Monday, 2024-12-23, 1:43 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 5
Guests: 5
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 13 » Хоёр нартай, амьдрал байх магадлалтай гаригийг илрүүлжээ
2:05 PM
Хоёр нартай, амьдрал байх магадлалтай гаригийг илрүүлжээ
Сансрын уудамд амьдрал байх бүрэн боломжтой. Магадгүй бидний кино урлагт дүрсэлдэг шиг биднээс хол илүү хөгжсөн соёл иргэншил, эсвэл бүр үлэг гүрвэлүүдээс ч хөгжил муутай амьдрал оршин байж болно.

Та өглөө бүр тэнгэрт хоёр нар хардаг бол ямар байх байсныг төсөөлөөд үз дээ

Кеплер сансрын дуран авайн хамгийн сүүлд олж илрүүлсэн гариг болох  Кеплер -453b гариг амьдрал тэтгэх боломжтой байж болох юм. Зөвхөн үүгээр зогсохгүй энэ гариг хоёр эх одыг тойрон эргэж байдаг аж.

Далайн ван гаригаас 60 хувиар том хэмжээтэй энэ гариг эх однуудаасаа ус шингэн төлөвт байж болохуйц тун тохиромжтой зад оршиж байгаа учир амьдрал тэтгэх боломжтой гэж үзэж байгаа хэрэг.

Хос нартай гаригуудыг “circumbinary” буюу үгчилбэл хоёрыг тойрдог гэж нэрлэдэг. Хэдэн жилийн өмнө сансар судлаачид PH1 хэмээх бүр дөрвөн нартай гаригийг илрүүлж байсан билээ. Гэхдээ тэнд амьдрал тэтгэх боломжтой гэж үзээгүй юм.

Нэгэнтээ эрдэмтэд хоёр болон түүнээс дээш эх одтой гариг өөрийн тойрог замаа олон тэрбум жилийн турш хадгалах боломжгүй гэж үздэг байлаа. Харин энэ удаагийн нээлт нь Кеплерийн олж илрүүлсэн 10 дахь хос эх одтой гариг болж байна. Гэхдээ энэ удаад тэнд амьдрал байх боломжтой.

Кеплер -453b гаригийн системийн хос однуудын том нь манай нарнаас хэмжээгээр үл ялиг жижиг, харин бага од нь манай нарны ердөө 19 хувьтай тэнцэх жинтэй бөгөөд нийт системийнхээ гэрлийн дөнгөж 0,3 хувийг бүрдүүлдэг аж.

Хоёр од бие биенийгээ 27 өдөрт нэг удаа тойрон эргэдэг. Гэхдээ Кеплер дуран авайн нэг сул тал нь нэг л өнцгөөс харж байгаа учир зарим зүйлсийг бүгдийг нь хэлж чадахгүй. Жишээ нь өнөөдөр харсан зүйл маргааш өөр утгыг илэрхийлж болох юм.

Шинэ нээлтийн тухайд Сан Францискогийн их сургуулийн доктор Стивен Кейн “Бид Кеплер -453b гаригийг яг зөв мөчид нь олж харсан. Юу гэхээр бид өмнө нь харсан зүйлсээ одоо дахиад нэг хараад үзэхэд гэмгүй гэсэн үг. Шинэ гаригийг хоёр нартай болохыг бид мэдэж чадсан нь цэвэр аз. Харин дараагийн удаад яг одоогийнх шиг мэдээллийг олж харахын тулд бид 2066 оныг хүлээх хэрэгтэй” гэжээ.

Түүний тайлбарлаж байгаагаар хэрвээ өнцөг нь таараагүй бол Кеплер дуран авайд хоёр дахь нар нь огт харагдахгүй байх байсан аж. Түүнчлэн ийм хэмжээтэй гариг өөр дээрээ биш юмаа гэхэд дагуул дээр нь амьдрал байх боломжтой юм.

Та өглөө бүр тэнгэрт хоёр нар хардаг бол ямар байх байсныг төсөөлөөд үз дээ.

Эх сурвалж: gogo.mn

Category: Танин мэдэхүй | Views: 422 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz