Форекс гэж юу вэ?
Ерөнхий ойлголт FOREX (Foreign Exchange Market, буюу FX) нь тодорхой хугацаанд биелэгдэх тогтсон нөхцлөөр (нийт дүн, арилжааны ханш, үе) зээл олгон гадаад валютыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны цогц шийдэл юм. FOREX –ийг валютын зах гэж ойлгож болохгүй. Учир нь FOREX -д нэгдсэн төв гэж байдаггүй худалдаа нь компьютерын сүлжээгээр явагдаж байдаг. FOREX нь дэлхийн хөрвөх валютын ханшийн бага зэргийн өөрчлөлтөөс асар их ашиг олж болох санхүүгийн хүчирхэг хэрэгсэл. FOREX -д өдөрт дунждаар 4-4,5 триллон доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилд 5-8 хувиар өссөөр байна.
Форексын зах нь 1971 оноос валютын ханшийн хөвөгч систем үүссэнээр бий болсон. Одоогийн байдлаар FOREX-ын бүх эргэлтэнд эзлэх хэмжээгээрээ америк доллар (USD), евро (EUR), японы иен (JPY), швейцарын франк (CHF), английн фунт (GBP) нь үндсэн валютууд болдог. Форексын зарчим нь – хөрвөх валютуудын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдсон нэг нөгөөдөө харьцах ханшаар солилцоо хийх юм. Форекс захын онцлог нь Хөрвөх чадвар. Зах нь маш их хэмжээний мөнгөний эргэлттэй тул тоглогчид /trader/ ямарч хэмжээтэй худалдааг зах зээлийн тухайн үеийн ханшаар нээх, хаах бүрэн боломжийг олгодог Хүрэлцээтэй байдал. Зах зээлд багахан хэмжээний чөлөөтэй /илүүдэл/ мөнгөтэй хэнч оролцох боломжтой Ажлын горим. Хоногийн 24 цагийн турш худалдаанд оролцох боломжтой.
Форексын зах нь Улаанбаатарын цагаар даваа гарагийн 8:00 нээгдэж бямба гарагийн 5:00 хаагддаг Худалдаа хийх системээ тоглогч өөрөө зохицуулах боломжтой Үүнээс гадна дараах хоёр буруу ойлголтын талаар дурдах нь зүйтэй. Форексыг оролцогчид бооцоо тавиад нэг нь хожоод бусад нь хожигддог казиногийн тоглоом мэтээр ойлгох явдал байдаг. Валютын ханшийн өөрчлөлт нь тодорхой зүй тогтолын дагуу өөрчлөгдөж байдаг тул Форексын зах нь рулеток биш. Форекст хэн нэгний хожил нь нөгөө нэгийнхээ алдагдлаар бий болдог. Маржийн худалдаа, Зээлийн хөшүүрэг, Барьцаа FOREX -ын захын арилжаа нь 1986 оноос эхлэн хэрэглэх болсон (margin trading) буюу маржийн худалдааны зарчим дээр үндэслэн хийгдэнэ. FOREX захын стандарт лот нь 1 сая доллар байдаг бөгөөд энэхүү дүнгээс бага мөнгөтөй тоглогчдыг татан оруулахад маржийн худалдааг ашигладаг.
Арилжаанд орохын тулд гэрээний нийт дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөтэй байх шаардлагагүй ба гэрээний нийт дүнгийн тодорхой хэсэгтэй тэнцэх (энэ хэмжээ нь голдуу нийт дүнгийн 1-10% байдаг) (margin) буюу барьцаатай байх нь маржийн худалдааны үндэс юм. Өөрөөр хэлбэл таныг валют худалдах эсвэл худалдан авахад таны санхүүгийн хамтрагч дутаж байгаа мөнгийг танд зээлнэ гэсэн үг. Эсвэл форексын худалдаачдын ярьдагаар хөшүүрэг (leverage) өгнө. Зээлийн хөшүүргийн хэмжээг харилцагч болон тухайн харилцагчийг форекст гаргаж өгч байгаа банк эсвэл брокерын фирмийн хоорондын тохиролцоогоор тогтоодог. Зээлийн хөшүүрэгийн хэмжээ голдуу 1:33, 1:50 эсвэл 1:100 хэмжээтэй байдаг. Ихэнх брокерын компаниуд зээлийн хөшүүргийг 1:100 гэж тогтоодог ба энэ нь харилцагч 1000 долларын барьцаа өгөөд 100 мянган доллартай тэнцэх арилжаа хийх боломжтой гэсэн үг. Ийм өндөр хэмжээний хөшүүрэг хэрэглэснээр FOREX -ыг нэг талаасаа асар өндөр ашигтай нөгөө талаасаа өндөр эрсдэлтэй бизнес болгон хувиргадаг.
Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй.
Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ?
Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой.
Форексын тухай төрөл бүрийн санаанууд Мэрэгжлийн трейдерүүд, зах зээлд ойролцоогоор 3 жил болсон тоглогч, шинээр эхлэгчийг форексын тухай санаа бодлууд ихээхэн зөрүүтэй байдаг. Шинэ тоглогч нарт форекс амархан мөнгө олж болох сонирхолтой хэрэгсэл мэт санагдах боловч энэ нь тийм биш. Хэрвээ та форексийг өөрийн орлогын үндсэн эх үүсвэр болгохыг хүсвэл энэ нь тоглоом биш гэж мэрэгжлийн тоглогчид ярьдаг. Цаг хугацааны явцад тогтвортой орлого нь зах зээлд байршуулсан мөнгөний харьцангуй өсөлтөөс хамаагүй чухал гэдгийг тоглогч бүр ойлгож эхэлдэг. Энэ үед л форекс тоглоом биш ажил болох бөгөөд трейдер шинээр эхлэгчийн зэргээс гардаг. Форексын сэтгэл зүй.
Та ямар чанарыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ?
Зарчмын хувьд форексын зах дээрх ажил нь ямар ч мэрэгжлийн хүнд тохирох ажил. Валютын зах дээр математикч, менежерүүд, тамирчид гээд төрөл бүрийн ажил мэрэгжлийн хүмүүс ажилладаг ба тэдгээрийн нас, хүйс энд ямар ч нөлөө байхгүй. Хүн бүр л өөрийн замыг хайж байдаг. Гэхдээ арилжааны нарийн асуудал, сэтгэл хөдлөл гээд олон зүйлсийг бүгд даан гарах чадваргүй байдаг. Форекст ажиллахын тулд юуны түрүүнд сэтгэл хөдлөлийн өндөр ачааллыг дааж чадах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймээс таны эзэмшсэн байх эхний зүйл бол ачаалал (стресс) дааж чадах бараг л төмөр мэт зан чанар. Таны сэтгэл зүйн хоёрдахь чанар бол өөрийн шийдвэрт хатуу байж өөрийн бодлоо хамгаалах чадвар. Зах зээлийн хүчтэй хөдөлгөөн үүсэх үед трейдерүүд нарийн үндэслэлтэйгээр гаргасан өөрийн шийдвэрийг өөрчлөн захиалгын үнийг солих, савалж эхлэх, сандрах, алдагдалыг тэр дор нь нөхөх гэж оролдох зэрэг байдалд орж байгааг олон хүмүүс ажигласан байх. Форекс бол хатуу зоригтой хүмүүсийн ажил. Гуравдахь чанар бол үндэслэлтэй байх. Та сэжиг бүхий нөхцөл байдалд үндэслэл сайтай шийдвэрийг дор нь гаргах чадвартай байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэрийг хэзээ ч бүү гаргаж байгаарай. Арилжаа хийн позици нээхээс өмнө бүхий л байж болох хувилбаруудыг тооцсон бичилт хийж байхыг санах хэрэгтэй. Та ийм чанаруудыг эзэмшээгүй бол айх хэрэггүй. Өөртэйгөө сайн ажилласны дүнд эдгээр чанаруудыг олон авч болно.
Та юу хийх хэрэгтэй вэ?
Форекс дээр хэрхэн ажиллах талаар та мэдэхгүй бол юуны өмнө та олон зүйлийг мэдэж авах хэрэгтэй болно. Та өөртөө тохирох арилжааны хувилбарыг олтлоо нэгээр тогтохгүй ном уншин, төрөл бүрийн мэдээллийг үзэн, шууд л аз таарахгүй бол хэдэн арван арилжааны стратегийг унших хэрэгтэй болно доо.
Санамж: Форекс дээр хэрхэн ажилладагийг танд хэнч хэлж өгөхгүй гэдэгт урьдчилан бэлтгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, алдагдал бүхий позицитой байх эсвэл тэдгээрийг хаах шийдвэрийг шийдэмгий гаргах гээд олон зүйлд суралцах хэрэгтэй болно. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд тийм ч амархан биш ашигтай позицийг барьж байх шийдвэрийг гаргаж сурах хэрэгтэй болдог. Эдгээрийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр таниас гарах болно. Ямар ч тохиолдолд та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно доо.
