргийн жагсаалд дөрвөлдөг байснаас үүдэн дөрвөд нэр үүссэн хэмээн домоглох нь ч бий. Добу мэргэний удам бол Чинг ... Read more »

Category: Mongolian History | Views: 975 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ДАРЬГАНГА

2010 оны хүн амын тооллогоор 27412 хэмээн бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд суудаг. Дарьганга хожим үүсч буй болсон угсаатны бүлэг юм. Манжийн эрхшээлийн үед албан журмаар Манжийн хаанд өдий төдий мал сүргийг бэлэг болгон өгсний улмаас “их сүрэг” бий болжээ. 1690 оны үед манж нар үүнийгээ баруун ба зүүн гарын адуучин, баруун ба зүүн гарын тэмээчин, хоньчин гэх мэтээр 5 гар болгон хуваагаад нийтэд нь өсөж үржиж байхын бэлгэдэл болгон “төмөр сүрэг” хэмээн нэрлэсэн байна. Тэрхүү сүргээ хариулж маллуулах зорилгоор Цахар, Халх, Өөлд хүмүүсийг тусгай нэг хошуу болгож “сүрэгчин” гэж нэрлэжээ.

Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны дунд суулгасан нь одоогийн Дарь овоо, ... Read more »

Category: Mongolian History | Views: 438 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ДАРХАД

2010 оны хүн амын тооллогоор 21558 хүн бүртгэгджээ. Дархадууд Хөвсгөл аймгийн хойд хязгаар болох Улаан тайга, Соёны нуруу, Хөвсгөл нуур орчмын нутаг буюу Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгаар амьдардаг, монголын уламжлалт бөө мөргөлийн ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц ястан юм. Дархад бол Монгол нутгийн умард хэсэгт байсан ойн иргэдийн залгамж бөгөөд Монгол, Түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлджээ. Дархад ястны бүрэлдэхүүнд нийт 32 овог байх бөгөөд Монгол угсааны хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод гэх мэт 16 овог байгаагаас хар дархад нь халх хамниганы холимог гаралтай юм. Дархад ястан нь Монгол овог голлосон түрэг угсааны холимог гаралтай ажээ.

555 онд Түрэгийн гурав дахь хаан Кигинь Тагна-Соёны хавиар нутаглаж байсан олон овог аймгуудыг эзлэн авснаар Дархад тэдний харъяанд орсон бөгөөд ... Read more »

Category: Mongolian History | Views: 828 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

БУРИАД

2010 оны хүн амын тооллогоор 45087 буриадууд бүртгэгджээ. Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ханх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адарга суманд буриадууд амьдардаг. Эрт үед Дундад Сибирийн өмнөд хэсгээр нутаглан мал хариулж, ан агнаж, язгуурын монголчуудтай ойр дөт харилцсаар ирсэн байна. Байгал нуурын зүүн эрэг хавийн Баргужин төхөмд нутаглаж байсан Хорь, Түмэд, Баргуд зэрэг эртний сурвалжит аймгуудаас үүссэн гэж үздэг.

XIII зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж явсан ба XY зуунд баргуудын хамт Дөрвөн Ойрадын харъяанд орж, Батмөнх Даян хааны үед засаг захиргааны шинэчлэлт хийгдсэнээр буриадууд Урианхай түмэнд багтаж, Бодь-Алаг хааны үед Монголын хойд хэсэг буюу эх нутагтаа эргэн иржээ ... Read more »

Category: Mongolian History | Views: 1161 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

БАРГА

2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн. Эртний Монгол удмын аймгуудын нэг нь баргачууд юм. Дундад эртний түүхэн сурвалжуудын мэдээгээр Баргын уг язгуур нь Байгал нуурын Баргажин түхэм, Хөлөнбуйрын орчмоор бусад монгол хэлтэн аймгуудтай айл зэргэлдээ нутаглаж байжээ. Судлаачид Тан улсын үед Ба-еэ-гу хэмээх нэгэн хүчирхэг аймаг байсан нь Барга аймаг мөн хэмээн үздэг.

Судлаачдын тэмдэглэснээр баргууд XI-XII зууны үед Байгал нуурын зүүн эргийн Баргужин төхөм хэмээх газраар нутаглаж байсан бөгөөд МНТ-нд: “Хори түмэдийн газар Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гуа-гаас төрсөн Алун-гуа охин” гэжээ. Алунгуа нь Чингис хааны арван нэгдүгээр үеийн дээд өвөг Добу мэргэний эхнэр юм. Рашид-Ад Дин Сэлэнгэ мөрний хавиар нутагладаг ардыг Баргууд, Баргужин гэж нэрлэдэг хэмээн дурдсан байдаг бөгөөд Монголын түүхэнд Баргуд ... Read more »

Category: Mongolian History | Views: 536 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

 

БАЯД

2010 оны хүн амын тооллогоор баяд ястан 56573 бүртгэгджээ. Баяд гэдэг нь баян гэдэг үгний олон тооны утгыг заасан хувилбар юм. Монголын эртний өвөг Хүннүгийн дунд Бай-ян овог байсан бөгөөд тэд нар Хатан голоос (Шар мөрөн) умар зүгт идээшин нутаглаж байжээ.

Баян овог YIII зууны үед Тэнгэр уул хавилцаа байжээ. Дарлигин хэмээх нэрийн дор нэгдэж явсан арван найман аймгийн нэг нь баяд байсан ба ХII-XIII зууны үед Сэлэнгэ мөрний сав газар Жидийн гол (Жида) болон хээр нутгаар нутаглаж байсан аймгуудыг Жидийн баяд, Хээрийн баяд гэж нэрлэдэг байжээ. Жидийн баяд нь Сэлэнгэ мөрний сав Гурван хиагт, Бор өндөр тэргүүтэн газраар аж төрдөг ажээ. Жидийн баяд, Хээрийн баяд, Чаншиуд баяд, Баяд хиад, Баяуд курлас (горлос) овогтон байсны сүүлчийн хоёр нь Хамаг Монголын Хадаан баатар Амбагай хааны үед тодорч гараад Х ... Read more »

Category: Mongolian History | Views: 438 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХАЛХ

2010 оны хүн амын тооллогоор 2168141 хүн халх гэж тоологджээ. Монгол улсын хүн амын 82.4 хувийг эзэлдэг.

“Халх” нь XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд Батмөнх Даян хаан Монголын төрийг барьж байх үед Зүүн Монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Халхыг “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр отог халх” гэж нэрлэдэг байжээ. Эл үед Халх түмэн нь Цахар, Урианхайтай нийлэн Зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байв. Нутаг нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр бөгөөд хожим Цахар түмэн зүүн зүг нүүдэллэж, Урианхай түмэн бослого гаргасны улмаас сарнин бутарчээ. Батмөнх Даян хаан отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжид Халх түмнийг өөрийн гал голомт ... Read more »

Category: Mongolian History | Views: 581 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

Монгол, Монголчууд, Монгол орон
түүхийн альманах


Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. 1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинэ ... Read more »

Category: Mongolian History | Views: 412 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

Category: Movie | Views: 1549 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

 

Орчин цагт зузаан гоо энгэсгээс аль болох татгалзах болжээ. Тиймээс бүсгүйчүүддээ ... Read more »

Category: Эрүүл мэнд Гоо cайхан | Views: 500 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Гэтэл эрдэмтэн судлаачид удан хугацааны судалгаа,  туршилт, ажиглалтын явцад үүнийг баримтаар нотолсон байна. Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна.

Хамгийн түрүүнээ л хээхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал. Нэг удаа ... Read more »

Category: Эрүүл мэнд Гоо cайхан | Views: 527 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)


Category: Мэдээлэл | Views: 574 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz