Monday, 2024-12-23, 2:25 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 10 » Монгол гэрийн тухай сонирхолтой баримтууд
4:53 PM
Монгол гэрийн тухай сонирхолтой баримтууд

Монгол гэрийн тухай сонирхолтой баримтууд

Суурин иргэншлийг шүтэж, хотжсон өнөөгийн нийгэмд хүүхэд залуус Монгол гэрээ мэдэхгүй болсон нь цөөнгүй. Гадны шинжлэх ухаан, технологийн дэвшилт, нээлтүүдийг харан шүтэж баясдаг бид өөрсдийн түүхэнд байдаг эртний гайхамшгуудаа мартаж болохгүй. Бидний өвөг дээдэс сод ухаант хүмүүс байсан төдийгүй шинжлэх ухаан ч үүсээгүй тэр үед байгалийн бүх хуулийг мэддэг байж, хүн болон байгальд гайхалтай зохицсон олон зүйл бүтээсний нэг нь гэр билээ. Одоо та бүхэндээ Монгол гэрийн тухай баримтуудыг түүвэрлэн хүргэе.

Монгол гэрийн хэлбэр нь хүний энергийн урсгалтай зохицдог

Хүний энерги спираль маягийн буюу тойрон эргэлдсэн байдаг бөгөөд гэрт амьдрахад хүний энерги зөв урсгалтай байдаг. Харин одоогийн бидний амьдарч байгаа байр, байшин дөрвөлжин байдаг нь булан тохойд муу энерги шингэх, хүний энерги алдагдахад хүргэх талтай. Монгол гэрийн орой хэсэгт энергийн урсгал илүү хүчтэй байх бөгөөд эрт үеэс нялх хүүхдийг унинаас дүүжилсэн өлгийд унтуулдаг байсан нь учиртай. 

Монгол гэр бол гайхамшиг

Хамгийн чухал гайхамшиг нь бол нүүдэлчин иргэншилдээ зохицсон бүтэц нь. Барьж буулгахад хялбар, угсарч эвлүүлэхэд түргэн, бүрдэл хэсгүүд нь хөнгөн, овор бага. Буулгаж ачаад л босгоод барьчихна, ямар ч төвөггүй. 

Монгол гэр нарны цагтай тохирдог

Монгол гэр дундаас нарны цагтай яг цав тохирдог нь 4 ханатай гэр юм. Ийм гэрийн тоононы хүрээнд гаргасан унины нүх бүр арван хоёр жилийн амьтдаар нэрлэгддэг. Монгол гэрийн хийц, хэсэглэлийг нарны цагтай уялдуулан зохиосон нь бас нэг гайхамшиг. Гэрийн тооноор тусах нарны гэрлийг Монголчууд нар мандах, шингэх хугацаанд хуваарилан цагаа баримжаалдаг. Ам дөрвөлжин хэлбэртэй өрхийг хошуулан татахад тоононы урд талд ил үлдсэн хэсгээр тусах гэрлийг нарны цагт ашиглажээ. Тухайлбал, тоононд туссан нарны гэрэл өглөөний 4-6 цаг (бар-туулай цаг), унийн толгойноос ханын толгой хүрэх 6-8-10 цаг(туулай-луу-могой цаг), гэрийн хойморт нар их үдэд 12 тусна (морин цаг) гэх мэт.

Монгол гэр цаг уурт зохицох чадвартай “ухаалаг” сууц 

Төв Азийн эрс тэрс уур амьсгалтай бүсийн бидэнд энэ мэдээж чухал. Суурин иргэншлийнхний сууц шавар, цемент, төмөр мэтээр босдог бол талын нүүдэлчдийн гэр мод, эсгий зэрэг “амьд” эдээр бүтдэг нь тийнхүү аливаад зохицох чадвар өгчээ. Сууцаа эсгийгээр бүрсэн нь санамсаргүй хэрэг биш, ухаант өвгөд үүнийг таньж мэдсэнийх. Эсгий цаг уурын нөхцөлдөө дасан зохицох онцгой чадвартай. Энэ чадвар нь хонины ноосны микронтой холбоотой. Халуунд хонины ноосны микрон тэлж, агаарыг чөлөөтэй оруулдаг учир сэрүүн шинж чанартай. Харин хүйтэнд эсрэгээрээ микрон нь агшиж, дулаанаа сайн хадгалдаг. 

Их гэр, бага гэрийг ханын тоо ба толгойгоор ялгана
 
Монгол гэрийн тухай сонирхолтой баримтууд
Сараалжилж үдсэн төгсгөл буюу ханын толгой нэг хананд 14-16 байна. Жишээ нь: 14 толгой бүхий 4 ханатай гэрийг бага гэр, 16 толгой бүхий 6 ханат гэрийг их гэр гэнэ. Хамгийн жижиг гэр 3 ханатай бол 5 ханатай гэр хамгийн их тархсан. Дээр үед ихэс дээдэс 8,10,12 ханатай гэрт амьдардаг байв. Түүхийн тулгар бичигт тэмдэглэгдсэнээр хамгийн том гэр бол 1651 онд Эрдэнэ зуу хийдэд байсан 80 гэрийн чинээтэй үлэмж том Бат-Өлзий гэр юм.

