Monday, 2024-12-23, 1:28 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 8
Guests: 8
Users: 0
Flag Counter

Home » Mongolian History
БАРГА

2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн. Эртний Монгол удмын аймгуудын нэг нь баргачууд юм. Дундад эртний түүхэн сурвалжуудын мэдээгээр Баргын уг язгуур нь Байгал нуурын Баргажин түхэм, Хөлөнбуйрын орчмоор бусад монгол хэлтэн аймгуудтай айл зэргэлдээ нутаглаж байжээ. Судлаачид Тан улсын үед Ба-еэ-гу хэмээх нэгэн хүчирхэг аймаг байсан нь Барга аймаг мөн хэмээн үздэг.

Судлаачдын тэмдэглэснээр баргууд XI-XII зууны үед Байгал нуурын зүүн эргийн Баргужин төхөм хэмээх газраар нутаглаж байсан бөгөөд МНТ-нд: “Хори түмэдийн газар Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гуа-гаас төрсөн Алун-гуа охин” гэжээ. Алунгуа нь Чингис хааны арван нэгдүгээр үеийн дээд өвөг Добу мэргэний эхнэр юм. Рашид-Ад Дин Сэлэнгэ мөрний хавиар нутагладаг ардыг Баргууд, Баргужин гэж нэрлэдэг хэмээн дурдсан байдаг бөгөөд Монголын түүхэнд Баргуд ... Read more »

Category: Mongolian History | Views: 537 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

 

БАЯД

2010 оны хүн амын тооллогоор баяд ястан 56573 бүртгэгджээ. Баяд гэдэг нь баян гэдэг үгний олон тооны утгыг заасан хувилбар юм. Монголын эртний өвөг Хүннүгийн дунд Бай-ян овог байсан бөгөөд тэд нар Хатан голоос (Шар мөрөн) умар зүгт идээшин нутаглаж байжээ.

Баян овог YIII зууны үед Тэнгэр уул хавилцаа байжээ. Дарлигин хэмээх нэрийн дор нэгдэж явсан арван найман аймгийн нэг нь баяд байсан ба ХII-XIII зууны үед Сэлэнгэ мөрний сав газар Жидийн гол (Жида) болон хээр нутгаар нутаглаж байсан аймгуудыг Жидийн баяд, Хээрийн баяд гэж нэрлэдэг байжээ. Жидийн баяд нь Сэлэнгэ мөрний сав Гурван хиагт, Бор өндөр тэргүүтэн газраар аж төрдөг ажээ. Жидийн баяд, Хээрийн баяд, Чаншиуд баяд, Баяд хиад, Баяуд курлас (горлос) овогтон байсны сүүлчийн хоёр нь Хамаг Монголын Хадаан баатар Амбагай хааны үед тодорч гараад Х ... Read more »

Category: Mongolian History | Views: 439 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

ХАЛХ

2010 оны хүн амын тооллогоор 2168141 хүн халх гэж тоологджээ. Монгол улсын хүн амын 82.4 хувийг эзэлдэг.

“Халх” нь XIY зууны хоёрдугаар хагас XY зууны эхэнд Батмөнх Даян хаан Монголын төрийг барьж байх үед Зүүн Монголын зургаан түмний нэгийг Халх түмэн гэж тэмдэглэсэн бөгөөд тухайн үед Халхыг “Аглагийн арван хоёр хүрээ халх”, “Арван хоёр отог халх” гэж нэрлэдэг байжээ. Эл үед Халх түмэн нь Цахар, Урианхайтай нийлэн Зүүн гурван түмэн гэгдэж их хаанд захирагддаг байв. Нутаг нь одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр бөгөөд хожим Цахар түмэн зүүн зүг нүүдэллэж, Урианхай түмэн бослого гаргасны улмаас сарнин бутарчээ. Батмөнх Даян хаан отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжид Халх түмнийг өөрийн гал голомт ... Read more »

Category: Mongolian History | Views: 581 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

Монгол, Монголчууд, Монгол орон
түүхийн альманах


Хүн төрөлхтний түүхнээ универсал түүх бичлэгийн аргыг бүтээж үлдээсэн хэмээн үнэлэгддэг монголчууд бидний түүх өөрөө ээдрээ адармаатай замыг туулсан юм. 1990-ээд оноос монголчуудад үзэл суртлаас хамаарахгүй, бусдаас хараат биш оршин тогтнох боломж бүрдсэн нь эх түүхээ шинэ ... Read more »

Category: Mongolian History | Views: 412 | Added by: Freedot | Date: 2015-08-19 | Comments (0)

Чингисийн угсааны хаад

Эзэн богд Чингис хааныг оруулаад нийт 37 хаан Монгол гүрний төрийг барьснаас зарим нь маш богино хугацаанд “хаан ор” залгаж, нилээд нь бусдын гарт амиа алдаж байжээ. Тэдний зарим нь төрд гай тарьж, түүхнээ хараар тэмдэглэгдэн хоцорсон байна.

Чингис хаан 
1162 оны хар морин жил төрж, 1227 оны улаагчин гахай жил тэнгэрт халив. Тэрээр тархай бутархай ханлиг овог айм ... Read more »

Category: Mongolian History | Views: 679 | Added by: Freedot | Date: 2015-08-10 | Comments (0)

« 1 2 3
Log In
Search
Calendar
«  December 2024  »
SuMoTuWeThFrSa
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Copyright MyCorp © 2024
uCoz