Гэрэлтсэн өнгөлөг арьс, эрүүл үс таны юу идэж, ууж байгаагаас шууд хамаардаг. Таны арьс, үс хангалттай эрүүл биш байна гэж үү? Магадгүй та өдөр тутам авах ёстой амин дэмээ хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа биш биз.
Витамин C
Агуулсан бүтээгдэхүүнүүд: Цитрусын төрлийн жимснүүд, шар чинжүү, папаяа, буржгар байцаа, гүзээлзгэнэ
Clear Scalp&Hair-н арьс судлалын доктор, үс, арьсны чиглэлээр мэргэшсэн Францеска Фуско-н хэлснээр витамин C нь коллагений тэнцвэрт байдал болон цусны хангамжийг дэмждэг байна. Иймээс та дээрх витамин С агуулсан бүтээгдэхүүнүүдээс гадна витамин C-н агууламжтай төрөл бүрийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүийг хэрэглэж байгаарай.
Витамин Е
Агуулсан бүтээгдэхүүнүүд: Бууцай, самар, үр тариа, наран цэцгийн тос
Витамин А
Агуулдаг бүтээгдэхүүнүүд: лууван, амтат төмс, буржгар байцаа, самартай хулуу
Витамин А-г тогтмол хэрэглэснээр хуучин эд эсүүдийн оронд маш хурдан шинэ эсүүд бий болж арьсны гадаргуу эрүүл өнгөлөг болдог. Мөн витамин А нь үрчлээ үүсэхээс хамгаалдаг. Гэхдээ анх удаа хэрэглэж байгаа тохиолдолд арьсыг улайлгаж, хуурайшуулах талтай.
Омега-3 тосны хүчил
Агуулдаг бүтээгдэхүүнүүд: яргай загас, эдамаме (шар буурцагны буцалгасан хэлбэр ), хушга, үхрийн мах
Үсний уг болон хуйны хэсэг нь омега-3 тосны хүчлийг агуулдаг. Энэхүү хүчил нь үсийг эрүүл, гялалзсан, биетэй байхад тусладаг.
Төмөр
Агуулдаг бүтээгдэхүүнүүд: Улаан буурцаг, эмгэн хумс, sesame үр, бууцай, сэвэг зарам (чечевица)
Төмрийн дутагдлаас болж үс унаж, уг хэсэг нь гэмтэж, хугардаг. Энэ нь хангалттай хэмжээний хүчилтөрөгч хуйх болон үсний уутанцарлуу орж чадаагүйтэй холбоотой.
Биотин
Агуулдаг бүтээгдэхүүнүүд: яргай загас, навчит манжин, өндөг, цэцэгт байцаа, авокадо, бөөрөлзгөнө
Хүн хангалттай хэмжээний биотин авч чадаагүйгээс болж үс нь унаж, үсний бүтэц нь алдагдаж эхэлдэг. @##Иймээс хоол болон нэмэлт тэжээлээр дамжуулан биотиныг тогтмол авч байх нь үсийг биежүүлж, гэмтэхээс хамгаалдаг.### Гэхдээ энэ нь үсийг хурдан, урт ургуулахад ямар нэгэн нөлөөгүй. Фускогийн хэлснээр ямар ч эм, химийн бодис хүний унаган үсний ургалтанд нөлөөлж чадахгүй гэнэ.
Цайр
Агуулдаг бүтээгдэхүүнүүд: Эмгэн хумс, тахианы мах, буурцаг, самар
Цайрын дутагдлаас болж үс хуурайшиж, хөвсгөр чанараа алдан, хагтдаг. Цайр нь арьсны тослог байдлыг дэмжиж ингэснээр хуйх хангалттай хэмжээний чийгийг авдаг.
Эх сурвалж: Эндээс үзнэ үү
|