Энэ аргыг намар, хаврын улиралд хэрэглэх нь тохиромжтой бөгөөд жилд 2 удаа хэрэгжүүлээрэй. Алимны энэхүү дэглэмийг бариад 7 хоногт 6 кг турсан хүн байдаг. Цэвэрлэгээг 3, 5, 7 хоногоор барьдаг бөгөөд хэд хоног барьснаасаа шалтгаалан маргааш нь гэртээ амарч өнжих хэрэгтэй. Учир нь энэ өдөр угаалга хийдэг юм. Дараах зааврыг сайтар тогтоон аваарай.
Өглөө шүдээ угаахгүйгээр өлгөн элгэн дээрээ бүлээвтэр ус уу. Хамгийн багадаа 500 гр ус уух хэрэгтэй. Болвол 1 литр ус бага багаар уувал тустай бөгөөд өмнөх өдрийн идсэн хоолны үлдэгдэлийг цэвэрлэх болно.
Ингээд усаа уусны дараа өглөөний 3 ширхэг алимаа идээрэй. Алимыг хазаж идэх нь амны хөндийг цэвэрлэх ач холбогдолтой юм шүү.
Үүний дараа өдрийн 3 ширхэг алимаа иднэ. 2 литр алимны жүүсийг өдрийн турш бага багаар уух хэрэгтэй бөгөөд цай заавал уух шаардлагатай бол өтгөн цай ууж болно.
Ингээд 19 цагаас өмнө оройн 3 ширхэг алимаа идээрэй. Жүүсээ ч мөн 19 цагаас хэтрүүлэх хэрэггүй. Ерөнхийдөө бол та өдөрт 9 ширхэг алим идэх хэрэгтэй бөгөөд нэгийг ч үлдээхгүй байх шаардлагатай. Ингээд 3 эсвэл 5, 7 хоног энэ дэглэмийг барих бөгөөд дэглэмээ дуусах өдөр цөсөө эход харуулах хэрэгтэй. Учир нь таны цөс чулуутай бол цэвэрлэгээ хийж болохгүй. Хэрвээ таны цөс чулуугүй бол сүүлийн өдрийн орой
150 грамм лимоны шүүс /4 ширхэг лимоныг шахаж гаргана/, 150 грамм оливын тостой миксердээд хамраа чимхэж байгаад амтыг нь мэдрэхгүй ууна. Дараа нь халуун бүлээн бигнүүр бэлдээд баруун тийш хараад баруун хөлөө нугалж хэвтээд бигнүүрээ хавирганыхаа орчимд дороо тавина. 10 минут орчим хэвтэхэд үйлчилгээ нь мэдэгдэнэ. Өглөө нь 06 цагт босох учир эрт унтаарай.
Ингээд маргааш өглөө нь босоод бүлээн усанд бага зэрэг давсыг үлбэгэр болтол нь хийгээд суурин дээр нь шууд уугаарай. Гэдэс чинь хэчнээн цүдийсэн ч тэвчээд уугаарай. Энэ нь цэвэрлэгээ хийж байгаа хэрэг. 3-4 литр усны дараа усаараа гүйлгэдэг гэж ярьдаг. Зарим бохирдол багатай хүн 2 литр орчмыг ууж гүйлгэсний дараа бүрэн цэвэрлэгддэг тохиолдол бий. Ингээд хамгийн сүүлд бараг усаараа гүйлгэсний дараа цэвэрлэгээ дууссан гэсэн үг. Шууд мах идэж болохгүй. Сүүтэй будаа, бантан гэх мэт хөнгөн хоолыг 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй.
Г.Сарнай