Эмэгтэйчүүд бидний стрессээ тайлах нэг арга бол хумсаа гоёх биш гэж үү. Байнга маникюрт орж мөнгөө үрэлгүйгээр өөрсдөө хүссэнээрээ янзалж сурцгаая. Эхлээд энгийн зөв будаад сурчихвал дараа нь гоёмсог, янз бүрээр будахад хялбар байх болно.
1. Өнгөө сонго
Өмсөх хувцас, гутал, цүнх, цаг агаар… ер нь юутай ч тохируулж болно шүү дээ. Гэхдээ чирнелин ягаан, хар, улаан хүрэн өнгөнүүд хумсыг жижигхэн харагдуулдаг гэдгийг санаарай. Тиймээс нилээн урт хумстай бүсгүйчүүл эдгээр өнгөөр будвал зохимжтой.
2. Хаана будах вэ?
Тэгш гадаргуутай, гэрэлтүүлэг сайтай газар хумсаа будахад эвтэйхэн, амар байх болно. Ер нь бол ширээн дээр алчуур юм уу салфетка дэвсээд будвал зүгээр. Энэ нь ширээгээ будаг болгохоос хамгаалж байгаа хэрэг. Мөн агааржуулалт сайтай газар байх хэрэгтэй. Учир нь хумсны будаг, ацетон нь хүний биед сайн биш.
3. Хэрэгтэй зүйлсээ цуглуул
• Хөвөн эсвэл зориулалтын салфетка,
• Урдаа хөвөнтэй мод,
• Ацетон,
• Хумсны хутга,
• Хуурай,
• Мах түлхэгч,
• Хумсны будаг
• Base & Top
4. Хумсаа цэвэрлээд...
Өмнө нь будсан ч бай, будаагүй ч бай ацетоноор хумсаа арчих хэрэгтэй. Энэ нь хумсны толионд наалдсан элдэв тос, бохирдлыг цэвэрлэж байгаа хэрэг.
5. Одоо янзал
Дээрх бүгдийг бэлдсэн бол одоо ажилдаа оръё. Хумсаа аваад, хуурайд. Өөрт зохих гоё хэлбэртээ оруулаарай.
6. Хумсны тос
Хумсныхаа махыг янзлахаасаа өмнө хумсны тос түрхэх хэрэгтэй. Энэ нь махыг зөөлрүүлж, авахад хялбар болгохоос гадна хумсны махны ургалтыг зогсоож, хумсыг зөв хэлбэртэй ургахад нөлөө үзүүлдэг. Мөн кальци, элдэв витаминаар хумсыг тэжээдэг. Хумсны тосыг вазелинаар орлуулж ч болно. Вазелиныг хумсныхаа эргэн тойронд түрхснээр арьсанд наалдсан будаг хялбархан цэвэрлэгдэнэ.
7. Хумсныхаа махыг түлх.
Хумсныхаа махыг эвтэйхэн аваад, түлхэх нь хумсыг цэвэрхэн, арай том харагдуулдаг. Гараа 1-2 минут халуун бүлээн усанд савандаж угаан зөөлрүүлээд, бүрэн хатсаных нь дараа авах хэрэгтэй. Хэрвээ авч чадахгүй байвал зүгээр л түлхэгчээр түлх.
8. Base coat буюу будалтын суурь
Өөрийн сонгосон өнгийн будгаар будахаасаа өмнө түр азнаад “base” түрхээрэй. Энэ нь будалтын суурь болж өгөхөөс гадна хумсны гадаргууг хамгаалдаг.
9. Будгаа бэлд.
Хумсны будгаа хоёр алгандаа сайтар хавсарч 25-30 секундын турш өнхрүүлэх хэрэгтэй.
10. Будацгаая
Гараа тэгш гадаргуу дээр тавиад, хөдөлгөлгүй тайвнаар будаарай.
11. Top coat
Будгаа хатааж байгаад Top coat-аа түрхэнэ. Энэ нь будалтын өнгийг сэргээж, тогтоц сайтай болгодог. Нэг ёсондоо хумсны будгийг хамгаалж өгдөг.
12. Цэвэрлэгээ
Будаж дууссан бол арьсанд наалдсан, илүү будагдсан хэсгээ цэвэрлэх хэрэгтэй. Ингэхийн тулд урдаа хөвөнтэй модоо ацетондоо дүрээд бохирдсон хэсгээ арчина. Эсвэл зориулалтын жижиг багсаар цэвэрлэж болно.
За ингээд гоё хумстай боллоо шүү дээ. Амжилт хүсье, бүсгүй минь!
Эх сурвалж: Эндээс үзнэ үү
|