Monday, 2024-12-23, 6:24 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 21 » САРЫН ТЭМДГИЙН ҮЕД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ БОЛДОГ УУ
6:12 PM
САРЫН ТЭМДГИЙН ҮЕД БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ БОЛДОГ УУ

Сарын тэмдэгийн үед бэлгийн харьцаанд орох эсэх асуудал олон хосуудад тохиолддог. Энэ үед секс хийх нь сайн муу 2 талтай байдаг тул туйлширч болохгүй. Юуны өмнө “хямралын үеийн”эмэгтэйн биеийн байдал, хосуудын бэлгийн идэвхээс хамаарч асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг байна. Зарим хосуудад долоо хоног тэвчих нь асуудал биш бол хэн нэгэнд нэг өдөр ч асуудал үүсгэдэг. Сарын тэмдэг ирсэн үеийн бэлгийн харьцаанд сөргөөр хандах хандлага хүй нэгдлийн овгийн үеэс оршиж байсан. Цусны үнэр зэрлэг араатнуудын анхаарлыг татдаг байсан учраас “юм нь ирж байгаа” эмэгтэйчүүдийг тусгаарладаг байжээ.

Сөрөг тал

Хамгийн гол эрсдэл нь хосууд халдвар авах магадлал өндөр байдаг. Шалтгаан нь цус өөрөө нян үржих таатай орчин байдаг. Цустай орчинд нянгууд цэвэр үтрээнд байгаагаасаа илүү хурдтай хөгждөг. Сарын тэмдэгийн үед умайн хүзүү нээлттэй байдаг нь саванд халдвар орох замыг нээж өгдөг. Түүнээс гадна үтрээнд байсан зүйлс хамтрагчийн шээсний сүвэнд орсноор үрэвсэл үүсгэх боломж бий болдог. Хэрвээ танд найдвартай бэлгийн хамтрагч байхгүй бол энэ өдрүүдэд бэлгийн харьцаанаас татгалзах хэрэгтэй. Халдвараас сэргийлэхийн тулд хосууд хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Тогтмол угаалга хийж, бэлгэвч хэрэглэж болох боловч энэ нь халдвараас сэргийлэх найдвартай арга биш аж. Учир нь эмэгтэй хүний үтрээнд тодорхой хэмжээгээр байдаг патогенийн организмууд саванд орсноор эрчимтэй үржиж улайлт үүсгэдэг байна. Мөн эрчүүдийн шээсний сүвэнд цус орсноор хорсох, чимчигнэх мэдрэмж төрж, таашаалыг бууруулдаг. Зарим нэг эрчүүдийн хувьд сарын тэмдэгийн цус нь цэвэр биш гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Гэтэл нөгөө хэсэг нь цусыг эмэгтэй хүний эхлэл гэж үзэн эсрэгээр сексийг хүсэж байдаг.

Эерэг тал

Сарын тэмдэгийн үед бэлгийн харьцаанд орсноор эмэгтэй хүний эндометрийн эсийн хуваагдал хурдан явагддаг тул сарын тэмдэгийн хугацаа богиносдог. Эмэгтэйчүүдийн зарим нэг хэсэг нь “хямралын үед” бэлгийн харьцаанд ороход илүү их таашаал авдаг. Энэ нь сарын тэмдэгийн үед үтрээ илүү чийглэг, цусны хангалт нэмэгдснээр үтрээний хана тэлж, бариу, мэдрэмтгий болсонтой холбоотой байдаг.

Сарын тэмдэгийн үеийн сексийн тухай төөрөгдлүүд

Сарын тэмдэгийн үед жирэмсэлдэггүй. Энэ нь хамгийн их тархсан төөрөгдөл юм. Харамсалтай нь энэ  худлаа мэдээлэл. Ямар ч үед эмэгтэй хүн жирэмсэлж болно. Мэдээж сарын тэмдэгийн үед жирэмслэх магадлал бага байдаг. Сарын тэмдэгийн үед аналь секс хийх нь халдвар авах эрсдэлгүй гэсэн буруу ойлголт байдаг. Үтрээ болон анус зэрэгцээ оршдог тул анусын бичил организмууд сексийн үед үтрээнд орж халдвар тараах магадлал өндөр байдаг. Таны хамтрагч сексийн үед “нөгөөдөхөө” юунд ч хүргэхгүй анхааралтай байж чадна гэж бодож байна уу. Сарын тэмдэгийн үед секс хийх эсэх нь та болон таны хамтрагчийн шийдэх асуудал. Та хоёр хүсэж байвал үүнд олон нийтийн бодол огт хамаагүй. Зөвхөн сайн муу талыг нь тооцож нь чухал шүү.

 

Эх сурвалж: Эндээс үзнэ үү

Category: Эрүүл мэнд Гоо cайхан | Views: 738 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz