Statistics
Total online: 1 Guests: 1 Users: 0
|
Home » Mongolian History
МАЛЧИН-ТУВА
2010 оны хүн амын тооллогоор 5169 тува бүртгэгджээ. Эдүгээ тувачууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Ховд аймгийн Буянт суманд оршин суудаг.
Тувачууд МЭӨ III-I зуунд Хүннү, YI-YIII зуунд Түрэг, YIII-IX зуунд Уйгур, IX-XII зуунд эртний Киргиз, XIII-XIV зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байжээ. МНТ-нд “Туулай жил (1207) Зүчи баруун гарын цэргийг авч... Ойрад, Буриад, Барга, Урсууд, Хабханас, Ханхас, Тубас аймгийг оруулаад...” хэмээн дурдсан байдаг бөгөөд эл “тубас” хэмээснийг “тува” мөн хэмээн үздэг.
Одоогийн Монгол улсад амьдарч буй тувачууд буюу Алтайн тувачууд Тагнын Тувагаас хэзээ тасран салж Алтайд нутаглах болсон асуудлыг судлаачид нэг мөр тодруулаагүй байна. Тухайлбал, доктор А
...
Read more »
|
ТОРГУУД
2010 оны хүн амын тооллогоор 14176 торгууд ястан бүртгэгджээ. Ховд аймгийн Булган суманд зонхилон суудаг. Торгууд нь ноёд вангуудын орд өргөө, бие хамгаалах торгон цэргээс үүссэн ажээ. XII зууны эцэст Хэрэйдийн Ван хан Тоорил торгон цэрэг бүрдүүлснээс үүдэж торгуудууд үүсч Их Монгол Улсын үед эзэн хааны торгон цэргийн отог овгийг бүрэлдүүлж явснаас тусдаа нэгэн ястан болжээ. Торгууд хэмээх нэрний учир нь, МНТ-нд дурдсанаар “Хэрэйдийн Ван хан 1000 турхагуудтай, Хамаг Монголын Тэмүжин хан 70 турагуудтай ...” хэмээсэн байдаг бөгөөд судлаачид “турхаг, тураг” гэдэг нь том биерхүү гэсэн утгатай монгол үг, хэлний хөгжлийн явцад турхагууд, турагууд нь “торгууд” болсон хэмээдэг.
1420-иод оны үед Тоорилын удмын ноён Амгалан өөрийн харъяат торгууд нарыг авч З
...
Read more »
|
ӨӨЛД
2010 оны хүн амын тооллогоор 15520 өөлд хүн бүртгэгджээ. Монгол улсад буй Ховдын Өөлд нь Манжийн ноёрхлын үед Ховдын газар, Богд хаант Монгол улсын үеэс Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт аймгийн харъяа Өөлд Үйзэн гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошуу нь сум, баг, аравт (арван гэр) гэсэн засат захиргааны нэгжээс бүрдэж байсан бөгөөд хошууг засаг ноёд, угсаа залгамжлан захирдаггүй, харин хошуу дотроос нэр хүнд бүхий тухайн төр ёсны төлөө үнэнч, ард олныг удирдах чадвартай хүнийг сонгон “Бүгдийн дарга” хэмээн нэрлэж байжээ.
Бүгдийн дарга нь хошууны хэмжээнд мөрдөн явуулах бүх ажлыг ерөнхийд нь удирдан зохион байгуулах бөгөөд Ховдын сайдын газарт захирагдаж хошуу тамга хэрэглэж байв. Дээрх хошуунд бүгдийн даргаас гадна мээрэн, залан, занги, хүнд, зарлага, бичээч гэсэн албан
...
Read more »
|
МЯНГАД
2010 оны хүн амын тооллогоор 6592 иргэд бүртгэгджээ. Мянгадууд нь Монгол угсааны бөгөөд тэдний овгийн бүрэлдэхүүнд түрэг овог тааралддаг. XYI зуунаас эхлэн мянгад гэдэг нэр тэмдэглэгдсэн бөгөөд тэдний дунд мянгад, басигид, хиргис гэсэн гурван үндсэн яс зонхилно. Эдүгээ мянгадууд Ховд аймгийн Мянгад сумын нутагт Ховд голын адаг, Алтан Хөхий уул орчмоор нутаглаж, цөөн хэсэг нь Эрдэнэбүрэн суманд Өөлд, Дөргөн суманд Дөрвөдтэй хамт суурьшдаг. Мянгадын өвөг дээдэс нь Тагнын нуруу, Соёны уулсын ой тайгаар нутаглан цаа буга тэжээж, ан гөрөө хийж амьдардаг байсан ойн Урианхай иргэдийн тасархай ажээ. Тэд Монгол, Түрэг угсааны олон аймагт харъяалагдаж явсан тул бүрэлдэхүүнд нь уг удмын олон яс овгууд холилджээ. Мянгад нь Дөрвөн Ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянганаас бүрэлдсэн нэг түмэн болж байв.
Ховдын
...
Read more »
|
КАЗАХ
2010 оны хүн амын тооллогоор 101526 казах иргэд бүртгэгджээ. НТ I зуунаас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт хүчирхэг байсан Сакы аймгаас гаралтай гэх ба түүний хойч үр удам нь түрэгүүд юм.
YIII зуунд Түрэгийг мөхсөний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Карахандын улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зуунаас Монголын эзэнт гүрний Алтан Ордны хаант улсад харъяалагдан зуутын зохион байгуулалттай болж их, дунд, бага зуут хэмээн хуваагджээ.
Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Цагаадайн байгуулсан улс нь Төмөрийн хаант улс, Казах ханлиг, Үзбек ханлиг, Киргиз ханлиг болон задрахад Барлас, Найманы казахууд нэгдэн шинэ улс байгуулах оролдлого хийж Казахын хаант улсыг байгуулжээ.
