Monday, 2024-12-23, 1:58 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 8
Guests: 8
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 11 » Ч.Чимэд: Би Монгол хүн
2:59 PM
Ч.Чимэд: Би Монгол хүн

Ч.Чимэд: Би Монгол хүн

Яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг кииноны зохиолч, орчуулагч, Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимид 1927 онд Амгаланбаатар хотноо сэхээтний гэр бүлд төржээ. Бага дунд сургуульд сурч улмаар 1950 онд Монгол улсын их сургуулийг суралцаж төгсжээ. МЗЭ-ийн 1977 оны шагналтан.1976 онд М.Горькийн нэрэмжит шагнал хүртсэн. Ази Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналыг 1980 онд нэхэж олгосон. МУИС-д багш, “Үнэн” сонин, МЗЭХ, МонЦаМэ-ийн орлогч дарга, “Монгол улс” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч хийж байсан. 

Ч.Чимид нь 1937-1938 оны үеэс уран зохиол оролдож түүний анхны шүлгүүд 1938 оноос нийтлэгдэж эхэлсэн бөгөөд түүний яруу найргийн түүврүүд 1947, 1949, 1959 онуудад хэвлэгдсэн байна.

Гол бүтээлүүд нь: “Би монгол хүн” /1959/, “Эрин цаг” /1964/, “Шүлэг найраглал” /1969/, “Морьтон ардын дуу” /1976/, “Сэтгэлийн дуудлагаар” /1964/, “Маш нууц” /1978, “Хавар намар” /роман/ 1962, “Магеллан хаагуур гарсан бэ” /1975/,”Холбоо тууж” зэрэг болно. Тэрбээр А.С.Пушкины “Евгений Онегин”, “Л.Н.Толстойн “Дайн ба энх” болон Либо, Шекспир нарын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулсан байна.

"Би Монгол хүн"

Аргалын утаа боргилсон

Малчны гэрт төрсөн би

Атар хээр нутгаа

Өлгий минь гэж боддог

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад

Үлээж байгаа салхи нь

Үнсээд ч байгаа юм шиг

Өршөөлт ээжийн минь гар

Илээд ч байгаа юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад

Элэг зүрх минь догдолж

Хосгүй баярын нулимс

Хоёр нүдийг минь бүрхдэг.

Өргөн сайхан нутгийнхаа

Өвчүүн дээр нь төрөөд

Өнөр уудам талынхаа

Өнгөт амьдралын төлөө

Амь биеэ зориулдаг

Ариун нандин заншилтай

Өвгөд хөгшид дээдсийн минь

Үрээ гэж найдаад

Үлдээж надад өгсөн

Өнөр Монгол орны

Нар нь намайг гийгүүлж

Нарийн салхи нь үлээж

Найртай сайхан орон минь

Надтай хувь нэг байдаг тул

Унасан энэ нутгаа би

Эхийн сүү шиг санадаг

Энэ нутагтаа би эзэн нь юм

Энхрийлэлд нь өссөн хүү нь юм

Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох

Их үүргийг хүлээсэн юм

Хэрэв хүн эх орноо

Хамгаас үнэтэй гэдэг бол

Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол

Ажиллах хөдлөх бүрдээ

Ард түмнийхээ төлөө

Алхах гишгэх болгондоо

Аугаа орныхоо төлөө бол

Алтан шороо руугаа дайрсан

Атаатны хорт сумыг

Аюуш шиг цээжээрээ таглаж

Амиа өгөхөөс буцахгүй бол

Энэ хүн Монгол хүн

Эх орондоо хайртай хүн

Энэ хайр нь монголчуудад

Эртнээс хэвшсэн хайр билээ

Би Монгол хүн болохоор

Биндэрьяа нутгийнхаа төлөө

Бие амь бүх насаа

Авч байгаа амьсгалаа

Оргилж байгаа зоригоо

Алины нь ч хайрлалгүй зориулдаг

Төрөлх нутгаа гийгүүлсэн

Нарны туяанд хайртай би

Төвшин талдаа цуурайтсан

Эгшигт дуунд дуртай би

Ханагар чөлөөт нутгаа

Харах тусмаа баясаж байна

Халуун амиа хайрлахгүй

Зүтгэх зориг нэмэгдэж байна

Онгирч хөөрсөн сэтгэлээс биш

Оргилсон баярт сэтгэлээ

Орчлон дэлхийн өмнө

Одоо дахиад давтах юм бол

Би Монгол хүн болохоор

Нарлаг Монгол нутгийнхаа

Найдварт хөгжлийн төлөө

Насаа зориулсан улс аа

Анд нөхөдтэйгээ

Алаг бяруу шиг номхон байна гэж

Алалдах дайсан учирвал

Арслан бар шиг догшин байна гэж

Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй

Зүрх сэтгэлээрээ монголжсон

Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс

Зүглэж хэлэхэд бэлэн байна

Эх сурвалж

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com

Category: Шүлэг Яруу найраг | Views: 1777 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz