Monday, 2024-12-23, 1:29 AM
Welcome Guest |

FREEDOT

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй (function(){ var sitehelp_s = document.createElement('script'); sitehelp_s.type = 'text/javascript'; sitehelp_s.async = true; sitehelp_s.src = top.location.protocol + '//c.sitehelp.im/code.cgi?c=3370' + (top.location.protocol=='http:' ? '' : '&ssl=1') + '&rnd=' + Math.random(); document.body.appendChild(sitehelp_s); })();
Site menu
ЧАТ
Үнэлгээl
Rate my site
Total of answers: 7
Statistics

Total online: 10
Guests: 10
Users: 0
Flag Counter

Home » 2015 » September » 9 » Ер бусын амжилттай хүмүүсийн 24 дадал
0:38 AM
Ер бусын амжилттай хүмүүсийн 24 дадал
Ер бусын амжилттай хүмүүсийн 24 дадал

Өөрийн хүчээр амжилтанд хүрсэн, үйлдвэр эрхлэгч Andrew Carnegie 20-р зууны эхэн үеэр дэлхий дээрх хамгийн баян хүн байсан бөгөөд агуу зүйлд хүрэхийн тулд яах ёстой талаар үргэлж судалж суралцдаг нэгэн байсан. 1908 онд тэрээр сэтгүүлч Napoleon Hill тэй уулзаж улмаар Hill ээр дамжуулж өөрийн сурсан зүйлсийг дэлхийтэй хуваалцахаар болсон байна. Carnegie, Hill 2ын ярилцлага болон өөрийн хүчээр амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар хийсэн Hill ийн судалгаа 1937 онд “Баянаар сэтгэж баян бол” ном болж гарсан.  Баян хүмүүс хэрхэн сэтгэдэг, тэдний 24 дадлыг танд хүргэж байна.

 

 

1. Амжилттай хүмүүс тодорхой зорилготой байдаг.

Амжилттай хүмүүс яг юуг хэзээ хаана хэнтэй хийхээ мэддэг. Үүнийгээ зорилго болгодог. Зорилгогүй хүн яаж ч амжилтанд хүрэх вэ дээ?

2. Тэдний зорилго явцуу байдаггүй.

4 жил шилдэг хуулийн сургуульд сурч төгсөөд амжилттай том хуулийн компанид хуулийн зөвлөх хийх нь зарим хүмүүсийн хувьд том зорилго байж болох. Амжилттай хүмүүсийн хувьд энэ зорилго жижигдэнэ. Тэд агуу том зорилго тавьж байж эр бусын амжилтанд хүрдэг.

3. Тэд өөрийгөө өөрөөсөө илүү хүмүүсээр хүрээлүүлдэг.

Амжилттай хүмүүс өөрсдөө хэчнээн мундаг байсан ч үргэлж өөрөөсөө дээр тэднийг дээш нь татаж чадах хүмүүсийг хайдаг.

4. Тэд өөртөө найддаг.

Таныг дэмждэг хүмүүсийн хүрээтэй байх нь чухал. Гэхдээ амжилттай хүмүүс нөхцөл байдал буруугаар эргэлээ гэж бодоход зөвхөн өөртөө л найддаг.

5. Тэд өөрийгөө хянах чадвартай.

Гайхалтай амжилттай хүмүүс үргэлж өөрсдийн сэтгэл хөдлөлийг удирдаж сэтгэл гонсойх үед урам зоригоо хадгалж харин амжилтанд хүрэх үед онгирч эхлэхээс зайлсхийдэг. Тэд мөн сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах нь олон жилийн нөр их хөдөлмөрийг ч устгаж чадна гэдгийг санаж байдаг.

6. Тэд тууштай.

Амжилттай хүмүүс юу ч болж байсан урдахаа л харж явдаг. Замын нохой тэдэнрүү хуцсан ч  тэд тоохгүй урагшаа л явдаг.

7. Амжилттай хүмүүс төсөөллөө амьдрал дээр хэрэгжүүлэх гэж зүтгэдэг

Амжилттай хүмүүс өөрсдийн төсөөллөө ажил хэрэг болгодог. Тэд тийм л өөдрөг хүмүүс.

8. Тэд шийдэмгий.

Хэрэв та цаг тулсан үед эрс шийдвэр хурдан гаргаж сураагүй бол та цагийг дэмий үрж, юмыг удаашруулж, хувийн санаачлаг гэдэг зүйлийг устгаж байна гэсэн үг.

9. Тэд дүгнэлтэд хүрэхээсээ өмнө аль болох олон мэдээлэл цуглуулдаг.

Ямар нэгэн хүний талаар дүгнэлт гаргах, ямар нэгэн зүйлийг шийдвэрлэх үедээ хангалттай баримтгүйгээр зөвхөн хийсвэрээр шийдэхгүй байх нь чухал.

10. Амжилттай хүмүүс юманд нээлттэйгээр ханддаг.

Аливаа зүйлд үргэлж нээлттэй хандаж байх зуршлыг одооноос өөртөө суулгахгүй бол та хэзээ ч амжилтанд хүрч шинийг сэтгэж чадахгүй. Мөн хүмүүс танд тийм ч дуртай байхгүй.

11. Тэд үргэлж санаж байснаас ихийг хийдэг.

Хэрвээ та үнэн сэтгэлээсээ ямар нэгэн юманд гарамгай болохыг хүсэж байгаа бол үргэлж хийх ёстойгоосоо илүүг хийнэ.

12. Тэд эелдэг байдаг.

Hill ийн ажигласнаар Andrew Carnegie ийн хамгийн гайхалтай зүйлүүдийн нэг бол тэр хэзээ ч бусдыг тушаадаггүй ч хүмүүс түүнд туслахаар хийж байгаа зүйлээ хойшлуулдаг явдал ажээ. Carnegie хүн болгонтой соёлтой, эвтэйхнээр ярьж тайван дүр төрхийг хадгалж байдаг гэж Hill тайлбарласан байдаг. Мөн “Баянаар сэтгэж баян бол” номондоо Hill ихэнх дарангуйлагчид хүмүүсийнхээ гарт хэрцгийгээр ноёрхлоо алддаг нь шалтгаантай гэжээ. Эелдэг, намбалаг байх нь ашигтай.

13. Тэд ярихаасаа илүү сонсдог.

Хамгийн амжилттай хүмүүс харилцан яриаг өөрсдийгөө дөвийлгөхөд ашигладаггүй. Харин харилцан яриаг бусдаас суралцах гэж ашигладаг.

14. Тэд жижиг зүйлсийг анзаарч хардаг.

Сайн дарга, сайн удирдагч, ер нь сайн хэн ч бай эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг ямагт анзаарч байдаг.  Гэхдээ тэд зөвхөн сонирхлыг нь татсан зүйлийг анзаардаггүй. Сонирхлыг нь магадгүй ирээдүйд татах болон сонирхолд нь нөлөөлөх бүх зүйлийг анзаардаг.

15. Тэд шүүмжлэл хүлээж авч чаддаг.

Хэрвээ та өөрийн салбарт ямар нэгэн тэмдэглэлт зүйл хийхийг зорьж байгаа бол таны хэн байх эсвэл ямар чадвартай байхаас үл хамааран шүүмжлэлд өртөх л болно. Ер бусын амжилттай хүмүүс хэн нэгний шүүмжлэлийн үгэнд эмзэглэдэггүй. Харин тэдний шүүмжлэлд хэрэгтэй зүйл байвал тэрнээс аль болох суралцахыг хичээдэг.

16. Тэд шударга, нэр төртэй хүмүүс

Хүний итгэл гэдэг хамгийн нандин бас эмзэг эд байдаг. Энийг хөсөрдүүлэхгүй авч явна гэдэг хүн болгонд байдаг чанар биш. Та ямар ч гялалзсан амжилттай, хүчтэй, өндөр боловсролтой, мөнгөтэй байх нь ямар ч хамаагүй шударга, нэр төртэй л биш бол та юу ч биш. Ялангуяа та хүчтэй байх тусмаа үнэнч байх ёстой хүмүүстээ үнэнч биш бол илүү аюултай.

17. Тэд бусдыг соронзон мэт татдаг

Дэмий даруухан байх нь алдаа юм. Эцсийн эцэст бусдыг өөртөө татах чадвартай байна гэдэг нь хүмүүсийг сайтар сонсож тэдний оронд өөрийгөө тавьж үзэх чанарыг л хэрэглэж занших юм.

18. Тэд анхаарлаа төвлөрүүлэх дээр мэргэшсэн байдаг

Шилдэг удирдагч нар бодол санаа, эрч хүчээ нэг л ажил дээр төвлөрүүлж ажилладаг. “Хичээл зүтгэлээ нэг цэгт төвлөрүүлэх нь өөр ямар ч аргаар олж авч чадашгүй их хүчийг өгдөг.” гэж Carnegie Hill д хэлсэн байна.   

19. Тэд алдаанаасаа суралцдаг.

Зорьсондоо хүрч чаддаг хүн болон зорьсондоо хүрэхэд үргэлж дутаж байдаг хүний хооронд байдаг нэг том ялгаа байдаг. Тэр нь амжилттай хүн алдааг суралцах боломж гэж хардаг бол амжилтгүй хүн алдааг гутамшиг гэж хардаг.

20. Тэд удирдлага доорх хүмүүсийнхээ алдааг өөр дээрээ хариуцдаг.

Жинхэнэ удирдагчид доорх хүмүүсийнхээ гаргасан алдааг олны өмнө өөр дээрээ үүрч гараад харин дараа нь энэ талаар ажилтантайгаа аминчлан уулзаж ярилцдаг. Учир нь таны ажилчид таны тусгал юм.

21. Тэд бусдын амжилтыг үргэлж сайшаадаг.

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүс өөрийнхөө байдалд хангалуун бөгөөд бусдаас магтаал сонсох гэж хичээдэггүй. Харин тэд эргэн тойрныхоо хүмүүсийн гаргасан амжилтыг алга ташин хүлээн авч урам зоригийг хайрлалгүй цацдаг.

22. Тэд өөртөө бусдыг яаж хандуулмаар байна яг тэрэн шигээ бусадтай харьцдаг.

Хүмүүс тантай яаж харьцах нь чухал биш! Харин та хүмүүстэй яаж харьцах нь таныг хэн болохыг илтгэдэг. Мөн энэ нь өөрөө өөрийгөө хүндэлж буйн хамгийн дээд чанар юм.

23. Тэд юманд үргэлж эерэг, өөдрөгөөр ханддаг.

Гай зовлон, бэрхшээл, гарз тохиолдсон ч тэд өөдрөг, эерэг байж чаддаг. Нэг үгээр өнгөрсөн юманд гашуудаж цаг алдахгүй харин ирээдүй өөд рүүгээ эерэгээр харах нь чухал гэдгийг мэддэг хүмүүс байдаг.

24. Тэд шалтаг тоочдоггүй.

Амжилтанд тайлбар хэрэггүй, бүтэлгүйтэлд баталгаа шаардлагагүй.

 

Эх сурвалж: Эндээс

Category: Танин мэдэхүй | Views: 638 | Added by: Freedot | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
Log In
Search
Calendar
«  September 2015  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Copyright MyCorp © 2024
uCoz