Monday, 2024-12-23, 2:05 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 11
Guests: 11
Users: 0
Flag Counter

Home » 2015 » September » 8 » Компьютерийн нөлөөнөөс нүдээ хэрхэн хамгаалах вэ
0:29 AM
Компьютерийн нөлөөнөөс нүдээ хэрхэн хамгаалах вэ

Нүдний эмч нарын үзэж байгаагаар нүдний гол дайсан нь  компьютер юм. Олон цагаар компьютерийн ард суухад нүд чилэх, аргах, хуурайших, ядрах, толгой өвдөх гээд л олон зовиур илэрдэг. Мөн хүн дэлгэц харж байгаа үед бараг нүдээ цавчдаггүй. Гэтэл нүдний салст бүрхэвч байнга чийглэгдэж байх ёстой. Тэгээгүй тохиолдолд хуурайшиж эхэлдэг. Тиймээс нүдэндээ хэт их ачаалал өгч ядраахгүйн тулд дараах зөвлөгөөг мөрдөөрэй.

- 1 цаг компьютерийн ард суусны дараа 10 минут заавал нүдээ амрааж байх хэрэгтэй. Энэ үедээ нүдний фитнесс хийгээрэй. Цонхоор хамгийн хол байрлах байшингийн орой буюу ямар нэгэн хол цэг дээр хараагаа төвлөрүүлээд буцаад цонхны шил рүү харах буцаагаад нөгөө хол цэгийг харах гэх мэтээр ээлжлэн харж нүдний дасгал хийгээрэй . Энэ үедээ хүүхэн хараагаа эргэлдүүлэхгүй, зөвхөн харах зай, фокус хоёр л өөрчлөгдөх ёстой.

-Тухтай ажиллахын тулд хамгийн сайн чанарын дэлгэц сонгоорой. Мөн дэлгэцээс 60 см зайтай сууна. Дэлгэцийн байрлал нүдний түвшингөөс бага зэрэг дээр байрлах нь тохиромжтой. Өрөөний гэрэлтүүлэг хамгийн чухал бөгөөд ердийн гэрэл зүүн талаас тусаж байвал хамгийн тохиромжтой.

-Компьютерийн хамгаалатын нүдний шил нь дэлгэцээс ялгарах хэт ягаан туяаг нэвтрүүлэхгүй бөгөөд хамгийн хортой богино долгионы ягаан гэрлээс хамгаалдаг. Түүнээс гадна дүрсний ялгарлыг илүү тод болгож нүдний ядаргааг багасгах үүрэгтэй байдаг тул та хамгаалалтын нүдний шил хэрэглэж байгаарай.

-Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол энэ нь нүдийг илүү ихээр хуурайшуулдаг тул та зориулалтын шингэн болох «хиймэл нулимс» заавал дусааж байгаарай. Энэ нь таны нүдний ядаргааг багасгахаас гадна нүд аргахаас сэргийлнэ. Нүдний улайлтаас хамгаалахын тулд гиалуроновын хүчил агуулсан нүдэнд дусаах эм хэрэглээрэй.

-Нүдэнд витамин А,В2,Е,С ба кальци маш их тустай. Хурц хараанд хамгийн тустай бүтээгдэхүүн болох шар лууван их хэмжээгээр хэрэглэхээс гадна хоол хүнсэндээ заавал аарц, загас, нэрс болон бусад төрлийн жимсийг сайн хэрэглээрэй. Намар өвлийн улиралд витамин ба эрдэс бодис агуулсан бэлдмэл хэрэглэхэд илүүдэхгүй.

 

Эх сурвалж: Эндээс

Category: Эрүүл мэнд Гоо cайхан | Views: 586 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  September 2015  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Copyright MyCorp © 2024
uCoz