XY
...
Read more »
|
ЗАХЧИН
2010 оны хүн амын тооллогоор 32845 хүн бүртгэгджээ. Ховд аймгийн Алтай, Манхан, Зэрэг, Үенч сумуудад зонхилон суудаг. Захчингууд нь XYII зууны эхний хагаст Зүүнгарын хаант улсын хил дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг хамгаалж байжээ. Ойрадыг манжаас хамгаалахын тулд Торгууд, Дөрвөд, Өөлдөөс сайн эрсийг шилж гэр бүлээр нь зах нутагт шилжүүлэн суулгаснаас үүдэн Захчин ястан бий болсон бөгөөд 30 гаруй яс овгоос бүрэлдсэн байна.
Ойрадууд манжид эзлэгдсэний дараа Халхын Засагт хан аймгийн гүн Цэдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байсныг 1756 онд нэгэн хошуу, 4 сум болгон зохион байгуулж зайсан язгууртай Мамудыг хошуу захирагч болгожээ. Дараа нь манж нар зайсан Мамудыг барьж, 2000 орчим хүн ардын нэ
...
Read more »
|
ДӨРВӨД
2010 оны хүн амын тооллогоор 72403 хүн бүртгэгджээ. Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Сагил, Өлгий, Өмнөговь, Ховд сум, Ховд аймгийн Дөргөн суманд дөрвөд ард түмэн суудаг. Мөн Увс аймгийн Наранбулаг, Завхан, Тариалан, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд баяд, сартуул, хотон, хасаг нартай хамт аж төрөхөөс гадна социализмын үед хэрэгжүүлсэн атар газар эзэмших, аж үйлдвэр, сургууль соёлын нөлөөгөөр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн сумдаар ихээхэн тархан суурьшжээ.
Монголчуудын дээд өвөг болох Дува сохор ноёны дөрвөн хүү Доной, Догшин, Эрх, Эмнэг нар эцгийгээ нас барсны дараа Добу мэргэнийг авга ахаа гэж үзэхгүйгээр албатаа аван салж нүүн Дөрвөд овогтон болсон бөгөөд монголчууд цэргийн жагсаалд дөрвөлдөг байснаас үүдэн дөрвөд нэр үүссэн хэмээн домоглох нь ч бий. Добу мэргэний удам бол Чинг
...
Read more »
|
ДАРЬГАНГА
2010 оны хүн амын тооллогоор 27412 хэмээн бүртгэгджээ. Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд суудаг. Дарьганга хожим үүсч буй болсон угсаатны бүлэг юм. Манжийн эрхшээлийн үед албан журмаар Манжийн хаанд өдий төдий мал сүргийг бэлэг болгон өгсний улмаас “их сүрэг” бий болжээ. 1690 оны үед манж нар үүнийгээ баруун ба зүүн гарын адуучин, баруун ба зүүн гарын тэмээчин, хоньчин гэх мэтээр 5 гар болгон хуваагаад нийтэд нь өсөж үржиж байхын бэлгэдэл болгон “төмөр сүрэг” хэмээн нэрлэсэн байна. Тэрхүү сүргээ хариулж маллуулах зорилгоор Цахар, Халх, Өөлд хүмүүсийг тусгай нэг хошуу болгож “сүрэгчин” гэж нэрлэжээ.
Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны дунд суулгасан нь одоогийн Дарь овоо,
...
Read more »
|
ДАРХАД
2010 оны хүн амын тооллогоор 21558 хүн бүртгэгджээ. Дархадууд Хөвсгөл аймгийн хойд хязгаар болох Улаан тайга, Соёны нуруу, Хөвсгөл нуур орчмын нутаг буюу Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх сумдын нутгаар амьдардаг, монголын уламжлалт бөө мөргөлийн ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц ястан юм. Дархад бол Монгол нутгийн умард хэсэгт байсан ойн иргэдийн залгамж бөгөөд Монгол, Түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлджээ. Дархад ястны бүрэлдэхүүнд нийт 32 овог байх бөгөөд Монгол угсааны хар дархад, ухаа дархад, шарнууд, барнууд, чонод гэх мэт 16 овог байгаагаас хар дархад нь халх хамниганы холимог гаралтай юм. Дархад ястан нь Монгол овог голлосон түрэг угсааны холимог гаралтай ажээ.
555 онд Түрэгийн гурав дахь хаан Кигинь Тагна-Соёны хавиар нутаглаж байсан олон овог аймгуудыг эзлэн авснаар Дархад тэдний харъяанд орсон бөгөөд
...
Read more »
|
БУРИАД
2010 оны хүн амын тооллогоор 45087 буриадууд бүртгэгджээ. Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Мөнгөнморьт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Ханх, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин, Баян-Адарга суманд буриадууд амьдардаг. Эрт үед Дундад Сибирийн өмнөд хэсгээр нутаглан мал хариулж, ан агнаж, язгуурын монголчуудтай ойр дөт харилцсаар ирсэн байна. Байгал нуурын зүүн эрэг хавийн Баргужин төхөмд нутаглаж байсан Хорь, Түмэд, Баргуд зэрэг эртний сурвалжит аймгуудаас үүссэн гэж үздэг.
XIII зуунд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж явсан ба XY зуунд баргуудын хамт Дөрвөн Ойрадын харъяанд орж, Батмөнх Даян хааны үед засаг захиргааны шинэчлэлт хийгдсэнээр буриадууд Урианхай түмэнд багтаж, Бодь-Алаг хааны үед Монголын хойд хэсэг буюу эх нутагтаа эргэн иржээ
...
Read more »
| |
|
Calendar
« December 2024 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|