Эмэгтэй хүний арьс төрөлхийн булбарай байдаг ч арчилгаа хэрэгтэй. Тиймээс арьсаа өнгөлөг, гэрэлтсэн, толигор болгох аргыг бүсгүй танд зөвлөж байна.
Нүүрээ цэвэрлэ: Нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр нүүрэндээ аажим аажмаар доороосоо дээш чиглэлтэй нүүрээ усаар угаана.
Цусны эргэлтээ сайжруул: Бүлээн усанд эмчилгээний ургамлын гаралтай анхилуун үнэртэй тос дусаагаад сайтар хутгана. Зөөлөн даавууны тусламжтайгаар энэ холимогийг нүүрэндээ түрх. Даавуугаараа 4-5 удаа нүүрээ дарж сайтар шингээнэ. Ингэснээр цусан хангамж сайжирч өгөх болно.
Гуужуулагч хэрэглэ: Тогтмол гуужуулагч хэрэглэвэл нүүр толигор болж, арьсанд хийх эмчилгээг илүү үр дүнтэй болгоно.
Нүүрэндээ маск тавь: Нүүр арчилгааны хамгийн чухал нэг хэсэг бол маск тавих юм. Тэр дундаа шавар маск нь битүүрсэн нүх сүвийг нээж, арьсыг толигор болгодог. Харин усан маск нь арьсыг чийгшүүлж өгдөг.
Тэжээлийн тос түрх: Хамгийн сүүлд нүүрэндээ тэжээлийн тос түрхэж нүүрний арьсаа зөөлөл.
Эрт унт: “Их унтдаг охид хөөрхөн байдаг” гэж ортой үг. Хэрвээ та арьсаа амрааж, тухайн өдрийн бухимдал, стрессээ тайлахгүй бол үрчлээний эсрэг хичнээн их мөнгө гарздаж, гоо сайхны бараа аваад нэмэргүй. Арьсаа амрааж, алжаалаа тайлахад 6-8 цаг сайхан унтах хэрэгтэй.
Тайван бай: Бухимдаж, стрессдэх нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Стресстэй тэмцэх хамгийн баатарлаг арга бол бясалгал… Өдөрт хийх хэдхэн амархан дасгал ч гэсэн таны цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн солилцоог нэмэгдүүлж, таныг бухимдлаас гаргана.
Насандаа тохируулж тур: 30 насандаа жин хас, гэхдээ хацраараа буцаж таргалж болохгүй. Харин эсрэгээрээ хонхорхой хацар хүнийг настай харагдуулдаг. Иймээс хэт их жин хасахаас болгоомжил.
Хэт халуун, хэт хүйтэн орчинд бүү ор: Хүний арьс гэнэтийн цочролд дургүй. Гадны хүйтэн орчноос дулаан гэрт орох, агааржуулагчтай оффисоос өдрийн халуун наранд гарах зэрэг нь хүний арьсыг цочроодог. Орчин өөрчлөгдөх тусам хүний арьс дасан зохицох гэж нэлээдгүй энрерги зарцуулдаг.
Чихэрлэг зүйлсээс зайлсхий: Хэтэрхий их шоколад идэх нь арьсанд үрчлээс суулгадаг аюултай.
Арьсаа чийгшүүл: Чийг бол арьсыг чийглэг, булцгар харагдуулахад чухал үүрэгтэй. Унтлагынхаа өрөөнд агаар чийгшүүлэгч эсвэл шөнө унтахдаа дааран дээрээ нойтон алчуур тавьж хоно.
Үрчлээсээ массажаар тэнийлгэ: Арьсаа эрүүл, залуу байлгахын тулд тассаж хийж байх хэрэгтэй.
Гүйгээд хэрэггүй, алх: Хүнд дасгалууд хүний биеийг ядраагаад зогсохгүй, арьсыг цочроодог байна. Иймээс алхах, зөөлөн хөдөлгөөнүүд илүү ач тустай байдаг байна.
Таримал цэцэг, ургамал нь арьсыг бохирдлоос хамгаалдаг: NASA-гийн хийсэн судалгаагаар гэртээ 15 төрлийн таримал цэцэг, ургамалтай байсан тохиолдолд гэрийн агаарыг цэвэрлэдэг болох нь тогтоогджээ.
Арьсны гоо сайханд хооллолт чухал үүрэгтэй
Арьсыг толигор уян хатан, зөөлөн байлгахад хооллолт хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Тэр ч байтугай арьсыг эрүүл мэндийн толь гэдэг шүү дээ. Та бие эрүүл саруул байж эрүүл хоол хүнс хэрэглэнэ гэдэг нь таны арьс төдийн чинээ өнгөлөг толигор байна гэж ойлгож болох юм.
Хооллох зуршил бол хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлогч чухал хүчин зүйлүүдийн нэг мөнөөс мөн. Хэдийгээр бид арьс арчилгаандаа ихээхэн анхаарч гоо сайхны бүтээгдэхүүнээс аль болох сайныг нь сонгож хэрэглэхийг хичээдэг ч хоол тэжээл хэмээгч хүчин зүйлийг тоохгүй байж болохгүй.
Учир нь энэ бол арьсыг тань сайхан байлгах хамгийн хямд төсөр аргын нэг юм. Зарим бүтээгдэхүүнд агуулагддаг витамин, антиоксидантууд нь арьсны бүтцийг сайжруулж, нарны хэт ягаан туяаны хорноос хамгаалж түүгээр ч зогсохгүй хөгшрөх явцыг удаашруулдаг байна.
Гүзээлзгэнэ - Энэхүү жимс С витаминаар баялаг бөгөөз чөлөөт радикалуудтай тэмцэж, коллагены нийлэгжилтэнд оролцдог шинж чанараараа хөгшрөлтийн эсрэг олон тосны найрлаганд ордог байна. Үүнээс гадна гүзээлзгэнэ нь найрлагандаа витамин К, В5, В6, фолийн хүчил, кали, зэс, магни агуулдаг.
Грек самар буюу хушга -Түүний найрлаганд Омега-3 тосны хүчлүүд, витамин Е болон арьсыг уян хатан, өнгөлөг байлгахад шаардлагатай тэжээлийн бодисууд их хэмжэгээр агуулагддаг болохоор хоолныхоо цэсэнд байнга байлгах шаардлагатай.
Бүйлс самар нь маш их хэмжээний уураг агуулдаг, хүний биед ашигтай тэжээллэг бодисуудын юугаар ч сольшгүй эх үүсвэр юм. Түүнчлэн арьс арчилгаанд чухал шаардлагатай цайрыг их хэмжээгээр агуулдаг. Хүний биед цайр дутагдвал гормоны өөрчлөлтөнд ороод зогсохгүй батга гаралт ихсэх шалтгаан болдог ажээ. Цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байвал батга гарахаас урьдчилан сэргийлж, булбарай, толигор арьстай болгодог байна.
Лууван - Энэ бол арьсыг сайхан байлгахад тустай хүнсний ногооны нэг. Тэрээр бета-каротин болон ликопины эх үүсвэр бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр арьсыг нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалдаг. Луувангийн найрлаган дахь тэжээллэг бодисууд нь амархан шингэдэг учраас бета-каротиныг витамин А болгоход хялбар байдаг. Гэхдээ илүү сайн шингээхийн тулд бага зэргийн тос /сайн чанарын/-той хамт хэрэглэх нь зүйтэй.
Цагаан идээ - Эдгээр нь өө сэвгүй арьстай байхыг хүсдэг хүмүүсийн хоолны цэсэнд чухал байр суурь эзэлдэг. Найрлагандаа их хэмжээний Са, уураг агуулагддаг учир арьсанд сайн нөлөө үзүүлдэг. Кальци дутагдвал ясанд хөгшрөлт хурдан явагддаг. Түүнээс гадна тараг, сүүнд агуулагддаг сүүн хүчил нь түрхэж хэрэлэхэд ч арьсыг толигор болгодог шидтэй.
Загас - Загасыг хоолныхоо цэсэнд оруулах зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Нэгдүгээрт түүнд агуулагддаг Омега-3 хэмээх тосны хүчлүүд нь үрэвслийг намдаадаг болохоор арьсны хэд хэдэн асуудлыг шийдвэрлэдэг байна.
Хоёрдугаарт, зарим төрлийн загас, тухайлбал туна загас нь эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг Селен гэдэг загас нь эрдэс бодисоор маш баялаг байдаг.
Эх сурвалж: Эндээс
|