1. Харшилтай тэмцэгч
Амьтан тэжээвэл амьтны харшилтай болдог гэсэн буруу ойлголттой байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн үеийн судалгаануудаар харин ч нохой, муур, таван хошуу малтай ойр өссөн хүүхдүүд багтраа, харшилтай болох магадлал тун бага болох нь тогтоогдоод байна. Жишээ нь, нохойтой хүүхдийн харшилтай болох магадлал 19 хувь байхад, нохойгүй хүүхдийнх 33 хувь аж. Харшил бол дархлааны систем үл танигдах биетийг өвчинтэй андууран хариу үйлдэл үзүүлж байгаагийн нэг хэлбэр. Тиймээс багаасаа тэжээвэр амьтантай байсан хүүхэд харин ч харшилтай болдоггүй аж.
2. Стрессийг бууруулдаг
Бухимдахаар нөхцөл байдалтай тулгарахад дэргэд нь хэн нэгэн байхаас илүү, тэжээвэр амьтан нь байвал хүн тэр цаг мөчөө илүү стресс багатайгаар туулдаг аж. Магадгүй тэжээвэр амьтад маань ямар ч “илүү үг” хэлэлгүйгээр “Би үргэлж таны дэргэд байх болно” гэдгээ мэдрүүлдэг болохоор тэр байх.
3. Өвдөлтийг бууруулдаг
Толгой өвдөх, үе мөчөөр хатгуулах зэрэг байн байн хөдөлдөг өвчтэй хүмүүс амьтан тэжээвэл өвдөлтөө бага мэдэрдэг гэнэ. Тайван нь аргагүй сүүлээ шарвагануулж байгаа амьтнаа харахаар хүний сэтгэл зовнил багасч, тэр чинээгээрээ өвдөлт хүртэл намждаг ажээ.
4. Сэтгэл санааг засдаг
Амьтан тэжээдэг хүмүүс сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг. Тэдэнд уурлаж цухалдахаас илүү инээж хөхрөх мөч олон таарна. Нийгмийн орчинд өөртөө итгэлгүй байдаг хүмүүс хүртэл гэртээ очиж тэжээвэр амьтнаа харахаараа өөртөө хамаагүй итгэлтэй болдог юм. Учир нь тэжээвэр амьтан эзнээ ямар ч бай хамаагүй, бүх хүний дундаас хамгийн мундаг нь гэж боддог.
5. Нийгэмшихэд тусалдаг
Ялангуяа нохой тэжээдэг хүмүүст танилын хүрээгээ нэмэх, бусадтай яриа хөөрөө өрнүүлэх боломж илүү өргөн олддог. Бодоод үз л дээ? Нохойгоо дагуулаад 2 цаг алхахад л дунд нь 10 хүнтэй зогсож үг солино шүү дээ.
6. Цус харвалтаас сэргийлнэ
Хэрвээ чи муур тэжээдэг бол цус харвах магадлал чинь 30 хувиар буурна. Мөн зүрх судасны бусад өвчин тусахаас 40 хувиар хамгаалагддаг. Мөн хэрвээ чи цус харвасныхаа дараа нохой тэжээвэл жилийн дараа амьд байх магадлалтай аж.
7. Биеийг чийрэгжүүлнэ
Нохой тэжээдэг хүмүүс долоо хоногт дор хаяж хийх ёстой 150 минутын дасгалын “норм”-оо биелүүлэх нь жирийн хүмүүсээс 34 хувиар илүү байдаг юм байна. Мөн нохойтой хүмүүс бусдаас 20 минут илүү алхах хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр тэжээвэр амьтан эзнээ сайхан галбираа хэвээр нь хадгалахад ч бас тусалдаг байх нь.
Яг одоо зөөлхөн найзыгаа тэвэрч, тэдэнд талархлаа илэрхийлцгээе.
Эх сурвалж: Эндээс