Бидний тархи хэдий жижиг хэмжээтэй ч бүх хөдөлгөөн, сэтгэн бодох чадвар гээд л биднийг тэр чигт нь удирддаг, боломж чадвараараа хамгийн орчин үеийн компьютерыг ч дагуулахааргүй гайхалтай эрхтэн. Тэгвэл энэ эрхтэний эрүүл мэндэд эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нэн сөрөг нөлөөтэй тул аль болох татгалзвал зохилтой.
1. Боловсруулсан бүтээгдэхүүн
Ямар ч төрлийн боловсруулсан химийн найрлага орсон эсвэл харшил өдөөгч хүнсний бүтээгдэхүүнүүд тархины эрүүл мэндэд муу нөлөөтэй байдаг. Гэхдээ одоо цагт ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн маш их болсон учраас тохируулж хэрэглэж, аль болох органик зүйл сонгож хүнсэндээ хэрэглэхийг хичээгээрэй.
2. Ханаагүй өөх тос
Ханаагүй өөх тос агуулсан хүнс их хэрэглэх нь тархийг хуурайшуулж эрүүл мэндийг нь сүйтгэх аюултай. Мөн альцгеймерийн /зөнөх/ өвчтэй хүмүүстэй адил төрдийн тархины хатингаршлыг аажимдаа үүсгэдэг.
3. Моносодиум глутамат
Хэрэв та Ази үндэсний хоолонд дуртай бол энэ төрлийн хоол 78 хувийн глутамины хүчил, 21 хувийн сода, 1 хувийн толбо тогтоогчийн агууламж өндөртэй байдаг. Нэн ялангуяа халуун ногоо, амтлагч, цардуул, бульон, хуурай сүүнд энэ төрлийн тархи гэмтээгч бодисууд ихээр агуулагддаг.
4. Нэмэлт сахар
Хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн энержи дринк, спортын ундаануудад маш их хэмжээний элсэн чихэр орсон байдаг. Тус ундаануудын талаас ч илүү хувь нь элсэн чихэр байдаг гэж үздэг. Судалгаагаар 17-21 хувийн нэмэлт чихрийн найрлагатай бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 38 хувь илүү байдаг байна.
5. Фруктоз
Фруктоз хэт их хэрэглэх нь хүний сурч боловсрох шинийг танин мэдхэд зориулагдсан тархины эрчим хүчийг хороодог. Фруктоз өндөртэй эрдэнэ шишийн сироп зэрэг хүнсний бүтээгдэхүүн хүний сурах чадварт нөлөөлөөд зогсохгүй ой санамжид нөлөөлдөг.
6. Ханасан өөх тос
Өөх тос болон чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хүний хоолны дуршлыг өдөөгөөд зогсохгүй тархинд муу нөлөөтэй. Буруу хоолыг их идвэл илүүдэл жинтэй болох гэх мэт сөрөг үр дагавар олонтой.
7. Химийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн их хэрэглэх
Бүтэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн химийн аргаар гаргаж авсан үнэр, амтлагч, муудхаас хамгаалсан найрлага хольсон байдаг.
8. Кафейн
Хэрвээ та кофенд дуртай бол, кофений найрлагад юу юу багтдагийг мэдэж байх хэрэгтэй. Кофений үр бол товчхондоо кафейн юм. Кафейн үнэндээ таны тархийг эрч хүчтэй сэргэлэн цовоо байдалд оруулдаг ч хэтрүүлэн хэрэглэх нь хор хөнөөлтэй. Улмаар таны нойрны дэглэм алдагдаж, энэ нь тархийг амрааж чадахгүй хордуулах, толгойны өвчин үүсэх шалтгаан болдог.
9. Давс
Давс бол бидний өдөр тутмын хүнсний хамгийн чухал хэсэг. Давсны хэрэглээ хүний биеийн амар тайван байдлыг бүхэлд нь алдагдуулж, шингэний хомсдолд оруулдаг.
10. Түргэн хоол
Завгүй хүмүүсийн хамгийн дотны нөхөр магадгүй түргэн хоол байх. Магадгүй дээр дурдсан хор хөнөөлтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэг дор түргэн хоол ч гэж нэрлэж болох. Мөн мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг найрлагууд түргэн хоолонд агуулагддаг учраас сэтгэл санааг тогтворгүйжуулдаг гэж үздэг.
From HiUB
|