Monday, 2024-12-23, 1:56 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 7
Guests: 7
Users: 0
Flag Counter

Home » 2015 » August » 12 » 4-5 сартай хүүхдийн хоолны жор, зөвлөгөө
1:51 PM
4-5 сартай хүүхдийн хоолны жор, зөвлөгөө

Хүүхдийг эхийн сүүнээс эрт гаргах буруу. Хүүхэд 6 сар хүртлээ эхийнхээ сүүг хүссэн цагтаа хөхөж байх хэрэгтэй. Гэхдээ 4 сараас нь эхлэн эхийн сүүний хажуугаар нэмэлт тэжээл, уураг өгч эхлэх хэрэгтэй. Ингээд 5,6,7,8,9,10 гэх мэт сартайд нь хүүхдийн бие, насны онцлогоос хамаарч хоол хүнсний жорыг бага багаар өөрчилдөг. Гэсэн ч хоолны хажуугаар нэг ой 5 сар хүртлээ эхийнхээ сүүг хөхөж байвал хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжил, өсөлт эрүүл чийрэг байдаг байна. 

  1. 1

     Ингээд 4 сартай хүүхдэд хөхний сүүний хажуугаар ямар нэмэлт тэжээл, хоол өгч болох талаар зөвлөе.

  2. 2

    4 сартай хүүхдийн шүд ургаагүй, улаан буулайраа байх эсвэл цахиур дөнгөж ургаж эхлэж байдаг учраас энэ насны хүүхдэд шинэхэн жимс жимсгэнэ, хүнсний ногооны нухаш, зутан, тараг, каш, өндөгний шар зэргийг бага багаар идүүлж сургах хэрэгтэй.

  3. 3

    Хэрвээ таны хүүхэд 4-5 сартай хөхний сүүнээсээ гарсан бол шинэхэн өндгийг чанаад өндөгний шарыг 8 тэнцүү хэсэгт хуваасны 1-ийг нухаж хүүхдэдээ өгч байгаарай. Ингээд өдрөөс өдөрт өндөгний шарын хэмжээг бага багаар нэмж идүүлээрэй. Ингэснээр эрт сүүнээсээ гарсан хүүхдийн уураг, тэжээлийн дутагдлыг нөхдөг.

  4. 4

    Мөн тасалгааны температуртай органик таргыг хүүхдийн аманд таарсан жижиг халбагаар бага багаар идүүлж сургаарай. Тараг нь хүүхдэд нэмэлт тэжээл болдог.

  5. 5

    Цэвэр жимсний нухаш, сок, жимсний шүүс уулгаж байх хэрэгтэй. Жимсэн дотроос хүүхдэд тохиромжтой, нухаш хийх жимснүүд бол алим, банана, тоор, лийр зэрэг жимснүүд байдаг. Хүүхдэд хэрэгтэй амин дэм, тэжээлийг өгдөг.

  6. 6

    Ингээд энэ насны хүүхдэд хамгийн хэрэгтэй нэмэлт хоол бол луувангийн нухаш, зутан шөл юм. Лууван нь А амин дэмээр баялаг бөгөөд хүүхдийн нүдний харааг сайжруулж, өсөлтийг дэмжиж, дархлааг эрчимжүүлдэг. Доорх жортой танилцана уу.

  7. 7

    Шинэхэн эрүүл лууванг сонгож угааж цэвэрлээд хальслаарай.

  8. 8

    Лууванг жижиглэн хэрчинэ. Жижиг хэрчих тусам нухаш болгоход хялбар байх болно.

  9. 9

    Ингээд буузны жигнүүр дээр лууванг хийж буцалсан усан дээр тавьж таглахгүйгээр 10-15 минут жигнээрэй. Ингэхэд лууван зөөлөрч идэхэд хялбар болох бөгөөд амин дэм, эрдэс бодисоо алддаггүй.

  10. 10

    Ингээд жигнэж зөөлрүүлсэн луувангаа миксэр болон хоол процеслогч ашиглан бутлаж нухаш болгоно. Ингээд л луувангийн зутан бэлэн боллоо. Лууван чихэрлэг амттай учраас таны хүүхэд дуртай идэх байх. Амны жижиг халбагаар бага багаар хүүхдэдээ өгч идүүлээрэй.

  11. 11

    Луувангаас гадна төмс, хүрэн манжин, брокколи, хулуу зэрэг амин дэм ихтэй өөр бусад ногооны нухшийг хийж өгч бас болно. Түүнчлэн эдгээр ногоог өөр хооронд нь хольж зутан хийж болно. Мөн луувангийн нухаш дээр ногоон вандуй, бор будаа, алимны нухаш зэргээс сонгож хольж амттай нухаш болгон хүүхдээ хооллож болно. Таны хүүхэд эрүүл саруул өсч торних болтугай.

Эх сурвалж: 1000jor.mn 

Category: Эрүүл мэнд Гоо cайхан | Views: 3109 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  August 2015  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Copyright MyCorp © 2024
uCoz