Эх үүсвэр: © e-surgalt.com
Эх үүсвэр: © e-surgalt.comФорекс бол интернет ажил Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй. Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ? Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой. Форексын тухай төрөл бүрийн санаанууд Мэрэгжлийн трейдерүүд, зах зээлд ойролцоогоор 3 жил болсон тоглогч, шинээр эхлэгчийг форексын тухай санаа бодлууд ихээхэн зөрүүтэй байдаг. Шинэ тоглогч нарт форекс амархан мөнгө олж болох сонирхолтой хэрэгсэл мэт санагдах боловч энэ нь тийм биш. Хэрвээ та форексийг өөрийн орлогын үндсэн эх үүсвэр болгохыг хүсвэл энэ нь тоглоом биш гэж мэрэгжлийн тоглогчид ярьдаг. Цаг хугацааны явцад тогтвортой орлого нь зах зээлд байршуулсан мөнгөний харьцангуй өсөлтөөс хамаагүй чухал гэдгийг тоглогч бүр ойлгож эхэлдэг. Энэ үед л форекс тоглоом биш ажил болох бөгөөд трейдер шинээр эхлэгчийн зэргээс гардаг. Форексын сэтгэл зүй. Та ямар чанарыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ? Зарчмын хувьд форексын зах дээрх ажил нь ямар ч мэрэгжлийн хүнд тохирох ажил. Валютын зах дээр математикч, менежерүүд, тамирчид гээд төрөл бүрийн ажил мэрэгжлийн хүмүүс ажилладаг ба тэдгээрийн нас, хүйс энд ямар ч нөлөө байхгүй. Хүн бүр л өөрийн замыг хайж байдаг. Гэхдээ арилжааны нарийн асуудал, сэтгэл хөдлөл гээд олон зүйлсийг бүгд даан гарах чадваргүй байдаг. Форекст ажиллахын тулд юуны түрүүнд сэтгэл хөдлөлийн өндөр ачааллыг дааж чадах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймээс таны эзэмшсэн байх эхний зүйл бол ачаалал (стресс) дааж чадах бараг л төмөр мэт зан чанар. Таны сэтгэл зүйн хоёрдахь чанар бол өөрийн шийдвэрт хатуу байж өөрийн бодлоо хамгаалах чадвар. Зах зээлийн хүчтэй хөдөлгөөн үүсэх үед трейдерүүд нарийн үндэслэлтэйгээр гаргасан өөрийн шийдвэрийг өөрчлөн захиалгын үнийг солих, савалж эхлэх, сандрах, алдагдалыг тэр дор нь нөхөх гэж оролдох зэрэг байдалд орж байгааг олон хүмүүс ажигласан байх. Форекс бол хатуу зоригтой хүмүүсийн ажил. Гуравдахь чанар бол үндэслэлтэй байх. Та сэжиг бүхий нөхцөл байдалд үндэслэл сайтай шийдвэрийг дор нь гаргах чадвартай байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэрийг хэзээ ч бүү гаргаж байгаарай. Арилжаа хийн позици нээхээс өмнө бүхий л байж болох хувилбаруудыг тооцсон бичилт хийж байхыг санах хэрэгтэй. Та ийм чанаруудыг эзэмшээгүй бол айх хэрэггүй. Өөртэйгөө сайн ажилласны дүнд эдгээр чанаруудыг олон авч болно. Та юу хийх хэрэгтэй вэ? Форекс дээр хэрхэн ажиллах талаар та мэдэхгүй бол юуны өмнө та олон зүйлийг мэдэж авах хэрэгтэй болно. Та өөртөө тохирох арилжааны хувилбарыг олтлоо нэгээр тогтохгүй ном уншин, төрөл бүрийн мэдээллийг үзэн, шууд л аз таарахгүй бол хэдэн арван арилжааны стратегийг унших хэрэгтэй болно доо. Санамж: Форекс дээр хэрхэн ажилладагийг танд хэнч хэлж өгөхгүй гэдэгт урьдчилан бэлтгэлтэй байх хэрэгтэй. Та өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, алдагдал бүхий позицитой байх эсвэл тэдгээрийг хаах шийдвэрийг шийдэмгий гаргах гээд олон зүйлд суралцах хэрэгтэй болно. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд тийм ч амархан биш ашигтай позицийг барьж байх шийдвэрийг гаргаж сурах хэрэгтэй болдог. Эдгээрийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр таниас гарах болно. Ямар ч тохиолдолд та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно доо.Эх үүсвэр: © e-surgalt.com
|