Monday, 2024-12-23, 1:06 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 19 » ЦААТАН ТУВА
6:51 PM
ЦААТАН ТУВА
ЦААТАН-ТУВА

2010 оны хүн амын тооллогоор 282 цаатан иргэд бүртгэгджээ. Анх 1936 онд бичиг зохиолд цаатан гэж тэмдэглэх болсноос эл нэрээр нэрлэх болсон байна. Судалгааны бүтээлд XIX зууны сүүлч XX зууны эхэн үедУрианхайн хязгаарт Манж улсын захиргаанд Ойн, Сальджук, Тож, Та буюу Монгуш, Бэйс, Маат, Нибаз, Хозут, Шал гэсэн есөн хошуу захирагдаж байснаас Тож хошуунд Уйгур-цаатан иргэд нутагладаг байжээ.

Засаг захиргааны хувьд арван, сум, хошуу хэмээх бүтэцтэй бөгөөд нийт есөн хошууг “бүгдийн дарга” буюу (үзэр да) захирч, хошуу бүрийг “залан”, сумыг “занги”, арваныг “арваны дарга” захирдаг байв. Нийтээрээ Улиастайн жанжинд шууд харьяалагдаж байв.

Уйгур иргэдийн гарал, угсааны талаар эрдэмтдийн дунд нэгдмэл санал байдаггүй ажээ. Рашид-Ад Дины “Судрын чуулган”-д анхлан цаа үхэр малладаг “Ойн урианхай иргэд”, “Ойн урианхай аймаг” гэж тэмдэглэгдсэн байдаг бөгөөд цаа малладаг урианхайг Монгол урианхайгаас ялган түрэг хэлтэн хэмээн үзсэн байна. Цаатан иргэд өөрсдийгөө Тувагийн Тож хошууны Уйгур-Урианхай хэмээн нэрлэх ба дотроо Хуулар, Уруд, Сорс, Даргалан, Каштаг, Балгаш (Балыкчи) Дэмжээ, Додот, Соён, Зоот (Жогд), Хэрдэг гэсэн 11 овогт хуваагддаг. Эрдэмтэд тэднийг Уйгур-Урианхай бус Соёд Урианхай гэдэг.

Тувагийн Тэр-Хөл хэмээх сум нь Дархадын Тэнгис, Шишгид голын бэлчирт бий. Хятан, Уйгурын үеийн цэргийн бэхлэлт, цайзын туурь байдаг нь эл нутаг Уйгур, Хятаны ноёрхолд байсныг гэрчилдэг бөгөөд үүнээс улбаалан цаатангууд өөрсдийгөө Уйгур хэмээн ерөнхийлөн нэрлэх явдал үүссэн байж болох ажээ.

Тэдний малладаг цаа буга нь дулааны улиралд дасан зохицохдоо муу, хүйтэн сэрүүн өндөрлөг газар илүүтэй зохицсон амьтан бөгөөд хасах 31-50 хэмийн хүйтэн цаг уурын хүнд нөхцөлд салхи сөрөн бэлчдэг.

Эрт цагаас Уйгур-Урианхай иргэдийн амьдарч дассан орон сууц бол урц (еүке) юм. Урц нь нүүдэлчин, анчин аймаг, овгуудын анхны оромж, орон сууц юм. Урц үндсэндээ хатгуур мод (алаадже), бүрээс (алхе) хоёроос бүрдэх ба урьд цагт үйс, холтсоор бүрээслэж байсан бол XX зууны эхэн үеэс бөс, даавуу, арьс, брезентээр бүрэх болжээ.  Нэг урцанд 2-3 хатавч (4-5 метр урт, 2-3 метр өргөн),  2-3 дээвэр (3-4 метр урт, 2-3 метр өргөн) хэрэглэгдэх бөгөөд айлын байдлаас тоо нь янз бүр байдаг ажээ. Бүрээсээ бүрээд түүнийг 7-8 ширхэг урт модоор салхинаас хамгаалан даруулдаг.

Дээлийн энгэр нь дөрвөлжин, арьсаар дээд талд нь хараа тавин эмждэг. Эр хүний дээлэнд хирвээтавьдаггүй, арьсаар нь эмждэг. Хормойг тойруулан 2-3 см өргөн хилэн, эсвэл хар тугалын арьсаар давхарлан оёно. Эмэгтэй хүүхдийн дээлийг 15 наснаас нь эхлэн хормойн эмжээрээс дээш өвдөг орчим хүртэл урд, ар хормойг тойруулан хар хилэн, эсвэл өнгийн даавуугаар хошлон татаж, хошлонгийн дээд талыг улаан, доод талыг өнгийн даавуугаар эмжин дээлэнд даруулан оёдог. Эрд гарсан хойно хошлон тавьдаггүй. Дээлийн ханцуйд хар хурган нударга залгадаг. Хүүхдийн дээл том хүний дээлнээс хийцийн хувьд ялгагдах зүйлгүй. Эмэгтэйчүүдийн гоёлын дээлэнд хирвэс эмжээр хадна. Ерийн дээлэнд хийдэггүй. Ан гөрөөнд өмсдөг дээл нь ерийнхөөс оготор байдаг нь явахад хөнгөн гэдэг. Эр хүний гоёлд модон гэртэй их, бага хоёр хутга, хэт (дархад, буриад хийцийн), тамхины илгэн сав, хасуурга, модон гаанс зэрэг багтдаг.

Урьд цагт эмэгтэйчүүд нь бүсний бэлнээс сувс, янз бүрийн өнгийн бөс даавуу, зоос мөнгө, инээлэг (уртаараа 9 см, өргөнөөрөө 2 см модон гэртэй, гадуур нь гууль, цагаан тугалгаар бөгжилсөн зүүний сав) мөн түүнээс сэнж гаргаж бөс даавууны цуулбар унжуулж, хоёр гартаа алт, мөнгөн бугуйвч зүүдэг байсан ажээ. Голчлон чинээлэг айлын эмэгтэйчүүд, хүүхдүүд ийнхүү гоёл чимэглэл эдэлж, даавуу, торгон дээл өмсөж байснаас ядуучууд нь өвөл, зуны нэхий, сармай дээлнээс өөр өмсөх хувцасгүй, зуны цагт дээлээ бэлхэнцэглэх юм уу эсвэл дээлгүй, хөл нүцгэн явдаг байсан гэж өндөр настангууд нь дурсдаг байжээ.

 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос

 

Category: Mongolian History | Views: 628 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz