Monday, 2024-12-23, 2:05 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 8
Guests: 8
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 12 » Тайлагдашгүй нууц. Хүн анх хэдийд үүсэв?
11:25 AM
Тайлагдашгүй нууц. Хүн анх хэдийд үүсэв?

1891 оны 7-р сарын 11-нд Америкийн орон нутгийн “Моррисонвиль мэдээ” хэмээх сонинд дараах агуулгатай тэмдэглэл нийтэлжээ: “Мягмар гарагийн өглөө хатагтай С.У.Калп нэгэн гайхалтай олдворын тухай олон түмний хүртээл болгон түгээжээ. Гал түлэхээр нүүрс хагалж байтал эртний, нарийн ур хийцтэй 25 см урттай жижигхэн алтан гинж олжээ. Нүүрс бараг дундуураа хагарсан ба тэрхүү гинжийн хоёр үзүүр нийлсэн, дугуйлсан байдлаар байрласан байжээ. Нүүрсний дунд хэсэгт гинжний хоёр үзүүр бэхлэгдсэн, 8 карат бүхий алт 192 гр жинтэй байсан” гэжээ. Алтан гинж олсон нь сонирхолтой үйл явдал мөн. Гэхдээ чулуун нүүрс дунд алтан гинж байсан нь бүр хачирхалтай. Учир нь газарт чулуун нүүрс бараг 300 сая жилийн өмнө бүрэлдсэн байдаг ба шинжлэх ухааны судалгаагаар тэр үед орчлонт ертөнц дээр ухаант хүн байтугай сармагчин төрөлт ч үүсээгүй байсан. Тэр алтан гинжийг хэрхэн яаж бүтээв?

1928 онд Оклахама мужийн Хиверен хэмээх уурхайн ажилчид дэлбэлсэн нүүрсийг цуглуулж яваад 100 метрийн гүнд хэд хэдэн бетонон гулдмай олжээ. Тэдгээр гулдмай 30 см талтай дөрвөлжин хэлбэртэй байсан байна. Гулдмайн зургаан ирмэг сайтар өнгөлөгдсөн байж. Нүүрсийг үргэлжлүүлэн дэлбэлэх явцад мөн дөрвөлжин гулдмайгаар босгосон хана тааралдсан ба нүүрсний уурхайн давхарга 280 сая жилийн настай байжээ. 1868 онд Огайо мужийн Хаммондвелле уурхайн ажилчид занар чулуугаар хийсэн мөн дээрхийн адил хана олсон. Ханын гадаргуу дээр эртний бичээс тод хэвээр үлджээ. Сонин хачин олдвор чулуун нүүрс, чулуу олборлолтын явцад элбэг тохиолддог. Эд зүйл гол төлөв 100 метрээс дээш гүнд байх ба давхаргын нас гол төлөв 600 сая жилд хүрдэг. Орчин үеийн шинжлэх ухаанд тэр олдворууд тайлбарлагдашгүй бөгөөд иймэрхүү үзэгдэл өссөөр л...

1844 онд Шотландын Нингуди хэмээх чулуу олборлох газарт элсэрхэг чулуунд зоогдсон төмөр хадаас олдсон ба элсэрхэг чулууны нас 400 сая жил байсан. Хадаасны үзүүр элсэрхэг чулуунд зүүгдсэн, зэвэрсэн байдалтай, хадаасны зэв 2,5 см-ийн гүнд, урт нь 23 см байжээ. 1852 оны 6-р сарын 5-ны өдрийн “Scientific America” сэтгүүлд “Өнгөрсөн эрт үеийн үлдэц олдвор” хэмээх өгүүлэл гарч Дорчестер дахь Митинг хаус уулын чулуу олборлолтын тэсэлгээний явцад чулуун дотор төмөр таваг хоёр хэсэг болон хуваагдсан байдалтай байсан ба хоёр хэсгийг нт нийлүүлэхэд бөмбөлөг хэлбэртэй 12 см өндөр, ханын зузаан нь 3 мм сав байжээ. Металлын өнгө нь нилээд мөнгөний орцтой цайр эсвэл түүнтэй төстэй хайлш санагдуулам байсан. Савны нэг талд цэцэг зурсан, доод хэсгийг цэцгийн хэлхээ дүрсээр бүсэлжээ. Дүрсүүд нь цэвэр мөнгөөр гоёмсог хийгдсэн байж. Энэ гайхалтай сав газрын гадаргуугаас 4,5 метрийн гүнд байсан байна. Уг сав нь одоо ноён Жон Кетелийн эзэмшилд байдаг байна. 1871 онд Иллинойс мужийн Лаун Риж хэмээх газар өрөмдлөгийн төхөөрөмжийн үзүүрт зоос маягийн металл эд олджээ. Тэр зүйл 35 метрийн гүнд байсан ба хөрсний давхаргын 200-400 мянган жли байжээ. Тэгвэл Уайтсайдын дүүрэгт өрөмдлөг хийж байсан ажилчилд 36,6 метрийн гүнээс том зэсэн цагираг олсон ба тэр нь одоо үеийн онгоцонд байдаг гох, дэгээ маягийн байжээ.

1883 онд Айдахо мужийн Намп гэдэг дүүрэгт хүрмэн чулуу, шавар, элсний давхаргын доор 91,5 метрийн гүнд шавраар барьсан эмэгтэй хүний 3,8 см өндөр жижиг дүрс бүхий баримал олсон байна. 1948 оны 11-р сарын 27-нд ар Канзас мужийн Салфур-Спринг хэмээх жижиг хотын Франк Кенвуд гэгч хүн дараах зүйлийг өгүүлжээ.

“1912 онд Оклахама мужийн Томас хэмээх газар би ажиллаж байхад нэг том хэмжээтэй нүүрс тааралдаж түүнийг лантуугаар хагалсан юм. Тэрхүү нүүрсний дотроос төмөр аяга гарч түүний ул мөр нүүрсэнд үлдсэн. Үүний гэрч бол ажилчин Жил Сталл юм. Тэр нүүрс Оклахама мужийн Уилбуртоны уурхайгаас ирснийг мэдсэн. Ер нь Уилбуртоны уурхайгаас урьд өмнө нь хачин сонин олдвор гарч байсан юм билээ. Чулуун нүүрсний нас 312 сая жил. Уурхайн ажилчдын ярьж байгаагаас үзэхэд нэг удаа нүүрсэн дотроос зөв хэлбэртэй цул мөнгө гарч түүний гадаргуу дээр бичээс тавигдсан байсан.” Олдвор, олдвор бас дахин олдвор... Эдгээр эд зүйлсийг хэн бүтээв??? “Сансраас ирсэн гийчид үү?”, олдворууд нь ядмагхан хадаас, аяга, зоос, гинж, шавар дүрс зэрэг байгаа нь газар дээрх бүтээл гэлтэй. Энэ ул мөрийг ямар гээч соёл иргэншил үлдээсэн бэ? Ул мөр... зуу зуун сая жилийн өмнө амьдрагч хүмүүс өөрсдийн ул мөрийг үлдээсэн байж болох.

1983 онд Туркмений Кугинтаг уул хавьд 43 размерын хүний хөлийн мөр байхыг Туркменистаны шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн К.Аманниязов илрүүлжээ. Тэрхүү мөрний нас 150 сая жил гаруй бөгөөд Юрийн үе, үлэг гүрвэлийн цэцэглэж байсан цаг юм. 1938 онд дээрхийн төстэй мөрийг Кентукки мужийн Роккестл тойрогт олсон байна. Иймэрхүү мөр Техас мужийн Пэлэкси-Ривер голын хатаж ширгэсэн сав газар, Пенсильван муж, Танзанд олдсон ба тэдний нас 150-300 сая жил ажээ. Дээрх ул мөрүүд нь шулуун явагч хүнийх байх бөгөөд тавхай нь орчин үеийн хүнийхтэй төстэй. Тэр шулуун явагч хүмүүс зөвхөн хөл нүцгэн бус, гутал өмсдөг байсныг нотолжээ.

1922 оны 10-р сард “Нью Йорк санди Амиерикан” сонинд доктор У.Х.Баллоугийн бичсэн “Чулуужилтын нууц”, “Гутлын ул” өгүүлэг нийтлэгдсэн. Тэр өгүүллэгт нэртэй геологич Жон Рейд чулуужсан хаданд гутлын ул мөр байхыг илрүүлсэн тухай дурьджээ. Улны гуравны хоёр нь үлдсэн байж. Гултын эх биеийг ултай холбосон утас тод байсан гутлын улны тавхайн даралт их байдаг хэсгийг хонхойлгож өгсөн байна. Жон Рейд тэр загварыг Нью-Йоркт авчирч мэргэжилтнүүд түүний насыг 213-248 сая жилийн өмнөх зүйл гэж үзжээ. Тухайн үед “гутлын ул”-ыг байгалийн гайхамшиг, гайхалтай зохиомж хэмээн зарлахыг эрмэлзэж байсан. Гутал үйлдвэрлэгчид дээрх гутлын улны эх биетэй холбох ажиллагааг гарааг гүйцэтгэж, утсаар оёсон ажиллагааг давтаж дуурайн гүйцэтгэх боломжгүй гэдгий микрофотографаар тогтоожээ. Рокфеллерийн Институтын химичдийн шинжилгээгээр гутлын улны мөр 200 сая гаруй жилийн настай гэсэн байна. Гутлын өөр нэг ул мөрийг Юта мужийн шаварлаг занараас Уильям Мейстер илрүүлжээ. Занарыг хагалахад чулуужсан мөр байсан ба занарын насыг 505-590 сая жил гэжээ. Гутлын өсгийний мөр улныхаас 3,2 мм гүн шигдсэн ба баруун хөлийн болохыг тогтоосон. Эрдэмтэд энэ олдворыг “Эрозын хачирхалтай тохиолдол” гэж зарлажээ. Зуу, зуун сая жилийн тэртээ манай гаригаар явж байсан гар хийцийн гуталтай тэр хүмүүс хэн бэ??? ...

Тэгэхээр тэртээх сармагчнаас хүнд хувирсан тухай үзэл баримтлал баримтыг хүлээн зөвшөөрөх үү эс хүлээн зөвшөөрөх үү? Хүн төрөлхтөн ер нь анх хэдийд үүсэв.

Эх сурвалж 

Ken.blog.gogo

Category: Танин мэдэхүй | Views: 605 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz