Төрийн болон хувийн өмчийн аль ч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их сургуульд элсүүлэхэд бүртгэлийн хураамж, хандив авахыг хориглоно.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны тушаалаар хандив, хураамж авахыг хориглосон бөгөөд энэ тушаал энэ жил ч мөн хүчинтэй.
Цэцэрлэгт хамрагдаж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 25-наас 28-ны хооронд 08.30-17.30 цагийн хооронд бүртгэнэ.
Цэцэрлэгийн бүртгэлийг эмх, цэгцтэй явуулах үүргийн дүүргүүдийн боловсролын газарт хүргүүлсэн бөгөөд цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх юм.
Цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авах ёсгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах юм.
Цэцэрлэгийн бүртгэл, авилга, хахуультай холбоотой баримттай гомдол байвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандах боломжтой юм байна.
Та хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж байгаа бол
-
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
-
Хүүхдийн төрсний гэрчилгээ,
-
Эцэг, эхийн иргэний үнэмлэх,
-
Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг зэргийг бүрдүүлээрэй.
Эх сурвалж:
Р.Адъяасүрэн | GoGo.mn