Monday, 2024-12-23, 2:16 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 10 » Монгол орны xамгийн xамгийн
5:00 PM
Монгол орны xамгийн xамгийн

Монгол орны xамгийн xамгийн

 

Хамгийн том талбай: Монголын газар нутаг өргөн уудам. Тэгэвч дэлхийн газрын зураг дээрх хэмжээгээрээ өмнөө цөөнгүй орныг гишгүүлдэг. Гэхдээ л газар нутаг минь биднийг Гиннесийн номд багтаасан байх юм. 1.5 сая км.квадрат талбайтай нутаг дэвсгэр дээр 2.6 сая хүн амьдардаг Монгол орон нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ яах аргагүй дэлхийн амжилт тогтоодог аж.

 

Хамгийн том сарвуу хумстай амьтан: Говийг эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.

 

Бүгд хувийн сууцтай: Монгол айл өрхүүд бараг зуун хувь хувьдаа сууцтай хэмээн 1997 онд Гиннесийн номонд бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсад байгаа гэр сууцнууд бүгд хувийн өмчийнх гэсэн үг. Энэ үзүүлэлтээс харахад бид маш баян юм шиг өрхөд ноогдох орчин үеийн сууцны тоогоор эсрэг үзүүлэлттэй гарах буй за.

 

Хамгийн том морин хуур: Дундговь аймагт хамгийн том морин хуур байдаг юм байна. Өндөр нь бараг 4 давхар барилгатай дүйцэхээр гэнэ.

 

Хамгийн жижиг ном: Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх, Маш жижиг хэмжээтэй гайхамшигт бүтээл, 5,5х5,5 см

 

Монгол орны хамгийн өндөр цэг: Монгол орны хамгийн өндөр цэг нь д.т.д. 4374 м өргөгдсөн Алтай таван богдын "Найрамдал" оргил юм.

 

Монгол орны хамгийн нам дор газар:. Монгол орны хамгийн нам дор газар нь д.т.д. 560 м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.

 

Монголын хамгийн том говь:Монголын алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн ихэнхийг эзэлдэг Галбын говь юм. 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлнэ.

 

Хамгийн их элс:. Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь дээрх Бөөрөгдэлийн элс юм. Энэ элс 45 км өргөн, 180 км урт үргэлжилдэг.

 

Дэлхийн мөнх цэвдгийн урд зах. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Дарагт уулын баруун урд хошуу хойд өргөрөгийн 46°17'-д оршдог бөгөөд энэ газрыг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ул хөрсний үргэлжилсэн цэвдгийн хамгийн урд зах гэж газар зүйчид үздэг.

 

Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь Монголын нутаг дээгүүр урсдаг.

 

Монгол орны хамгийн том мөрөн. Монгол орны гол мөрдийн хамгийн том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын 590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах талбай нь 447000 км2 юм.

 

Монгол орны гол мөрний урт. Монгол орны гол мөрний нийт урт 67000 км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.

 

Хамгийн гүн нуур: Хөвсгөл

Монгол орны хамгийн том тогтмол нуур. Монгол орны хамгийн том тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.

 

Монгол орны хамгийн том, урсгал, гүн, цэнгэг нуур. Монгол орны хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2. Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог. Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.

 

Монгол орны хамгийн том мөсөн гол. Монгол орны мөнх цаст уулсын мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.

 

Хамгийн өндөр хүрхрээ. Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг.

 

Монголын хамгийн том тал. Монгол орны нүд алдам өргөн талуудын дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал ажгуу. Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө, атар онгон ийм тал дэлхийд ховор.

 

Хамгийн их уст хүрхрээ: Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн өндрөөс буудаг.

 

Хамгийн том мөсөн гол: Потанины мөсөн гол. Уг мөсөн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мөсөн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр өргөнтэй. Мөн үүнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мөнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хөвсгөл аймагт Мөнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мөнх цаст уулс бий.

 

Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Түүний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг үрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай.

 

Хамгийн өндөр мод: Жодоо

 

Хамгийн их газар нутагтай аймаг: Өмнөгөвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцүү байна.

 

Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сүндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхүмбэ, Улаан уул, Цагаан үүр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сүүлээр ясжиж гүйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сүндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөнх тохиолдолд ганц хөтөл төрүүлдэг. Ороо нь 9 сард ордог.

