Monday, 2024-12-23, 2:00 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 8
Guests: 8
Users: 0
Flag Counter

Home » 2015 » September » 23 » Фэйсбүүкийнхээ аюулгүй байдлыг хангах 5 арга
10:34 AM
Фэйсбүүкийнхээ аюулгүй байдлыг хангах 5 арга

Фэйсбүүк нийгмийн сүлжээг идэвхитэй хэрэглэгчдийн тоо 1.49 тэрбумд хүрсэн байна. Нэг хэрэглэгч сард дунджаар 27 цагийг фэйсбүүк ашиглахад зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.

Хүмүүсийн нийгмийн сүлжээнд өнгөрүүлэх цаг нэмэгдэх тусах аюулгүй байдлын асуудал хэрэглэгчдийн санааг улам бүр зовоох болсон.

Тэгвэл Фэйсбүүкийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн менежер Мелисса Луу-Ван фэйсбүүкийнхээ нууцлалыг нэмэгдүүлэхийн тулд дараах 5 аргыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.

1. Нууц үг сонгохдоо анхаар

Хүмүүс эргэн санахад амар байдлаа бодож өөрийнхөө төрсөн өдөр, утасны дугаар, дараалсан тоо зэрэг өргөн ашиглагддаг нууц үгийг сонгодог нь алдаа юм. Түүнчлэн хүмүүс хэд хэдэн хаягтаа нэг нууц үг ашиглах нь бий.

Гэхдээ та хэн нэгнийг хувийн орон зайдаа нэвтрэхийг хүсээгүй л бол “содон” нууц үг бодож олоорой.  Мөн Мелисса Луу-Ван аль болох олон үсэгтэй нууц үг ашиглахын санал болгосон байна. Түүнчлэн “2014 онд хүмүүсийн хамгийн их ашигласан 25 нууц үг” энд таны ашигладаг нууц үг багтсан байвал нэн даруй солихыг зөвлөе.

2. Login Approvals ашиглах

Энэ нь фэйсбүүкт өөр төхөөрөмжөөс нэвтрэхийн тулд гар утаснаас зөвшөөрөл өгөх тохиргоо юм. Энэ тохиргоог хийснээр та өмнө нь ашиглаж байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого гарсан тохиолдолд фэйсбүүкээс таны гар утсанд нууцлалын код асуусан мессеж ирдэг аж.

 

https://www.facebook.com/settings?tab=security –ээр нэвтэрч Code Generator цэсийг сонгож, шинэ нууц үг өгнө. Энэ тохиргоог хийсэн тохиолдолд дээрх кодгүйгээр хэн ч таны хуудаст нэвтрэх боломжгүй болно.

3. Аппликэйшнээр дамжиж хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй

Зарим шинэ аппликэйшн, програм татах үед фэйсбүүк хуудсаараа дамжиж нэвтрэх зөвшөөрөл асуусан байдаг. Энэ тохиолдолд хэн нэгэн таны хувийн мэдээллийг олж авах эрсдэл үүсдэг учир болгоомжлоход илүүдэхгүй.

4. Итгэмжлэх код ашигла

Фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх боломжгүй болсон тохиолдолд итгэмжлэх код ашиглах нь аюулгүй. Өөрөөр хэлбэл таны и-мэйл болон утас руу тусгай код илгээх замаар хаяг руугаа дахин нэвтрэх боломжтой болдог. Иймээс фэйсбүүк болон бусад нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ гар утас болон и-мэйл хаягаа бүрэн, зөв бөглөж байгаарай.

5. Нас барсан хүмүүсийн фэйсбүүк хаягийг хэн эзэмшихийг сонгодог

Фэйсбүүкийн хэрэглэгч нас барсан тохиолдолд тэдний хаягийг хэн эзэмшихийг сонгох боломжтой болсон байна. https://www.facebook.com/settings?tab=security – руу нэвтрэхэд Legacy Contact гэсэн цэс гарч ирнэ. Эндээс уг хэрэглэгч нас барсны дараа таны профайл зураг, пэйж зэрэг тодорхой мэдээллүүдийг удирдах боломжийг фэйсбүүк найзуудаасаа сонгох боломжтой. Мөн тухайн хэрэглэгч нас барсан тохиолдолд өөрийн бүртгэлээ  устгах сонголтыг ч гаргаж өгсөн байна.

 

Эх сурвалж: Эндээс

Category: Хичээл | Views: 1190 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  September 2015  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Copyright MyCorp © 2024
uCoz