Монгол гэр дулаан хадгалах онцлог чанартай

Хурц өнцөг ирмэггүй, огторгуй ертөнц шигээ бөмбөрцөг хэлбэртэй нь дунд сургуулийн физикийн хичээлээр заадаг “бөмбөрцөг хэлбэрийн биет дулаан алдалт хамгийн багатай” гэсэн онолын бодит жишээ юм. Эрдэмтэд үүнийг судлаад дулаан алдалтаа үүнээс илүү хадгалах өөр ямар ч хэлбэрийн сууц үгүй гэж баталсан аж. Тэгэхээр монгол гэр хэлбэр дүрсийн хувьд сонгомол хэлбэрээ олчихжээ. Үүний дээр халаалт буюу зуух нь гэрийнхээ яг төвд байж, бүх хэсэгт дулаанаа жигд тараадаг давтагдашгүй онцлог бий. 

Монгол гэр агаарын солилцоог хамгийн сайн нэвтрүүлдэг сууц

Хаалга, хаяагаар цэвэр агаар хангалттай нэвтэрч, нүүрсхүчлийн агаар нь тооноор дэгдэн гадагшилна. Цэвэр хүнд агаар доогуур, харин “ашиглагдсан” агаар дэгдэмхий байна гэсэн шинжлэх ухааны том онолыг оюунт өвгөд мэддэг байж. Ханандаа цонхтой шавар сууцынх шиг орц, хонгил мэт хаалт саад дамжихгүйгээр хаалга, хаяа, тооно, эсгий бүрээсээрээ шууд нэвтэрдэг нь монгол гэрийг хамгийн цэвэр тунгалаг агаартай байлгадаг.

Монгол гэрт амьдардаг хүн чийг бамын өвчнөөр өвчилдөггүй

Эсгий бүрээс, модон тулгуур хана, унь, тооно гэрийг чийггүй байхад гол үүрэгтэй. Хонины ноосон эсгийд тослог их агуулагдах тул гаднаас чийг нэвтрүүлдэггүй. Харин ч чийг хатаах чадвартай. Модон тулгууруудаа монголчууд хар модоор голчлон хийдэг. Хар мод муу агаар, чийгийг өөртөө шингээж орчныг цэвэршүүлдэг увидаст мод. Хар модон ойг “дэлхий уушги” гэж нэрлэдэг нь үүнтэй холбоотой. 

Монгол гэр хоргүйжүүлэгч сууц

Энэ чанар нь эсгийний бас нэг ид шидтэй холбоотой. Монголчууд эртнээс нааш аргалын утаанд шарласан эсгийг эрүүл мэнддээ ашигласаар иржээ. Аргалын утаанд шарласан эсгийнд мөнгө /Ag/ ихээр хуримтлагддаг тул аливаа хорыг тайлж хоргүйжүүлэх чадвартай болдог аж. Энэ чанарыг монголчууд мэддэг байсан тул шарласан эсгийг уландаа дэвсэж, олбог суудлаа хийж байна. 

Монгол гэр газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй сууц

Гэрийн хан эвхэгддэг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан. Тиймд хүчтэй газар хөдлөлтөд ч эвдэрч сүйдэхгүй. 

Монгол гэр хамгийн зөв байрлалтай сууц

Монголчууд гэрийнхээ хаалгыг ямагт өмнө зүгт харуулж барьдаг. Харин унтахдаа хоймроо, хаалганыхаа эсрэг зүгт тэргүүнээ хандуулдаг. Монгол орны хувьд хойд зүг бол дэлхийн соронзон орын төв цэг. Монгол гэрт амьдарч буй хүн ийнхүү дэлхийн соронзон орны дагуу байрлах учир зүрх судасны өвчлөлд нэрвэгдэхгүй. 

Монгол гэр Монголын соёл иргэншлийн гол цөм

Олон өрөө тасалгаагаар тусгаарлагдалгүй, ганцхан “өрөө”-тэй монгол гэртээ аав ээж, ах дүү, бүхэл бүтэн гэр бүлээрээ цугтаа амьдарч ирсэн нь монголчуудын элэгсэг, найрсаг, бие биенээ гэсэн хүнлэг сэтгэлтэй ард түмэн байлгасаар ирлээ. 

Нэг хэмжээтэй гэр дотроо 3 янз байдаг
Дөрвөн ханатай гэрийг их 4 ханат, дунд 4 ханат, бага 4 ханат гэж ангилдаг.Жишээ нь: 
Дунд 5 ханат гэдэгт 15, 5-н толгойтой 5 хана орж, тотгоны 8 унины хамт бүгд 88 уньтай байдаг. Хэрэв тотгоны унь 6 байвал 81 болно
Дунд 5 ханатад 15 толгойтой 4-н хана орохоос гадна, бас 7 толгойтой зууравч орно. Зууравч гэж хагас ханыг хэлдэг. Зууравч голдуу 5 буюу 7 толгойтой байдаг. Тотгонд 6 унь байвал, бүгд унь 73, хэрэв тотгонд 8 унь байвал, бүх унь нь 75 байна.
Бага 5 ханатад 15 толгойтой 4 хананы дээр 5 толгойтой нэг зууравч нэмэгдээд, хэрэв тотгоны унь 6, эсвэл 8 байвал, бүх унь 71 буюу 73 байх юм аа. 

Эх сурвалж: www.news.barilga.mn mongolstudy.blogspot.com http://hitbeat.miniih.com/
Category: Танин мэдэхүй | Views: 3622 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz