Хүн төрөлхтөний хамгийн анх гэршүүлсэн амьтан бол чоно гэдгийг та мэдэх үү? 10,000 жилийн өмнө гэршүүлсэн гэж үздэг боловч тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна. Хүний хамгийн аймшигт дайсан, хамгийн дотно найз чонын тухай 20 баримттай танилцана уу.
1. Чоно нэгэнт л хос болж бүл үүсгэсэн бол насан туршдаа хамт амьдардаг. Тэд бэлтрэгнүүдийнхээ төлөө юугаа ч зориулахаас буцдаггүй. Нэг хосоос дунджаар 4-6 бэлтрэг төрдөг.
2. Тэд ульж байхдаа бие биентэйгээ илүү дотносч байдаг. Чоныг улихыг сонсох үнэхээр сүртэй байдаг.
3. Викингчүүд чонын арьсаар хувцаслаж, чонын цусыг ууж тулалдах хүчийг олж авдаг байсан. Тэд чоныг тулааны сайн хамтрагч гэж үздэг байжээ.
4. Чоно мэдэхгүй зүйлээсээ эмээдэг учраас орж гарч байгаа хүн рүү хуцахгүй харин ч тэднээс нуугдана. Тэд гэр орныг хамгаалж чадахгүй. Гэвч зарим хүмүүсийн хувьд чоно сайн гэрийн тэжээмэл амьтан болдог ажээ.
5. Чонын яр өвчин нь чононд хазуулснаас үүсдэг гэж 18-р зууны эмч нар үзжээ. Энэ өвчний хамгийн гол шинж тэмдэг нь үе мөчөөр янгинах, арьсаар тууралт гарах, ядарч сульдах байдаг ажээ.
6. Чоно хөлийнхөө хуруун дээр давхидаг учраас тавхай нь элэгддэггүй бөгөөд хүссэн газраа хурдан эргэж, зогсож чаддаг. Хойд хөлөндөө 4 хуруу, урд хөлөндөө 5 хуруутай байдаг.
7. Чононд 200 сая орчим үнэрлэх эс бий. Харин хүнд ийм эс тавхан сая байдаг. Чоно амьд амьтныг 1,6 км-ийн зайнаас мэдэрч чаддаг. 8. Дөнгөж төрсөн бэлтрэгийн нүд цэнхэр байдаг бол 8 сар хүрээд шар өнгөтэй болно.
9. Чоно чоноо иддэг ёс бий. Гэхдээ зөвхөн алагдсан, шархадсан, өвдсөн нэгнээ иддэг байна.
10. Хамгийн их жинтэй нь 90 кг хүрдэг. Хамгийн том биетэй чоно Аляска, Канада болон Орост бий.
11. Чоно бэлтрэгээ 65 хоног тээдэг ба дөнгөж төрсөн бэлтрэг 400 гр жинтэй, юмсыг сонсохгүй ба нүдээ нээгээгүй байдаг тул харахгүй. 12. Чонын эрүүнд хамаг хүч чадал нь нуугдаж байдаг. Энэ нь 2,5 см талбайд 60 кг жингээр дарахтай адил юм. Эрүү нь үнэхээр том ба 42 хүчирхэг шүд нь идшээ хүү татна.
13. Галзуу чоно хамгийн аюултай. Галзуу өвчнийг чоно зээх, үнэгээс авдаг. Ингэж галзуурсан чоно удалгүй улангассан бух шиг болж хувирдаг. Хүн рүү дайрч байгаа чононууд ихэвчлэн галзуу өвчтэй байдаг ажээ.
14. Дэлхий дээр хүн рүү хамгийн бага дайрдаг чоно бол Америк болон Канадынх байдаг. Харин Европ, Азийн чононууд их зэвүүн гэнэ. 1580-1830 оны хооронд ганцхан Франц улсад л гэхэд нийт 3000 хүн чононд хазуулсан байна.
15. Чоно нохойны маханд дуртай Чонотой тулалдаад амьд үлдэж чадах ноход маш цөөн.
16. Чоно өөрийн идшээ амьдаар нь иддэг Тэд баавгай, муурын төрлийн амьтад шиг үхсэнийх нь дараа иддэггүй. Тэмцэх чадалгүй болсон идэш амьдаараа чонын ходоодонд ордог гэсэн үг юм.
17. Адольф Гитлер чоныг шүтдэг байсан ба заримдаа Herr Wolf, Conductor Wolf, Wolf’s Gulch, Wolf’s Lair, Werewolf гэсэн нууц нэрнүүдийг ашигладаг байжээ.
18. 1600-гаад онд Ирланд асар олон тооны чонотой байснаасаа болоод “Wolf-land” гэсэн нэрийг хүртэл авч байсан байдаг. Язгууртнууд Ирландын хасар нохойг ашиглан чоно авладаг байжээ.
19. Хаана чоно байна тэнд хэрээ байна Чоныг дагавал хоосон ходоодтой байна гэж үгүй болохоор хэрээ тэднийг үргэлж дагадаг ажээ. Чоно уураг ихтэй үлдэгдлийг зүгээр л орхичихдог байна.
20. Ацтекчууд чонын элгээр дүйнгэ өвчнийг эмчилдэг байжээ. Чонын ирлэсэн ясыг хүнд өвчтэй хүний цээжинд хатгаж амийг нь авардаг байсан байна. Энэ мэдээ танд таалагдаж байвал найзууддаа хуваалцаарай.
Эх сурвалж: Xopom.com
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/94606/ © XopoM News
|