 

Хамгийн хурдан шувуу: Бүргэд, Тэмээн хараацай 2 юм. Бүргэд цагт 190 км хүртэл, Тэмээн хараацай цагт 160 км хүртэл хурдалдаг.

 

Хамгийн ховор загас: Хилэм

 

Хамгийн том загас: Тул

 

Хамгийн том шувуу: Тас

 

Хамгийн өндөрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн өндөрт нисдэг.

 

Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.

 

 

Монголын хамгийн өндөр хүн

 

1. Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Шаравжамц юм. Архангай аймгийн музейд хоёр жижиг "хүүхэд" зогсоосон өндөр нуруутай монгол дээлтэй хүний зураг байдаг гэнэ. Үнэндээ бүсэлхийд нь хүрэхгүй зогссон хоёр бол хүүхэд биш том хүн ажээ. Нэг нь олноо "Залуу жанжин" хэмээн алдаршсан Б.Лхагвасүрэн нөгөөх нь Улсын баатар Д.Нянтайсүрэн нар байжээ. Энэ зураг бол Шаравжамцын зураг юм. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат хүн байжээ. Цэрэгт очихдоо Шаравжамц 2м 75см байжээ. Гэвч тэрээр жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн алба хааж байгаад буцах замдаа 25 насандаа машины ослоор нас баржээ. Шаравжамцын араг яс нь Анагаах ухааны дээд сургуулийн анатомийн ангид байдаг гэнэ.

 

2. Ардын хувьсгалын эхэн үед амьдарч байсан өндөр Гонгор бол монголын гайхамшиг болсон өндөр хүн юм. Тэрээр Шаравжамцын дараа ордог өндөр хүн юм. Түүний биеийн өндөр нь 2м 64см байжээ. Далай чин вангийн хушуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын харъяат Пүрэвийн Гонгор 4 хүүхэдтэй байжээ. Түүний өмсдөг гутлын ул л гэхэд 49см байжээ.

 

Монголын хамгийн намхан хүн

 

1. Манай орны хувьд 1м 40см-ээс намхан биетэй эрэгтэйчүүд, 1м 30см-ээс намхан эмэгтэйчүүдийг жижиг биетэй хүмүүст багтаадаг байна. Монголын хамгийн намхан хүн бол Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт 1951 онд төрсөн Жүрмэдийн Ичинхорлоо юм. Түүний биеийн өндөр нь 90см биеийн жин нь ердөө 36кг бйжээ. Тэрээр малчин хүн байсан ба эцэг эх нь хэвийн өсөлттэй байжээ.

2. 1953 онд Улаанбаатар хотод төрсөн Довдонгийн Зина 117 см.

3. 1947 онд төрсөн Соднонпилийн Долгор 124 см байжээ.

 

Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр

 

Хамгийн том гэрийг 1658 онд Эрдэнэ-зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-зуу хийдийн хэрмийн дунд байдаг.Энэхүү гэр нь 18-20 ханатай, 9метр орчим өндөр байжээ.

 

Хамгийн өвөрмөц хамгийн үнэтэй хосгүй ном

 

Манай Монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг нь улсын нийтийн номын сангийн "Эрдэнэсийн" өвд хадгалагдаж байгаа "Сундуйн жүд" хэмээх ном юм. "Сундуйн жүд₮ буюу "Нууцын хураангуй" хэмээх энэ номыг 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан хийжээ. Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн нимгэн мөнгөн хуудастай ба номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий Төвд-Хятад-Монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг зарим бурхан суваргийн зургийг цэвэр алтаар урлан, шүр сувдаар чимэглэн хийжээ. "Сундуйн жүд" хэмээх энэхүү номыг бүтээхэд 52кг алт, 400кг мөнгө оржээ.

 

 

Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй Чингисийн "мөнгөн дөш" нэртэй солир юм. Мөн "Аж богд 11" хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ

1905 оны 7 сард Хангайн нурууны баруун хойд салбар болох Ханхөхий, Булнай уулсын араар 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг.

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш гуч шахам км газарт Хойд цэнхэрийн агуй байдаг. Энэ бол Монгол орны хамгийн эртний түүхт агуй юм. Агуй одоогоос 40000 жилийн тэртээ эртний хүмүүс амьдарч байсны ул мөр байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Уг агуй нь далайн төвшнээс дээш 2100-2460 метрийн өндөрлөгт оршдог.

Манай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай, хамгийн олон булагтай рашаан бол Шаргалжуут юм. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун

 

Монгол орны xамгийн 10 баян

 

 

1. Лу.Болд 400 гаруй тэрбум төгрөг

2. Эм Си Эс Оджаргал 200 гаруй тэрбум төгрөг

3. Женко Баттулга байсан санагдана. 100 гаруй тэрбум төгрөг. Су.Батболд 279.9 сая төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Түүний жилийн орлого 3.1 сая төг, харин гэр бүлийнх нь орлого 49.7 сая төг.Н.Баяртсайхан 402 сая төг-ийн эзэн. Өөрийнх нь орлого 9 сая, гэр бүлийнх нь 64 сая төг. Ж.Наранцацралт 356.7 сая төг-ийн хөрөнгөтэй бөгөөд түүний жилийн орлого 6.7 сая төг, гэр бүлийнхэн нь 43.3 сая төг. С.Отгонбаяр 4.9 тэрбум төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Сайдын жилийн орлого 21 сая төг, гэр бүлийнх нь 2.3 сая төг. Мөн 299.4 сая төг-ний үнэтэй байранд амьдардаг гэнэ. Эрүүл мэндийн сайд Д.Туяа 1.3 тэрбум төгрөгтэй юм байна. Түүний өнгөрсөн жилийн орлого 159.2 сая төг бол гэр бүл нь 16.8 сая төг олжээ. ХХААн сайд Д.Тэрбишдагва 12.5 тэрбум төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Түүний жилийн орлого 40.3 сая бол гэр бүл нь 194.4 сая төгрөг. Б.Эрдэнэбат 17.9 тэрбум төг-ийн хөрөнгөтэй. Жилийн орлого нь 3.3 сая төг, гэр бүлийнх нь 66.4 сая төгрөг. Гадаад хэргийн сайд Н.Энхболд 228.8 сая төг-ийн хөрөнгөтэй гэнэ. Өөрөө 3.3 сая төг олдог бол гэр бүл нь 18.8 сая төгрөгийн орлого олжээ.

Зөвхөн Женко Баттулгаар бодвол Баянгол Зочид Буудал, Талх-чихэр, Мах-Импекс, Сити-Такси, Коникагийн салбарууд, Ийгл ТВ, Касбаланка баар, Женко Тур, Женко сургууль гээд бодохлоор дээрхи тоонууд үнэнд нилээд дөхсөн тоонууд болов уу.

Тэгэхдээ эдгээр бизнес эрхлэгчид бол жинхэнэ баячууд нь биш, цаана нь жинхэнэ акулууд нь нуугдаж байгаа. Малигар шар залуугаас авахуулаад, Нямдорж, Улаан, Мөнх-оргил, Сү.Болд гэх мэтчилэн.

1-рт Монголын толгой баячуудыг 200 сая доллараар хэмжигдэх хөрөнгөтэй Лу.Болд тэргүүлдэг байна. УИХ-ын гишүүн асан Лу.Болд Монголын хамгийн том хувийн банк "Голомт”-ын эзэн. "Бодь” группыг гэр бүлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн өндөр, хамгийн үнэтэйд тооцогддог барилга "Бодь” цамхаг ч мөн Лу.Болдынх.

2-рт, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны гэргий УИХ-ын гишүүн Д.Туяа 100 гаруй сая долларын хөрөнгөтэй хэмээн бичигддэг байна. Ш.Отгонбилэг агсан Монголдоо төдийгүй, дэлхийд цуутай бизнесмэн байсан. Зах зээлийн шилжилтийн эгзэгтэй үед "Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж, хөл дээр нь бат зогсоосон, дэлхийд данстай тэрбумтан Доди Аль Фаеидтай дотно нөхөрлөж явсан домогт ноёнтныг монголчууд үгүйлж, эмгэнэн дурссаар байдаг. Нөхрийнхөө ажил албыг залгамжилж үлдсэн хатагтай Туяа хүүгийн хамт төрийн албанд зүтгэж яваа ч, бизнесээ өргөжүүлж, хотын төвд гоёмсог байр сүндэрлүүлж, "Капитрон” хэмээх өвөрмөц нэртэй банк байгуулан ажиллаж байгаа. Хууль тогтоох байгууллагад ажилладаг төрийн түшээ Туяа хатагтай бизнес, аж ахуйн үйл ажиллагаа удирдаж явуулдаг, харин аж ахуйгаа удирдах ажилтнуудаа "нүдийг нь олж” томилсон, гайхалтай мэдрэмжтэй хатагтай гэдэг. Монголдоо хөрөнгөөрөө аман хүзүүддэг УИХ-ын гишүүн Туяа хотын төвд 7 өрөө байранд амьдардаг

3-рт "MCS” группын ерөнхийлөгч Ж.Оджаргалыг 50 гаруй тэрбумаар тооцогдох хөрөнгөтэй гэдэг. "MCS электроникс” компьютерийн зах зээлд ноёрхож, "Анун”, "Анунгоо” төв өргөн хэрэглээний бараа, гэрийн тавилгын худалдаа эрхэлж, "Спирт Бал бурам” ХК-ийн ихэнх хувьцаа гарт нь төвлөрч, "Орчлон” дунд сургууль, "Орчлон” цогцолбортой, эрчим хүч, дэд бүтцийн салбарт амжилттай ажилладаг энэ эрхэм дэлхийд алдартай брэнд "Coca cola” ундааг Монголд үйлдвэрлэх эрхийг 4 сая доллараар худалдан авч, монголчуудыг гайхшруулсан. Залуухан тэрбумтан Ж.Оджаргал гэргий, гурван хүүхдийн хамт өөрийн "Орчлон” цогцолорбн хоёр давхар хауст амьдардаг.

4-рт "НИК”-ээр овоглодог, цуутай бизнес хатагтай Оюунгэрэл 40 шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 4-рт бичигддэг аж. "НИК”-ийн хувьчлалын тендерт оролцон ялагчаар тодорч, 8 сая доллар ТӨХ-нд шууд өгөв. Мөн "Каитрон” банкинд ихээхэн хөрөнгө оруулсан нэгэн.

5-рт "Буян”-гийн Жаргалсайхан орж байна. Түүний халаасанд 30 орчим сая доллар эргэлддэг сурагтай. Топ-10 бизнесмэнд багтдаг бизнесмэнүүдээс хамгийн нээлттэй, илэн далангүй яриатай нэгэн. Хаммер жип, шевролет, лимузин Монголд анх унаж байсан, машины хоббитой. Монголд нэг л ширхэг байдаг машин унаж чамирхдаг энэ рхэм, толгой хоргоддог гэр орондоо анхаардаггү йнь гайхмаар. Тэрээр хотын төвийн хоёр өрөө байранд, гэргий гурван хүүхдийн хамт "зутруухан” амьдардаг. Саяхан хоёр тэрбум төгрөгөөр хувийн онгоц худалдан авсан. 1 сая долларын үнэтэй хөгжим аппаратуртай. Ноён Жаргалсайханы мэдэлд байдаг "Мираж” продакшн энэ зун залуу дуучин Жавхлан, дуучин Ариунаа, Оросын ВИА Гра хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, 300 сая төгрөгийн ашиг олсон гэнэ.

6-рт "Эрэл”-ийн вант улсын эзэн Б.Эрдэнэбат 29 тэрбумын хөрөнгөөр 6-рт бичигддэг. Улсын төсөвт жил бүр 3-4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ эр 15-р хороололд "Эрэл”-ийн ажилчдынхаа байрны 4 өрөө сууцанд амьдардаг.

7-рт "Монгол газар”-ын Мянганбаярыг оруулдаг. Есөн эрдэнийн дээд алтаар "занималддаг” энэ эрхэм худалч хүнд Монголын бүх аймагт алтны үндсэн ба шороон ордтой. "Монгол газар” алтны эрэл хайгуул, нөөц тогтоох ажилд онцгой анхаарч ОХУ, Япон, Канад, Солонгостой хамтарч, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож хайгуулын ажил хийхийн зэрэгцээ, хамгийн энгийн далдыг харагч, үзмэрч ажиллуулж алтны ордыг илрүүлэхийг оролддог. "Цэцэг” зочид буудал, худалдаа үйлчилгээний "Цэцэг” төвтэй. Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг компанитай. 28,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэгддэг.

2-рт "Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн С.Батболд 8-рт бичигдэж байна. Чингис зочид буудал, "Скай” худалдааны төв, "алтай кашемир”, "Скайтель” компанид хөрөнгө оруулсан.Мөн "Бороо гоулд” алтны уурхайд чамгүй хөрөнгө оруулсан гэдэг. Тэрээр 13-р хорооллын 4 өрөө байранд эхнэр, таван хүүхэдтэйгээ амьдардаг.

 

9-рт Монголын толгой баячуудын 9-рт 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй "Оюуны ундраа” группын ерөнхийлөгч с.Отгонбаяр бичигджээ. Тус компани 20 гаруй салбар нэгжтэй. Нефтийн бизнес эрхэлдэг түүний мэдэлд хэд хэдэн дээд сургууль, худалдаа үйлчилгээний томоохон төвүүд харьяалагддаг. Гэвч 28 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй УИХ-ын эрхэм гишүүн Сансар хороололд 4 өрөө байранд тун даруухан амьдардаг.

10-рт "Женко” групын ерөнхийлөгч Х.Баттулгыг оруулсан байна. Ноён Баттулга 22 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Баянгол зочид буудал, "Талх чихэр”, "Мах импекс” зэрэг үндэсний томоохон үйлдвэрийг удирддаг. "Коника” гэрэл зургийн студи, "Сити шоп” дэлгүүрийн сүлжээ ноён Баттулгын өмч. Саяхан УИХ-д сонгогдсон Х.Баттулга гишүүнийх 11-р хороололд найман өрөө байранд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Энд Монголын зарим нэг толгой баячуудын яаж баяжсан талаарх түүхээс бичсэн байна.

 

1. Лу. Болд

Энэ хүн оюутан байхдаа хоёр Германы хооронд наймаа хийж анхны хуримтлалаа бий болгосон. Ардчилсан Хувьсгалын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч Бодь группыг байгуулсан бөгөөд компьютерийн наймаанаас нэлээдгуй ашиг олж түүгээрээ Голомт банкыг байгуулсан. Голомт банк нь Сэргээн Босголтын банктай нэгдээд буцаад салсан алдарт хэргээс хойш маш хурдацтайгаар өссөн бөгөөд одоо Монголын 2-т ордог банк болсон. Бас Бодь группын хамгийн том саалийн үнээ гэж хэлж болно. Бодь групп нь нэг хэсэг мөнгө угаасан, Монголд цөмийн хаягдал булах гэсэн, Сэргээн Босголтын банкыг дампууруулсан гэсэн хэргүүдэд орооцолдож байсан авч, тэгсхийгээд нам болсон. Голомт банк нь 2004 оны Монголын шилдэг банкаар шалгарсан хамгийн сайн менежменттэй банк бөгөөд нийт актив нь 200 тэрбум төгрөгт дөхөж яваа. Удахгуй Монголын нэгт ордог банк болж болзошгүй.

 

2. Улсын Их Хурлын гишүүн хадагтай Туяа

Түүний нөхрийн талаар та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Туяа гишүүн нөхрөөсөө 20,0 сая ам долларын хөрөнгө өвлөж аваад гадаадын банкинд байршуулсан гэж ярьдагч үнэн худлыг нь мэдэхгүй юм . Гэхдээ энэ хадагтайд нөхрөөс нь ирсэн нилээн хэмжээний хөрөнгө байгаа гэдэг нь ойлгомжтой. /хэдий хэмжээтэй гэдгийг нь мэдэхгүй юм/ Отгонбилэг агсан Эрдэнэт үйлвэрийн захирал байхдаа Лондонгийн бирж дээр зэсийн үнэн дээр тоглож /улсын хөрөнгөөр/ дундаас нь гайгүй ашиг олсон юм шиг байна лээ. Одоо хүртэл Отгонбилэг захирлын үүсгэсэн энэхүү бизнесийг нэгэн эрхэм атгачихсан сууж байгаа.

 

3. Буянгийн Жагаа

Энэхүү нөхөр анх багаасаа бизнес хийсэн хүн. Түүнд хамгийн их ашиг авчирсан анхын бизнес нь орост улаан хамба хилэн өндөр үнэтэй байдгийг нь мэдээд Хятадаас маш хямд үнээр өөр өнгийн хамба хилэн Монголд авчраад улаанаар будаад Орос руу гаргаж байсан нь гэсэн. Бас хамгийн анх Монголд хоршоо байгуулсан хүн бөгөөд хуучин нийгмийн үеийн хамгийн том хувийн өмчтөн байсан байгаа юм. Энэ хүн улс төр лүү ороогүй бизнестээ хамаг анхаарлаа хандуулсан бол өдийд ч юм уу ирээдуйд тэрбумтан /доллараар/ болчих найдвартай хүн гэж би боддог юм.

 

4. Эрэлийн Эрдэнэбат

Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. Учир нь бас л нөгөө улс төр, хэрэгтэй хэрэггүй баахан хөрөнгө оруулалтууд. Гадаадын банкинд их хэмжээний өртэй гэгдэж байгаа хэдий ч Эрдэнэбат захиралын нөөц халаасанд буй ашиглаагүй томоохон алтны ордоо ашиглаад ирэхээр удахгуй буцаад сэргэнэ гэж байгаа.

Одоо харин Монголын топ баячуудаас өөр хүмүүсийн талаарх мэдээлэлийг хүргэе. Эдгээр хүмүүс нь Монголд азаар ч гэх юм уу, маш хурдан их мөнгөтэй болж чадсан хүмүүс байгаа юм.

 

5. Нэр нь Х

Энэ хүн зүгээр л нэг жирийн албан хаагч байсан бөгөөд Монголын нэгэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Түүнд нэг хуучин танил нь 40 сая төгрөгөөр хаана ч байдаг юм вэ нэгэн том обьектийг худалдаж аваач гэсэн саналыг тавьсан юм байна. Мань хүнд ямар ч мөнгө байгаагүй ч гэсэн очиж үзээд авмаар санагджээ. Тэгээд нэгэн найзаасаа байраа барьцаанд тавиад 40 сая төгрөг зээлж авсан байна. Мэдээж авгай нь боож үхэх дөхсөн юм байна лээ. Энэ үед Солонгост ажилладаг дүү нь тэдний эзэд нь Монголд тахианы аж ахуй байгуулахаар сонирхож байгаа. Удахгуй Монголд очих гэж байгаа, та өөрт байгаа нөгөө барилгаа үзүүлээч гэж ээ. Нөгөө эр дүүгээсээ эзэд нь яг ямархуу барилга сонирхож байгааг сонсоод дахиад нөгөө найзаасаа 30 сая төгрөг зээлж аваад барилгаа шувууны фермэрхүү болгож тохижуулсан байна. Тэгээд нөгөө Солонгосууд ирээд барилгыг нь үзээд шууд 250,0 мянган ам доллар өгөөд авсан гэж байгаам даа. Одоо энэ хүн мөнгөө банкинд хадгалуулчихаад хүүгээрээ амьдарч байгаа сурагтай.

Анх би үүнийг сонсоод итгээгүйл дээ. Гэхдээ энэ яриаг суулд нь Х хүнээс өөрөөс нь сонсоод итгэсэн дээ.

 

6. Женко Баттулга.

Мөн хар багаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн бөгөөд гадаадад тэмцээнд явахдаа хүртэл барилдахын хажуугаараа наймаа хийж явсан нэгэн. Түүнд мөнгөний амтыг мэдрүүлсэн буюу хамгийн их ашиг авчирсан бизнес нь Сингапураас электрон бараа зөөж борлуулсан, мөн Гүржээс 2 камаз ногоон цай авчирч борлуулсан зэрэг нь юм .

Бас Монголд анхны саятан сугалааг гаргаж тоймгүй их мөнгийг бидний аав ээжийн халааснаас суйлсан нэгэн. Тэгээд сити таксиг хүртэл тэр анх монголд байгуулж байсан.

Баянгол зочид буудал, Мах Импекс ХК, Талх Чихэр ХК зэрэг монголын үндэсний томоохон компаниуд түүнийх бөгөөд түүнд хийж үзээгуй бизнес Монголд хуруу дарам цөөн.

АПУ-гийн 49%, Улаанбаатар Спирт ХХК, Сити Шоп ХХК зэрэг хүртэл түүнийх.

Гэхдээ түүний хямдханаар авсан томоохон Монголын компаниудаас гайгуй ажиллаж байгаа нь Баянгол зочид буудал бөгөөд бусад нь дөнгөн данган ажиллаж байгаа сурагтай. Тийм болохоор энэ нөхөр бизнесийн удирдлагын талдаа нэлээн нойл хүн гэдэг нь эндээс харагдаж байна. Баттулгын мэдэлд байдаг нэгэн томоохон эмийн үйлдвэр нь түүний бусад бизнесээ дэмжих саалийн үнээ болж өгдөг гэж сонссон юм байна.

 

7. Бридж группын Ганхуяг

Энэ хүн Японд дээд сургууль төгсөж ирсэн соц-ын үеийн анхны монгол оюутнуудын нэг юм. Монголд ирсэн даруйдаа Говь ХК -нд ажиллаж байсан бөгөөд эндээс ноолуур хэмээх бизнесийн үнэрийг авсан. 1990 оны эхээр цуг японд төгсөж ирсэн хэсэг нөхдийн хамт орчуулгын товчоо нээсэн. Энэ нь товчооноосоо анхны мөнгөний хуримтлалаа олсон бөгөөд цаашаа ноолуурын бизнес эрхлэх болсон. Говь-ийн боловсруулсан ноолуурыг Япон, Европын орнуудад худалдаж тоймгүй их ашиг олж байсан. Улмаар Бридж ХХК -г хамтарч байгуулаад удалгуй өөрөө захирал нь болсон. Бридж групп нь бизнесийн хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гол ашгийн эх үүсвэр нь ноолуурын ганзагын наймаа гэж байгаа. 9-11 ны алдарт хэрэг явдлаар хамгийн том шаталт амссан боловч үүндээ нэг их алзаагүй гэж байгаа. Говь ХК-ны хувь эзэмшигч

 

8. Номингийн Баярсайхан

Ардчилалын салхи үлээгээд, зах зээлийн эдийн засгийн системтэй болоод хэдхэн жил өнгөрч байсан энэ үед америкийн Майкл Жексоныг монголын залуучууд ид шүтэж байлаа. Эдгээр залуучуудын нэг нь Баярсайхан. Энэ залуу Майкл Жексоныг Сингапурт тоглолт хийх гэж байгааг мэдээд ааваасаа мөнгө гуйжээ. Энэ үед нь аав /Шагдарсүрэн УИХ-ын гишүүн асан/ нь тухайн үеийн валютын дэлгүүрүүдэд эхнэрийнхээ хамт хатгаж оёсон Монгол даалин, дээл, хантааз зэрэг бэлэг дурсгалын зүйл зарж гайгүй мөнгө олдог байжээ.

Аав нь өөрийн хадгаламжинд байсан 5000 долларыг хүүдээ өгөөд буцааж өсгөж өгөөрэй хэмээн тоглоомоор хэлсэн гэдэг. Баярсайхан Сингад очиж Майкл Жексоны тоглолтыг ч үзэж. Тэгээд өвчтэй хэвтрийн ээж, хөгшин аавынхаа цуглуулсан мөнгийг буцааж яаж өгөх вэ гэсэн бодолтой байж. Сингагийн нэгэн дэлгүүрээр ороход тэнд Монголд их үнэтэй байдаг нөгөө электрон бараанууд маш хямдхан үнэтэй байсан байна. Эндээс л бизнесийн гараагаа эхэлжээ. Компаний нэрээ Номин /Ахынх нь талийгч охиных нь нэр. Энэ охин бүгдийн хайрыг булаасан охин байсан бөгөөд энэ охины буянаар энэ компани өдий зэрэгтэй яваа байх./ гэж нэрлэсэн байна. Улсын их дэлгүүрийн хяналтын хувьцааг худалдан авсан нь тус компаний хувьд тэнгэрээс од шүүрсэн хэрэг болсон юм даа.

 

Эх линк: https://www.facebook.com/notes/149360668507372/

Category: Танин мэдэхүй | Views: 1376 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz