Monday, 2024-12-23, 1:33 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 11
Guests: 11
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 22 » Тослог арьсны арчилгаа
5:30 PM
Тослог арьсны арчилгаа
Тослог арьсны арчилгаа
 

Аливаа арьсанд тохирсон тос хэрэглэх нь арьсыг чийглэх, чангалах, идээт үрэвсэл гарахаас урьдчилан сэргийлдэг. Энэ удаа тослог арьсыг хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэе. Биеэс хэтэрхий их хэмжээний тос ялгарснаар тослог арьс үүсдэг. Тослог арьс нь батга, хар батга үүсэх шалтгаануудын нэг ба улирлаас хамааран хэвийн, заримдаа хуурай ч болж өөрчлөгдөж болдог.

 

Тослог арьсны арчилгаа

Тослог арьстай хүмүүс өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэгчлэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Ихэнх хүмүүсийн дух, хамар эрүү хэсэг нь л тослог болохоос хоёр хацрын хэсгээр хуурай байдаг. Иймдээ ч тослог арьсыг арчлах нь тэвчээр, ажиглалт шаарддаг юм. Нэг төрлийн бүтээгдэхүүн удаан хугацааны тослогжилтыг хянахад хангалтгүй. Бензол пероксидсалицилийн хүчилтэй бүтээгдэхүүн хэрэглэж болох юм. Тослог арьстай хүмүүс нүүрэндээ тос түрхэхээсээ өмнө заавал гараа угааж байх ёстой. Болж өгвөл гелэн суурьтай цэвэрлэгчээр өдөрт 2-3 удаа цэвэрлээрэй. Мөн нүүрээ угаахдаа халуун биш бүлээн усыг сонго. Халуун ус тослогийн булчирхайг идэвхжүүлдэг. Арьсныхаа Т-бүсийг тоникоор арчиж, усан суурьтай чийгшүүлэх үйлчилгээтэй тос хэрэглэ. Тослог арьсанд ч бас чийгшил тун их хэрэгтэй байдаг.

Тослог арьсны маск

Зөгийн бал, гадилтай маск:

Банана - нэг ширхэг

- Зөгийн бал- нэг цайны халбага

Нимбэгний шүүс - 10 дусал

Хэрэглээ:

1. Гадил жимсийг зөгийн балтай хамт бяцлана.

2. Нимбэгний шүүсээ хийгээд сайн хутгана.

3. 15 минут арьсандаа түрхэж байлгана.

4. Буцалсан бүлээн усаар угаана.

Овьёосны гурилтай маск

- 1 цайны халбага зөгийн бал

- 1 өндөгний шар

- Овьёосны гурил

Хэрэглэх:

1. Зөгийн бал, өндгийг хамтад нь хутгана.

2. Өтгөн болох хүртэл нь гурилыг хийж өгнө.

3. Хүзүү болон нүүрэндээ түрхэж 15 минут болно.

4. Халуун бүлээн усаар угаах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Эндээс үзнэ үү

Category: Эрүүл мэнд Гоо cайхан | Views: 805 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz